Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Л.ХАЛТАР: ХАРИУЦЛАГА ЯРЬДАГ, ХАЙРЛАЖ ЧАДДАГ БОДЛОГО Л ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГТЭЙ

Нийтэлсэн

-

Э.БАТ-ЭРДЭНЭ

Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтартай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг талын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан ярилцлаа.

-Олон жил яригдаж, шүүмжлэлд өртсөн Улаанбаатар-Дархан чиглэлийн замын нэг урсгалын хоёр эгнээ замыг нээлээ. Тиймээс энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Монгол улсад авто замын салбар үүсгэн байгуулагдсан 93 жилийн ой тохиож өнгөрсөн хэдий ч Монголынхоо нийт мянга мянган авто замчдад 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ цаг мөчтэй давхцаад Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замын эхний ээлжийн хоёр урсгалын хучилтыг дуусаж байна. Зарим багцуудыг жишээ нь 2-дугаар багцыг нээнэ цаашлаад 4-дүгээр багц буюу “Шанхай констракшн групп” барьсан хэсэг хөдөлгөөнийг нээлээ. Ерөнхий сайд энэ зам дээр ирж зургадугаар сард тодорхой чиглэлүүд өгсөн, тэр үүргийнхээ биелэлтийг шалгасан. Үндсэндээ энэ хөдөлгөөн маань ирэх жилийн барилгын ажил хүртэл үргэлжлээд явна. Миний хувьд хоёр жил гаруй хугацаанд хагас, бүтэн сайн өдрүүдэд энэ зам дээр үндсэндээ өнждөг байсан. Сайдын ажлаа хүлээлгэж өгөөд шинэ ажлаа хүлээн авч есдүгээр сарын 6-наас эхлээд Баруунхараад байрлаад ажиллаж байна. Өмнө зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ маань Баруунхараад байрлаад нэг хэсэг ажилласан. Би ажлаа хүлээлгэж өгөхтэй зэрэгцээд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өөр яамруу томилогдсон учраас би залгуулаад Баруунхараад сар гаруй ажиллалаа. Нэг хэсэг байнгын хаяг Баруунхараа болсон доо. Ямар ч байсан өнөөдөр шүүмжлэл дагуулсан ч гэсэн энэ зам маань зорчих хөдөлгөөнөө нээлээ. Нэлээн цаг хугацаа, хүнд цаг үеийг туулж байж өнөөдөр энэ ажлын ард гарч байна. Өнгөрсөн 2020 онд коронавирусийн нөхцөл байдал 2021 онд мөн адил, саяхан л 2022 оны эхэнд ч гэсэн бид нар тийм таатай нөхцөл байдалтай байгаагүй шүү дээ. Тэрийг харамсалтай нь хүмүүс амархан мартах юм, мартахаас биш яах вэ. Тайван цаг ирчихсэн учраас тэр зүйлийг одоо бодож стресстээд яах вэ, гэхдээ хүнд цаг үед байсан. Гэвч ямар ч байсан манай замчид эхний ээлжийнхээ ард гарлаа. Ирэх 2023 оны аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхэн гэхэд нөгөө талын хоёр эгнээ нээгдэнэ. Ингээд Монгол улсад анхны дөрвөн урсгалтай нийслэл хотыг аймгийн төвтэй холбосон зам бий болно.

-Олон улсын автозамын стандартад нийцсэн зам болж чадсан гэдэгт та итгэлтэй байна уу?

-Замын хийц, чанарын хувьд бусад замаас харьцангуй сайн, өндөр стандарттай, хүнд хийцтэй зам. Манайхан яриад байгаа шүү дээ, УлаанбаатарДархан чиглэлийн 200 гаруй км замыг удаан барилаа гэж ярина. Гэвч яг дөрвөн урсгалтай болоод ирэхээр энэ чинь 400 гаруй км болж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг км зам орон нутагт баригддаг гурван км зам дээр хийгддэг ажлыг нэг км дээр хийсэн. Ингээд бодоод үзэхээр 406 км гэхэд 1200 гаруй км замд хийгдэх ажил орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл эхний 204 км зам бол орон нутагт хийгддэг 600 орчим км замд хийгдэх ажил энэ 204 км зам дээр хийгдсэн гэж ойлгож болно. Тийм учраас харьцангуй чанартай, хийц хүндтэй зам юм.

-Зам ашиглалтад орсны дараагаар тэмдэг, тэмдэглэгээний асуудал гарч ирдэг. Тиймээс энэ дээр ямар шаардлага тавих вэ?

-Тийм. Гүйцэтгэгч компаниуд маань тэмдэг тавих, суурилуулах ажилдаа орсон. Мөн замын өө, сэвийг тэгшилж, нягтаршуулна, дараа нь индүү явна, усална, дахин индүү явна гэхээр энд багагүй ажил шаарддаг. Тэмдэг болгоныг нягтаршуулсан далан дээрээ ухаж, суулгаж өгнө. Ингээд суулгасан тэмдэг, тэмдэглэгээг нь урт гартай хүмүүс нь аваад явчихна. Замын хучилт хийчихээд хөдөлгөөн хийлгэхгүй байна гэж зарим иргэд шүүмжлээд байгаа юм. Энэ бол бас нэг талаасаа зовлонг нь ойлгохгүй хүмүүсийн хувьд зөв, нөгөө талаараа хучаад тодорхой хугацаанд бусад ажлуудаа хийгээд тэмдэг, тэмдэглэгээнүүдээ бүгдийг нь хийж хөдөлгөөн нээх үндсэн шаардлагаа биелүүллээ гэсэн үедээ хөдөлгөөн нээж байгаа гэсэн үг. Мөн тээврийн цагдаагийнхантай бид нар шөнийн гурван цаг хүртэл явж, шөнө хөдөлгөөний аюулгүй байдал ямархуу байна. Ер нь хаана ямар тэмдэг тавих вэ гэдгийг Улаанбаатраас-Дархан хүртэл явж эргээд Баруунхараа дээр ирж хуралдаад, бүх багцуудад энд ийм тэмдгүүд, хаалт хашлага тавина гэдэг нь тодорхой болсон. Өнгөрсөн хавар амлаж байсан энэ оны аравдугаар сарын сүүл, арванэгдүгээр сарын эхэн гэхэд шороон замаар явахгүй болгоноо гэж. Мөн дөрөвдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надад тодорхой чиглэл өгсөн. Тэр нь юу гэвэл “Энэ жил цар тахал коронавирус гайгүй боллоо, намар аравдугаар сар гэхэд та бүхэн, танай яамныхан, энэ замын эхний шатыг дуусга” гэсэн чиглэл өгсөн. Дараагаар нь зургадугаар сард Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн энэ зам дээр ирж тодорхой чиглэлүүд, тэр дундаа маш хатуу үүрэг өгсөн. Тодруулбал аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхэнд ямар ч байсан энэ 2,4-дүгээр багцаа дуусгаж иргэдийг шороон замаар зорчуулахгүйгээр явуулна шүү гэсэн. Харин манай автозамчид Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг амжилттай биелүүллээ. Үүгээр энэ жилийн бүх ажил дуусаж байгаа юм биш, замын далан болоод засварын ажлууд арваннэгдүгээр сар дуустал үргэлжилнэ.

-Энэ замд хөрөнгө оруулалтын асуудал тулгараад байсан. Харин одоо тийм зүйл байхгүйгээр эхний ээлжийн зам ашиглалтад орж байна гэж ойлгож болох уу?

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагын санхүүжилттэй учраас нэг их хүндрэлтэй биш, гүйцэтгэгч нар л цагт нь гүйцэтгэлээ гаргаж, шалгуулаад байвал их удаад байх асуудал биш.

-Өөр нэгэн шүүмжлэл дагуулсан асуудал нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал байдаг. Замын хажуугаар байгаа овоолсон шороо, чулуу хайрга олборлосон уулыг нөхөн сэргээх асуудал дээр хэрхэн ямар арга хэмжээ авах вэ?

-Тэгэлгүй яах вэ, тухайн газар нутагт амьдардаг гэлтгүй хүн бүхэн санаа зовдог. Зарим хүмүүс энэ сайхан байгалийг ингээд сэндийчээд хаячихлаа, бараг л дайн байлдаан болчихсон, бөмбөгдүүлчихсэн юм шиг болчихлоо, энийгээ яах юм бэ Л.Халтараа гэдэг. Тэгвэл барилга, газар шорооны ажил дуусаад ирэхээр тухайн газрыг улсын комисс хүлээж авдаг. Улсын комиссын хамгийн түрүүнд шалгадаг зүйл бол Байгаль орчны яамны, орон нутгийн байгаль орчны байцаагч, орон нутгийн оролцоотой хамгийн түрүүнд шалгадаг. Бид нарын нүдэн дээр харагдаж байгаа энэ карьер буюу чулуу хайрга олборлож байгаа газрын нөхөн сэргээлтийн асуудал бол, хамгийн түрүүний асуудал юм. Тийм ч учраас 2023 онд багтаан зам бүрэн ашиглалтад орохтой зэрэгцэн нөхөн сэргээлтийн ажлуудаа хийнэ. Баруунхараагийн цаана ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн тодорхой хэсэг дээр нь маш сайн ажилласан, энийг дурьдах, талархах ёстой. Жанжин штабын бие бүрэлдэхүүн тухайн талбайд буухдаа өөрийнхөө гаргасан карьерт нөхөн сэргээлтээ хийсэн. Яг тэр жишгээр энд ажилласан компаниуд нь бүх карьеруудаа нөхөн сэргээлт хийж ундуй, сундуй биш, хариуцлагатай нөхөн сэргээлтийг хийх ёстой. Энийг бол мэдээж яам хамгийн түрүүнд шаардана.

-Налайхын замд та ажиллаж байсан У л а а н б а а т а р – Д а р х а н ы зам дээр мөн ажиллалаа. Тэгэхээр энэ хоёр замын онцлог, аль нь илүү хүнд бэрхшээлтэй санагдаж байна вэ?

-Налайхын зам 60 гаруй жилийн өмнө тавигдсан зам шүү дээ. Тэгэхээр тэр үеийн техник тоног төхөөрөмж ямар байсан билээ хуучны дөрвөлжин том том 3×4 харьцаатай цементен цутгуурууд байсан. Тэрийг хуулаад үзэхэд тухайн үедээ шууд хайрган дээр тавиад цутгачихсан нь харагдсан. Зам их хөдөлгөөнтэй байсан нь тийм учиртай байсан юм билээ. Анхнаас нь хуулж эхэлхэд “дээрээс нь шууд хучихгүй, энийг ийм болголоо” гээд л манийг багагүй шүүмжилж байсан. Тэр үеийг өнөөдрийн У л а а н б а а т а р – Д а р х а н ы автозамтай харьцуулахад Налайхын зам дээр, ажиллахад коронавирус цар тахал байхгүй яг зам дууссанаас нэг сарын дараа цар тахал гарсан. Хил гааль, ямар нэгэн хаалт байхгүй, бүх юм тайван байсан учраас харьцангуй амар, хотын ойролцоо болохоор, техник тоног төхөөрөмж бүх зүйл нь ойр, компаниуд ч гэсэн амар байсан. Ядаж л өглөө 06:00 цагт босоод нэг бүтэн тойроход зай нь ч гэсэн ойрхон байсан. Харин Улаанбаатар-Дарханы замд коронавирус цар тахлын хоёр жилд багагүй зүйл үзлээ шүү дээ. Тиймээс харьцангуй хүнд, анхны тендерт оролцсон компаниудын хувьд 2, 4-дүгээр багц дээр чадвар муутай, өөрөөр хэлбэл чанар биш, тоонд үндэслэгдчихсэн компани шалгарсан. Улмаар ажил хийж чадахгүй болсон учраас 2020 онд их маргаан дагуулсаар тендерээ цуцалж 2021 онд дахин тендэр зарласан. Үүний үр дүнд 2021 оны есдүгээр сард 2,4 багцынхаа гүйцэтгэгч нартай гэрээ хийсэн. Энэ жил ямар ч байсан эхний үе шатныхаа ард гарлаа. Хамгийн гол нь замчдадаа их баярлаж байна. Замчид маань ялангуяа сүүлийн 8,9,10-р сард намар цаг дуусах дөхснийг ч хэлэх үү, өдөр шөнөгүй зүтгэсэн дээ. Энэ жил ч мөн адил, өмнө жил шиг хур тунадас, бороо элбэгтэй байлаа. Зуны гурван сарын хугацаанд ажил хийхээсээ илүү зогссон өдөр олон байсан. Яагаад гэвэл цаг агаарын таагүй байдал. Нэг өдөр бороо ороход хоёр өдөр зогсоно шүү дээ. Бороо орлоо гэж зогсоход , маргааш нь хөрс газраа хатаах гэж нэг өдөр зогсоно. Өөрөөр хэлбэл цаг агаарын бэрхшээлтэй байдлаас болж нэлээдгүй өдрийг алддаг, тэгээд ч зуны улирал өөрөө богинохон шүү дээ. Замчиддаа дахин чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Хүнд буян гэж ирдэг бол, энэ олон түмний буян Монголын автозамчдад ирэх ёстой. Санаа зөв бол заяа зөв гэж хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа замчдын маань заяа нь өөдрөг байх болтугай.

-Манай үндэсний компани, тэнд ажиллаж байгаа замчид энэхүү замыг тавьсан гэж ойлгож болох уу?

-Болно. Ер нь тийм шүү дээ, коронавирус цар тахлаас болж ихэнх хятад компанийн ажилчид орж ирж чадаагүй. Ялангуяа 2-дугаар багц дээр өмнө жилийн есдүгээр сарын 3-нд “Арж Капитал” ХХКтай гэрээ байгуулсан. Энэхүү компани маань жилийн дотор 45 км замыг дуусгаж чадлаа. Тэгэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бусад есөн багц дээр ажилласан, гаднын компаниудаас нэг нь ч нэг жилийн дотор хийж чадаагүй. Харин Монгол компани нэг жилийн дотор 45 км нэг багцын ард гарлаа, би үүнд маш их баяртай байгаа. Манай компаниуд зам тавьж чаддаг, бид бие биедээ урам өгөх ёстой. Монголын төр засаг замчиддаа болон ажил хийж байгаа хүмүүстээ итгэл өгөх хэрэгтэй. Нэмж хэлэхэд “Арж Капитал” ХХК-ийн хувьд 93 жилийн туршлагатай Монголын авто замын салбар ямар түвшинд байгаа вэ гэдгийг харуулж чадсан. Ялангуяа зах зээлийн 30 жилд тодорхой хэмжээнд хөгжсөнийг ч мөн харууллаа. Эдгээр үндэсний компаниудаа төр бодлогоор дэмжиж байж цаашдаа энэ замын салбар хөгжинө шүү дээ. Алийн болгон гаднын компаниар ажлуудаа хийлгэх вэ, тэд ажлаа хийгээд л явна. Тиймээс буцах хаягтай, буух эзэнтэй хариуцлага ярьдаг, хайрлаж чаддаг бодлого л замын салбарт хэрэгтэй. Иймээс монголынхоо компаниудыг цаадшаа бүх талаар нь дэмжих ёстой, мөн тодорхой өрсөлдөөн байх ёстой гэж бодож байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.

Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.

Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2024.11.26

Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр5 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр7 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр7 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр7 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим