Нийгэм
Н.Мандуул: Нийт 11 зээлдэгч, зээлээ бүрэн төлсөн
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өчигдөр чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр уг мэдээлэлдээ “Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк дээрх нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг зүйлийг онцлоход 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулж дууслаа. Бусад нь Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна. Эргэн төлөлт хийгдсэн зээлдэгч нарын нэрсийг танилцуулъя. Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж дууссан.
Үүнд “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” зэрэг компанийн зээл бүрэн хаагдсан. Капитал банк болон “Монгол мах экспо” гэсэн хоёр чанаргүй зээлдэгчийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах ажиллагааг хийж дууслаа. 86.6 тэрбум төгрөгийг үл хөдлөх хэлбэрээр шийдэгдсэн. АТГ-аас 19 хэргийг шалгаж дуусаад прокурор руу шилжүүлэхэд бэлэн болсон. ШШГЕГ-т чанаргүй есөн зээлийн нийт 233 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй асуудал байна. Ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын өр зээлийн төлбөрийн асуудал шийдэгдэхээр хүлээж байна. Бид энэ сарыг дуусахаас өмнө хэд хэдэн томоохон асуудлыг шийднэ. Онцлоход, ТОСК-ийн 180 тэрбум, “Эрдэнэс Монгол” компанийн 160 тэрбум төгрөгийн асуудал бий.
Энэ сард дээрх эргэн төлөлт шийдэгдвэл Хөгжлийн банкны баланст том нэмэх болох юм. МИАТ компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтааж үлдсэн өр төлбөрөө төлж барагдуулах чиглэлтэй ажиллаж байна. Зээл төлөлт удаашрах гэхээс илүүтэй процесс их цаг авдаг юм байна. Хагас жилийн байдлаар 500 гаруй тэрбумын эргэн төлөлтийг хийж байсан. Эргэн төлөлт өдөр бүр багаар хийгддэг. Жин дарсан томоохон төлөлт хийгдэх юм бол бидний хувьд өөрчлөлт авчирна” гэж онцлон хэлсэн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна