Нийгэм
МАНАЙ ГАРАГИЙН УРАНЫ ХАМГИЙН ТОМ 10 УУРХАЙ
Канадын ураны Сигар-Лейк уурхай 2020 онд олборлолт нь 44 хувь унасан ч гэсэн манай гаргийн хамгийн том уурхай хэвээр байлаа. Эдний араас Намибийн Хусаб, Австралийн Олимпик-Дэм уурхай орж байна. Kitco хэвлэлд бичсэнээр бол 2020 онд дэлхий даяар 47,731 тонн уран олборлосон нь өмнөх 2019 онд 54,742 олборлосонтой харьцуулахад 19 хувиар унасан хэрэг байлаа. Нэг үгээр хэлэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2020 он л хамгийн бага олборлолттой жил байсан хэрэг. Kitco хэвлэл Дэлхий дахины цөмийн нийгэмлэгийн эх сурвалжаас аван 2020 онд хамгийн их уран олборлосон 10 уурхайг нэрлэж байна.
- СИГАР-ЛЕЙК, КАНАД. 3,885 ТОНН ЦЭВЭР УРАН
Сигар-Лейк бол манай гаргийн хамгийн өндөр чанартай ураны хүдэр, чанараараа дэлхийн дунджаас 100 дахин өндөр уран олборлодог уурхай. Уурхайн оператор “Cameco” 50 хувийг нь эзэмшдэг. Эндээс олборлосон ураныг өмнө нь “Арева” гэж нэрийддэг байсан “Орано” компанийн Mc Clean Lake заводод боловсруулдаг байна. Геологийн нөхцөлийн хувьд энд олборлолтын уламжлалт арга хэрэглэх аргагүй болохоор “Cameco” зөвхөн энэ ордод тусгайлан зориулсан хүдэр бүхий районы хөрсийг царцааж, тийрэлтэт өрөмдлөгийн арга хэрэглэдэг байна. Тус уурхай хэдийгээр коронавирусийн цар тахлын улмаас үйл ажиллагаагаа зогсоож байсан ч 2020 онд 3,885 тонн цэвэр уран олборлосон байна.
- ХУСАБ, НАМИБИ. 3,302 ТОНН ЦЭВЭР УРАН
Хусаб төслийн үндсэн хэсэг Россинг-Саутын орд нь Намибийн Уолфиш-Бей боомтоос зүүн хойш 45 км-т Россинг уурхайгаас таван км-ийн зайд байдаг. “Swakop Uranium” команийн энэ уурхайг 2013 оны хоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. Хусабаас жилд 15 сая тонн хүдэр олборлож боловсруулах үйлдвэрт илгээдэг. Уурхайн барилгын ажил 2014 онд эхэлж 2016 оны сүүлчээр ашиглалтад ороод тэр жилээ 192 тонн уран олборлосон байдаг. Ураныхаа ихэнх хувийг Хятадад өгч, 20 хүртэлх хувийг нь олон улсын зах зээлд гаргадаг байна.
- ОЛИМПИК-ДЭМ, АВСТРАЛИ. 3,062 ТОНН ЦЭВЭР УРАН
Австралийн Аделаидаас умар зүгт Роксби- Даунс хотхонтой яг зэрэгцээ байрладаг Олимпик-Дэм уурхай нь манай гаргийн зэс, алт, мөнгө, ураны нөөцийн хамгийн алдартай. Энэ уурхайг “BHP Billiton” компани бүрэн хянадаг. Энэ уурхай газар доорхи, ил хоёр аргаар олборлож өөрийн боловсруулах заводаар хүдрээ боловсруулан цэвэр металл гаргаж авдаг юм байна. Уурхайн гүнд газар доорхи зам, хонгил нь 450 км үргэлжилнэ. Тэртээ 1988 онд ашиглаж эхэлсэн энэ уурхай 2020 онд 3,062 тонн цэвэр уран олборлосон нь өмнөх оноосоо есөн хувь унасан.
- КАТКО, КАЗАХСТАН. 2,833 ТОНН ЦЭВЭР УРАН
Катко, Орано хоёрын хамтарсан Торткудук, Моинкум уурхай нь өмнөд Казахстаны нутагт байдаг. Казахстаны “Казатомпром” компанийн 49 хувийг нь хянадаг бол Orano 51 хувийг хянадаг. Уран олборлоход газар доорхи өрөмдлөгийн өндөр үр ашигтай, зардал багатай технологи ашигладаг Торткудук, Умард Моинкум уурхайг 2007 оноос эхлэн ашигласан. Энэ уурхайнуудаас 2020 онд 2,833 тонн уран олборлосон нь 2019 оныхоос 13 хувь бага байна.
- ИНКАЙ, КАЗАХСТАН. 2,693 ТОНН ЦЭВЭР УРАН
Инкай –Казахстаны нэртэй уурхайн нэг. Оператор Инкайн 40 хувийг “Cameco”, 60 хувийг Казахстан эзэмшдэг. Инкай 2020 онд 2,693 тонн уран олборлосон нь өмнөх 2019 оныхоос 16 хувь бага байна. Инкай нь манай гараг дээр газрын гүний өрөмдлөгийн аргаар уран олборлодгоороо Каткогийн дараа орох хоёр дахь том уурхай.
- КАРАТАУ, КАЗАХСТАН. 2,460 ТОНН ЦЭВЭР УРАН
Каратау – бол мөн л газрын гүнээс өрөмдлөгийн аргаар ураны хүдэр олборлодог уурхай. Энэ нь Туркестаны Сузакын сав газарт байдаг Буденовын ураны ордын хоёр дахь хэсэг юм. Нийт 620 хүн ажилладаг Каратау уурхайг UraniumOne болон Каратаугаар дамжуулан “Росатом”- ын охин компани 50 хувийг эзэмшдэг бол үлдэх 50 хувийг азатомпром эзэмшдэг байна.
- РОССИНГ, НАМИБИЯ. 2,111 ТОНН ЦЭВЭР УРАН
Намибын цөлөөс 1928 онд уран илрүүлэн 1950-иад оны сүүлчээр л энэ орчим хайгуул хийж эхэлсэн.Улмаар бага чанартай энэ ордыг “RioTinto” эзэмших эрхийг нь авчээ. Ингээд 10 жилийн дараа 1976 онд Намибын арилжааны “Rossing Uranium” компани олборлож эхэлсэн байна. Намибын Эронго нутагт эргийн Свакопмунд хотоос 70 км-ийн зайд Арандис хотын дэргэд оршдог. Уурхай орд газар, туслах ажлын гээд нийтдээ 180 хавтгай дөрвөлжин км талбайнхаа 25 хавтгай дөрвөлжин км талбайгаас хүдэр олборлодог. “Rio Tinto” 2019 оны долдугаар сарын 16- нд өөрийнхөө бүхий л хувийг Намибид үйл ажиллагаа явуулдаг Хятадын цөмийн үндэсний корпорацид эхний төлбөр 6.5 сая ам.долларыг бэлнээр авч худалдсан. Нэмээд 100 хүртэлх сая ам.долларын төлбөр байгаа.
- СОМЭР (АРЛИТ), НИГЕР. 1,879 ТОНН ЦЭВЭР УРАН
Нигерийн умард нутгийн Агадес мужид Арлит хотын ойролцоо оршдог ижил нэртэй уурхай. Нигертээ ураны хамгийн том уурхай л даа. Арлитын оператор Somaïr (Société des mines de l’Aïr) 1968 онд байгуулагдсан, уурхайн 63.4 хувийг “Орано” эзэмшдэг бол үлдэх 36.6 хувийг “SOPAMIN” (Société du Patrimoine des Mines du Niger) эзэмшэг байна. Жилд дунджаар 2.000 тонн уран олборлох хүчин чадалтай энэ уурхай 2020 онд 1.879 тонн цэвэр уран олборлосон.
- ФОР-МАЙЛ, АВСТРАЛИ. 1,806 ТОНН ЦЭВЭР УРАН
Австралийн Аделаидаас умар зүгт 550 км, Флиндерс нурууны зүүн хойд хэсэгт байдаг энэ уурхай хүчилтөрөгч болон сул хүчиллэг чулуулгийн уусмалыг хүдрийн кластерт шахаж ураны эрдсийг уусгах замаар олборлодог. Үүний дараа ууссан уран хөрсөн дээр гарч ирснийг Beverley North Pannikin заводод хүргэж хуурайшуулан боловсруулдаг.
- ӨМНӨД ИНКАЙ, КАЗАХСТАН. 1,508 ТОНН ЦЭВЭР УРАН
Энэ бол Казахстаны Туркестан мужийн Сузукийн районд Чу-Сарысуйсийн сав газар оршдог, уранаа газрын гүний аргаар олбородог уурхай. “Росатом”- ын охин “Uranium One” компани, SMCC байгууллагатай хамтраад 70 хувийг нь эзэмшдэг бол үлдэх 30 хувийг нь “Казатомпром” эзэмшдэг.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа