Нийгэм
АЙСУЙ ДАМПУУРАЛ АЙДАС ТӨРҮҮЛНЭ
Х.Батсуурь /Эдийн засагч/
Тийм ээ, улс маань дампуурхаас би айж байна. Харамсалтай нь тийм нөхцөл байдал аль хэдийн бүрэлдээд алгуурхан наашилж байна, хонгилын үзүүртас харанхуй, цаана нь ангал байна. Нийгмийн хөгжлийн шинэ тогтолцоонд шилжсэн 1991 оноос хойших 31 жилд манай улс нийт 6 удаа дампуурал зарлахдаа тулж 6 удаа ОУВС-гийн “АВРАЛ”-ын програмд хамрагдаж мултарсан. Мултарсан ч гэж дээ, асуудлыг зүгээр л түр зуур хойшлуулсан. Өөрөөр хэлбэл их хэмжээний гадаад валютын зээл аваад түүнийгээ төлж чадахгүй тул нэмж өр тавих замаар аргалсаар ирсэн гэсэн үг. Харин өдгөө өрийн хэмжээ нь зад, сад тавьдаг чинээндээ тулжээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сард төлбөрийн чадваргүйн улмаасОУВС аас 434 сая ам.долларын зээл авч мөн тэдний зуучилсан 5.5 тэрбум ам.долларын урт хугацааны зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болж амь тээсэн. Таван жил болоод л дампууралтай нүүр тулдаг эдийн засгийн энэ системийг манай үе, үеийн гарамгай удирдагчид, гавьяат эдийн засагчид, сайд, дарга нар маань нутагшуулсан.
Наана нь биш гэхэд 2023 оны хоёр дугаар хагаст Монгол Улс долоо дахь удаагаа дампууралтай нүүр тулна. Гэхдээ энэ удаа нөхцөл байдал маш ноцтой. Яагаад гэвэл бид ойролцоогоор 10 их наяд төгрөгийн өр төлөх хэрэгтэй болох ба энэ нь манай улсын төсвийн бараг 60 шахам хувь бөгөөд цаашид өсөн нэмэгдэх магадлалтай тоо юм. Энэ бол зүгээр л сүйрэл дагуулах ноцтой асуудал. Асуудлыг “шийдэх” гэж төрийн дээдсүүд маань сүүлийн хоёр жилд чаддаг ганц зүйл болох өрийн төлбөрийг хойшлуулах эсвэл нэмж зээл авах гэж зээл олгосон эзэдтэй тохиролцох оролдлого хийсээр ирсэн ч төдийлөн бүтэлтэй болоогүй. Монгол Улс өнөөдөр 34 тэрбум ам.долларын гадаад өртэй үүнээс 12 тэрбум ам.доллар нь төр, засгийн шууд хариуцах өр байгаа нь манай улсын эдийн засгийн хүчин чадал бодит боломжоос дэндүү хэтэрсэн дүн. Яг л ийм нөхцөл байдалд Тажикстан газар нутгаасаа хумслуулж, Шри Ланк эдийн засгийн гол хөшүүрэг болсон далайн боомтоо 99 жилийн түрээсэнд Хятадад алдсан.
Гадаад өр, түүнээс үүдэлтэй дампуурал бол манай улсын эдийн засагт нүүрлээд буй ноцтой хүндрэлүүдийн зөвхөн нэг хэсэг. Үнэн, бодитоор тооцвол эдийн засгийн суурь үзүүлэлтүүд бүгд унаж улс маань эдийн засгийннэлээн гүнзгий хямралд ороод байна. Гагцхүү Монголчуудын “хүлээц”-тэй зан, статистикийн эргэлзээтэй, логик авцалдаагүй тоонуудыг харсан ч хараагүй, мэдээгүй юм шиг байх “уужуу, тайван” сэтгэл дээр дэнжигнэцгээж байгаа юм.
Төлбөрийн тэнцэл нь сүүлийн үед байнга шахуу томоохон дүнгийн алдагдалтай гарах болсон баодоогийн байдлаар – 2.2 тэрбум ам.доллар, үүн дундаа урсгал данс нь -500 саяам.долларын алдагдалтай байгаа нь байгалийн баялгийн экспортод тулгуурласан авсаархан 13 тэрбум ам.долларын эдийн засагтай энэ улсын хувьд ноцтой асуудал буйг илтгэж буй.Оны эхэнд 2,850 төгрөгбайсан нэг ам.доллар өнөөдөр 3,560 төгрөгт хүрч төгрөгийн ханш 25 хувиар уналаа. Хамгийн аймаар нь төгрөгийн ханшийн уналт цаашид үргэлжлэх бөгөөд үүнийг зогсоох зогсоох ур ухаан, чадвар, магадгүй эрх мэдэл ч манай Монголбанк, Засгийн газарт үгүй бололтой. “Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” гэсэн үндсэн ганц үүрэгтэй Монголбанк гэх бүхэл бүтэн инститүц сүүлийн 30 гаран жилд ам.доллартай харьцах ханшийг 119,000 хувиар унагачаад байгаа нь ичгүүртэй факт бөгөөд чухам энэ л эдийн засгийг хямралд хүргээд байдаг үндсэн нэг шалтгаан юм. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бус харин тогтворгүй байлгах ажиллагаа явуулаад байна уу гэмээр харагдах энэ инститүт бол үнэндээ дархлагдсан газар.
Ядуурал гэх хачин, нэг байрандаа гацчихсан үзэгдэл байна. Миний мэдэхийн ядуурал сүүлийн 10 гаран жил тогтмол 28-29 хувь байлаа. Эдийн засаг хямарч хасах руугаа орсон (2020 онд -5 хувь) үед ч хэвээр, эдийн засаг өссөн үед ч хэвээр, огт өөрчлөгддөггүй, эдийн засгийн нөхцөл байдлаас ерөөсөөхамаардаггүй ядуууралтай хачин улс шүү бид. Тоо баримт нь үнэн л байдаг байгаа даа!
Өдгөө айсуй дампуурлын бурууг ард түмэндээ тохох санаархал бүхий “Халамжаас болж эдийн засаг унаж байна”гэх гүтгэлгийн шинжтэй компанит ажил амжилттай өрнөж байна. Дэлхийн улсууд дунджаар ДНБ-ийхээ 10-12 хувийг халамжинд зарцуулдаг. Манай улсын хувьд ДНБ-ийхээ 4-5 хувийг халамжид (Ковидын үеийн тусламж, онцгой нөхцөлд өгч буй хүүхдийн мөнгө халамжид тооцогдохгүй) зарцуулж байгаа нь дэлхийн дунджаас хамаагүй доогуур бөгөөд 29 хувь ядууралтай (бодит байдал дээр 40-50 хувь), 14 хувь ажилгүйдэлтэй (бодит байдал дээр 20-30 хувь) улсад бол хэвийн, харин ч бага талдаа. Тэр ч байтугай ковидын онцгой үед хүүхдэд нэмж олгох болсон (2021 онд 1.2 их наяд төгрөг болсон) мөнгийг халамжинд оруулж бодсон ч дэлхийн дундажад бараадахгүй байгаа юм.
Ард иргэдээ халамжаар амдьрагч хэмээн буруутгахаасаа өмнө хэн, хичнээн хүн, ямар байдлаар нийгмийн халамжийг ХУУЛЬ БУСААР хүртээд амьдрах эх үүсвэрээ болгоод байгаа юм, авах ёсгүй хэн гэгч нь халамж хүртчээд нийгмийг бухимдуулаад байна гэдгийг бодит үндэслэлтэйгээр, харьцуулсан анализ, тоо дүнтэйгээр тайлбарлах шаардлагатай. Нийгмийн халамжийг хууль бусаар хүртсэн ганц нэг, цөөн тохиолдол байж болох ч энэ нь яриад байгаа шиг тэгтлээ их түгээмэл газар авсан хэрэг огт биш, тийм байх үндэс ч алга гэж би үзэж байна. Хэрэв тийм асуудал байгаабол энэ нь нийгмийн халамжийг мэдэж захиран зарцуулж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамныхны алдаа, магадгүй тэнд авилга, хахууль байна, халамжийг хууль бусаар олгож байна гэсэн үг. “Халамжаар амьдрагчид”-ыг буруушаах нь нийгэмд тун тааламжтай сонсогдох, хэн ч буруушааж чадахгүй ажиллагаа. Тийм учраас энэ удаад халамж гэх сэдэв нь зарим нөхдөд попрох, эх оронч, ажил хэрэгч, бүтээлч, хөдөлмөрч хүн болж харагдах боломжийг олгосон бололтой. Иргэдээ гүтгэн буруутгахаас өмнө гадаадад гарчаад гайхалтай сайн ажилладаг гэх Монголчууд яагаад Монголдоо ажил хийх дургүй байна вэ гэдгийг бодит үндэслэлтэйгээр тайлбарлах цаг одоо болсон. Ажил хийгээд цалин авдаг уу? Авсан цалин нь гаргасан зардалыг нь нөхдөг үү? Хөдөлмөрийн хууль бүрэн утгаараа хэрэгждэг үү? гэх мэт асуултуудад хариулахаас эхэлвэл үндэстэй тайлбар олдоно.
Албан ёсоор 17-18 хувь гэж зарлаж буй ч бодит байдал дээр 30 хувьдавсан инфляц үнэндээ хямралын бас нэг үндсэн шалтгаан мөн. Гэхдээ хямрал манай дээдсүүдийн нэрлэж заншсанаар УЛ, хөлнийхөнд ер нь ӨЛӨНГҮҮДЭДмаш хүндээр тусах бөгөөд аарцаг, ац, бүсэлхий, цээжнийхэн гэж байдаг бол тэдэнд арай гайгүй, харин суганыханд болбараг хамаагүй юм. Ингэхэд “Bottom” гэдэг англи үг уг нь голдуу сав суулганы уг суурь хэсэг, ямар нэгэн зүйлийн үе давхаргыг заахад хэрэглэгддэг “ёроол”, “уг”гэсэн утгатай үг атал яаж яваад ямар ч хамаагүй УЛ, гишгүүр болж орчуулагддаг байна аа?From the BOTTOM of my heart—Зүрхнийхээ угаас, Чин сэтгэлээсээ ч гэх юм уу, ийм гоё утгаар хэрэглэгддэг үгийг яахаараа УЛ болгодог байна аа!
Таван жил тутамдаа урилгагүйгээр айлчлах болсон дампуурлын аюултай бид 2023 онд дахин тулгарна. Энэ удаа асуудал тун ноцтой. 10 их наяд төгрөг, магадгүй түүнээс ч их өрийг төлөх боломж сульдан доройтож буй улсад маань үгүй. Нөгөө л өрийг өрөөр дарах, төлбөрийг хойшлуулах нь шийдэл биш төдийгүй өндөр үнэ өртөгтэй. Газар нутгаа барьцаалах уу, уурхай боомтоо түрээслэх үү, ордоо зарах уу? Өлөн ч гэлээ, улных ч гэлээ алийг нь ч ард түмэн зөвшөөрөхгүй, далдуур нууцаар хийдэггүй л юм бол. Эрх баригчидын хувьд иргэд олон нийттэйгээ илэн далангүй ярьж эртхэн нэг шийдэл олохгүй бол тун чиг эвгүй цаг үе айсуй.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент4 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ