Дэлхий дахинд
Орост автомашины үнэ өснө
Энэ 2019 онд Орост автомашины үнэ дунджаар 12 орчим хувь өснө хэмээн энэ салбарын наймаачид, дилерүүд тооцож байна хэмээн автомашины худалдаа, зуучлалын “Автостат” агентлаг мэдээллээ. Үнэ өсөх хэд хэдэн шалтгаан байгааг дилерүүд тодотгосон байна. Тухайлбал, энэ 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хувь хэмжээ ОХУ даяар нэмэгдэж 12 хувь болж байгаа нь хамгийн том шалтгаан болж байгаа юм. “НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдсэнээр худалдааны эргэлтэд нөлөөлнө, энэ нь эргээд автомашин үйлдвэрлэгчдэд нөлөөлнө” хэмээн LADA брэндийн захирал Александр Шапринский хэлжээ.
Мөн АНУ-ын зүгээс Орост тавьсан эдийн засгийн хориг автомашины үнэ өсөхөд нөлөөлнө хэмээн “Химки” улсын үйлдвэрийн захирал Алексей Гопкало үзэж байна. Ялангуяа автомашины зарим эд ангиа гадаад орноос импортлон авдаг үйлдвэрлэгчид үнээ өсгөнө гэж тэр хэллээ. Үнийн өсөлт энэ оны хоёрдугаар улирлаас илүүтэй мэдэгдэнэ хэмээн “Петровский автоцентр” группийн ерөнхий захирал Антон Солдунов хэллээ. Учир нь энэ үеэс өмнө үйлдвэрлэсэн машин зарагдаж дуусан 2019 онд үйлдвэрлэсэн машинууд зарагдана хэмээн тэр тооцоолжээ.