Нийгэм
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫНХАН ЭЛДЭВ АСУУДЛАА ШИЙДЭХЭЭР ЧУУЛЖ БАЙНА
Бидний өнөөдрийн унаж яваа автомашин, барьж буй гар утас уул уурхайн бүтээгдэхүүнээс үүсэлтэй. Хоол цайгаа хийж идэж, уудаг аяга, халбага хүртэл уул уурхайгаас эхтэй. Гэвч бид өнөөдөр уул уурхай гэхээр ухаж төнхөж, газар нутаг сүйдэлдэг хэмээн хар бараан өнцгөөс хардаг болжээ. Үүний учир шалтгаан нь нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хямрал нүүрлэсэн 1990-ээд оны эхтэй холбоотой. Тэр үед хямралаас гарах, мөнгө олох ганц гарц нь алтны үндсэн ордоо ашиглах явдал хэмээн үзсэн байдаг. Үүнээс улбаалж алтны олборлолтын лицензтэй компаниуд ёстой л дураараа дургиж гол ус, булаг шанд олныг ширгээж газрын хөрсийг сэндийчсэн. Үүний ул мөр одоо ч арилаагүй. Энэ гашуун жишээ, түүхээр өнөөдөр бид уул уурхайг дүгнэж байна. Тэгвэл өнөөдөр уул уурхайн салбарт дэвшил гарсан. Тухайлбал, уул уурхайн компаниуд аль болох байгаль орчинд хал багатай орчин үеийн технологи ашиглах, нийгмийн хариуцлагын үүднээс тухайн орон нутагт хөрөнгө оруулалт хийх, хөндсөн газраа нөхөн сэргээх зэргээр хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Иймд 1990-ээд оны үеийн эмх замбараагүй, дур зоргоороо, хариуцлага хүлээдэггүй явдал уул уурхайн салбарт эцэс болсон билээ. Эдүгээ уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болоод байна. Өнөөдөр нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмалын экспорт буурахад манай улсын эдийн засаг хямарч, улсын сан хөмрөг дундардаг болсон.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Өөрөөр хэлбэл 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох шийдвэр гарсан түүхтэй. Чухам энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг. Энэ ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Оюу толгой компанитай хамтран анх удаагаа зохион байгуулж байна. Уг арга хэмжээ есдүгээр сарын 23-ны өдөр хүртэл Улаанбаатар хотноо болно.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна. УУХҮЯ-наас ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ-ын зарчимд тулгуурласан бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого хэрэгжүүлэн ажиллах болно” хэмээв. Тэрбээр чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ