Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.МӨНХБААТАР: МАНАЙ СУМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ БҮС

Нийтэлсэн

-

Булган аймгийн Могод сумынхан ахмадын баяраа тэмдэглэхийн зэрэгцээ өвөлд ид бэлтгэж байх энэ цагаар Засаг дарга Б.Мөнхбаатартай сум орны ажил үйл, цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Өвөл хаяанд ирлээ, анхны цас уначихлаа. Могод сумынхан өвөлдөө хэр бэлтгэв дээ?

-Энэ жил манай нутгаар зуншлага сайхан байлаа. Манай сум угаасаа мал аж ахуй голлосон сум, нийт 360 мянган малтай. Үүнээс адуу 30 мянга, бид өнгөрсөн жил гурван түмэн адууны баяраа хийсэн. Мал маань өсч байгаа нь сайхан боловч бас бэрхшээл дагуулж байна. Мал өсөөд ирэхээр бэлчээрийн даац 6-7 дахин хэтэрсэн. Сум энэ өвөлд бэлтгэж 100 тонн өвс, хоёр аж ахуйн тариалсан 40 тонн тэжээл бэлтгэж нөөцөллөө. Малчид дор бүрийдээ жаал жаал хадлан өвс авч, өвөлжөө бууц, хашаа саравчаа бэлтгээд байгаа. Ер нь манай малчид чинээлэг талдаа, өөр өөрийгөө даагаад явчихдаг. Энэ 2022 онд гэхэд л манай сумаас 42 малчин мянгат малчин болсон шүү дээ.

-Зарим, ер нь ихэнх нутагт хэт олон малтай байснаас цөөн тооны чанартай малтай болъё гэсэн бодол төлөвшиж, сайн үүлдрийн хээлтүүлэгч хээлтэгч хайдаг, энд тэндхийн үзэсгэлэн худалдаанаас авдаг болж.. Танайд ийм бодол санаа хэр газар авч байна…?

-Яахав дээ малчид маань олон малтай, хөрөнгө бэлтэй байвал хүний царай харахгүй, амьдралаа аваад явчих юм. Сургууль соёлд байгаа хүүхдийнхээ төлбөрийг санаа зовохгүй хийчих юм. Энэ хэрээрээ төр засагт хандаад гуйж гувшаад явахгүй юм даа. Ерөнхийдөө л хуучин сэтгэлгээ давамгайлж малаа өсгөж л байна даа. Тэр үзэсгэлэн худалдаа нь ч манайд ойр нэг их болохгүй юм. Хүмүүс маань боломжийн амьдралтай байх чинь бидэнд, төрийн байгууллагад ачаалал бага ирэх юм даа. Яахав татвар, нийгмийн даатгал гээд төрөөс нийтэд нь үзүүлэх үйлчилгээгээ үзүүлээд л ……Дээр нь зайлшгүй халамж анхаарал хэрэгтэй  тохиромжтой бүс хүмүүс рүүгээ хандаад байна гэсэн үг. Халамж хавтгайрлаа л гээд байдаг. Зайлшгүй төрөөс анхаарч халамжлах хүмүүс бас байна аа. Бид аль болох хүмүүсээ ажилтай байлгаж, хүнсний талон өгдөг хүмүүсийг цөөлөх гээд л ажиллаж байна.

-Бэлчээрийн даац хэтэрчихсэн байдаг. Гэтэл өөр аймаг сумаас отор нүүдлийнхэн орж ирдэг явдал бас бий. Тэд та нарт хандаж байна уу, гэрээ хэлцэл хийх гээд….?

-Манай нутгаад өөр аймгийн оторчид их орж ирдэг. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завханы айлууд их орж ирдэг юм. Гэхдээ энэ жилийн хувьд отрынхныг нутаглуулахгүй гээд чиглэл гаргачихсан, тэр аймаг сумдууддаа урьдчилан мэдэгдээд, түрүүч айлуудыг нь нүүхийг шаардаж л байна. Хаа хаанаа бэлчээргүй хэцүү байгаа ч гэсэн бид өөрсдөө ийм байгаа болохоор ингэхээс аргагүй л байна.

-Сумын төв нэлээн тохижиж ээ. Засаг даргын тамгын газар, дотуур байр гээд шинхэн барилгууд өнгөтэй байна….Төсөв, орон нутгийн хөрөнгөөр юу барьж бүтээж байна?

-Зарим нь ч яахав өмнөх жилийн барилгууд. Энэ жил улсын төсвийн 276 сая төгрөгийн хөрөнгөөр сурагчдын хоёр давхар дотуур байр, 165 сая төгрөгийн хөрөнгөөр тохилог халуун усны барилга бариад ашиглалтад өгч байна. Аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу гадна 00-ыг халах гээд бас багагүй ажил хийж байна. ЗДТГ, Эмнэг, Сургууль, дотуур байрыг дотор 00-той болгоод байгаа. Манайд чинь нэг онцлог нь жаахан зардал ихтэй боловч Төвлөрсөн уурын зуух ажилладаг болохоор бас боломжтой. “Булган МЕЖ” компани ажиллуулдаг, яахав бид зохицоод л байдаг юм.

-Сургуулийн барилга ч гэсэн сайхнаараа байна аа. Соёлын төв ч гэсэн?

-Хуучны барилгууд, соёлын төв гэхэд л бүр 60-70-аад оны барилга, төсвийн хөрөнгөөр их засвар хийсэн. Гадна тал, дээвэр нь сайхан болсон. Одоо дотор талаа сайхан тохижуулах л үлдээд байгаа. Сургуулийн хувьд 9 жилийн бүрэн бус дунд боловсрол олгодог. Бид цаашдаа12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болгох сонирхолтой. Аймгийн Боловсролын газар судалж л байгаа юм гэсэн. Гэхдээ яг 12 жилийнх болгоход бас бэрхшээл байгаа л юм. Манайхан чинь хүүхдээ аймгийн төв, Эрдэнэт гээд газар газар аваачиж 10,11,12 пугаар ангид сургадаг. Сургуулиа 12 жилийнх болгочихоор тэр олон газар байгаа хүүхдийг эргүүлж авчрах уу, тэгээд ч тэд ирэх үү гээд асуудал байна. Шат дараалуулаад гүйцээх үү… гээд. Хамгийн гол нь боловсон хүчин, багш нар маань хаана байгаа билээ. Байгаагаа ч яахав давтан сургаад болдог юм гэхэд нэмээд бас хэдэн багш хэрэгтэй, тэд хаана яваа билээ…гээд.

-Ер боловсон хүчин гэхээс суманд боловсон хүчин хэр хүрэлцээтэй вэ….Нутгаас их дээд сургуульд явсан хүүхдүүд хэр эргэн ирж байна?

-Хамгийн ойроос жишээ авахад л манай Тамгын газарт гэхэд л байгаль орчны байцаагч, бичиг хэргийн эрхлэгч гэсэн хоёр орон тоон дээр хүнгүй байгаа. Одоо чинь ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийг нь заадаг болохоор оръё гэсэн хүн бүрийг авч болохгүй, яг мэргэжилтэй хүн нь олдохгүй байх жишээний…. Нутгаас их дээд сургуульд явсан залуучууд эргэж ирэхдээ ч хойрго доо. Нэг хэсэг нь нийслэл, амйгийн төвд ажилттай болох юм. Зарим нь хүнтэй суугаад байр сууц аваад бүр хүүхэд шуухад гаргачихсан байх юм.

 -Зарим аймаг орон нутагт яг мэргэжил заагаад 12 дугаар анги төгсөгчтэй, эцэг эхтэй нь гэрээ байгуулаад, төлбөрөөс нь сум төлөөд эргэж ирж ажиллах гэрээ байгуулаад ажилладаг л юм билээ, танайд…

-Үгүй яахав янз бүрээр л үзэж байна. Тийм гэрээ байгуулах гээд үзсэн. Яг ярьж тохироод гэрээ хийх гэж байтал коронавирусын цар тахал энэ тэр болоод өнөө хүүхэд маань ч сурч гийгсэн юмгүй өнгөрсөн. Цаашид бол энэ болох зүйл. Яахав бид тэр хүнийг ямар насаар нь эндээ хорих вэ дээ, таван жил тогтвор суурьшилтай ажиллачхаад ёстой гадаад явна уу, нийслэлд сууна уу тэр хүний хэрэг шүү дээ. Энэ нутагт төрж өссөн, эндээ сургуульд сурсан, эцэг эх нь энд байгаа юм чинь нутаг орондоо сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах ёстой биз дээ.

-Төсөв хэр хүрэлцээтэй байдаг юм бэ дээ?

-Жаахан хэцүү, саяын ярьдаг сургалтын төлбөр даана гэдэг чинь хэцүү шүү дээ. Төсөв чинь зүйл заалттай ирдэг. Тэгээд ч манай сум зарим сумд шиг уул уурхай энэ тэр гэж байхгүй, тэдэн шиг төсвөөс гадуур уул уурхай аж ахуйн нэгжүүд нь “нийгмийн хариуцлагаа биелүүлж байна” гээд байшин барилга бариад өгөхгүй, хөрөнгө мөнгөөр тусалж сан байгуулчихгүй. Нэг талаас ийм хөндлөнгийн тусламж дэмжлэг байхгүй юм шиг атлаа нөгөө талаараа байгаль орчин, газар нутаг сүйтгээд энэ тэр гэх юмгүй сайхан л даа. Манай орлогын чинь зохих хувийг малын хөлийн татвар л оруулдаг юм даа.

-Гол эрхэлдэг аж ахуй маань мал аж ахуй байдаг. Сум орон нутгаа хөгжүүлэх өөр ямар эх үүсвэр байна даа?

-Манай нэг гол баялаг бол айраг. Өөр нэг зүйл нь Хулжийн халуун рашаан. Могодын айраг, Могодын халуун рашаан гэхээр монгол даяар мэднэ дээ. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлал хөгжүүлэх талаар л бодож хөөцөлдөж байгаа. Одоо бидний ойрын зорилт бол рашааны орчмоо тохижуулах явдал. Рашаан маань битүү намган дунд байдаг болохоор нэг удаа хашаа барьсан маань өвөл нь газар хөлдөөд хавар гэсэхэд нь хагараад байсан. Одоо бид өөр арга хайж байна.

-Уг нь дэргэд нь хуучны Нэгдэл дундын амралт байсан, байр савтай л юм. Заримыг нь ч нурааж буулгаж л дээ?

-Энэ л одоо бидний хоолойд тээглэсэн асуудал болоод байгаа юм. Балгас л даа. Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол газрыг хурааж авна гэсэн хуультай болохоор “За та нар үүнийгээ ашигласангүй….” гэхээр л нэг байшингийн цонхыг сольчхоод л “бид ажиллаж байгаа, энэ харахгүй юу…” гээд бидний амыг таглачихдаг юм. Гэхдээ бид одоо хариуцсан эзэнтэй нь ярьж байгаа. Ямар ч байсан нэг тийш болгоно. Рашаандаа ойр болохоор хог хаягдал цуглуулаад, ер нь тун зохисгүй.

-Танай сум чинь харин “шовгор” гэдэг жигдхэн хөөрхөн зуны байшин олонтой юм. Ганцхан тал талд хэд гурваара тарчихсан байх юм. Нэг дор гудамлаад барьчихвал сайхан хороолол болох юм биш үү…?

-Дандаа амины зуны сууцууд. Хөвсгөлөөс материалыг нь захиалж энд шууд угсардаг юм. Айлууд өөр өөрийн эзэмшлийн 0,7 га газар дээрээ барьж байгаа болохоор нэг дор болгож болохгүй л дээ. Зундаа амрагч, рашаанчдыг байрлуулдаг гол байрууд чинь энэ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм16 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр16 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр16 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим