Connect with us

Эдийн засаг

Х.Булгантуяа: 42 сая тонн нүүрс экспортлохын тулд боомтуудыг шинэчилнэ

Нийтэлсэн

-

ЗГ, НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ НЭМСЭН

2019 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ цагт Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төслийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн хэмээн шүүмжилж байгаа. Ялангуяа төсвийн бүрдүүлэлтийн төлөвлөгөөг хийсвэр байна гэж сөрөг хүчний зүгээс дүгнээд байгаа юм. Төсвийн бүрдүүлэлт бодит байдалтай хэр уялдаж байгаа талаар Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.

-2019 оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн гэж эдийн засагчид үзэж байгаа. Ялангуяа нүүрсний экспортоос орох орлогыг өндөр төлөвлөсөн байна. Ингэж төлөвлөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Манай улсын эдийн засаг, төсөв уул уурхайд түшиглэж бүрддэг. 2018 онд 1.7 их наяд төгрөгийн орлогыг уул уурхайн салбараас олсон бол ирэх онд 1.3 их наядаар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн.

Юуны түрүүнд манай нүүрсний экспорт жил тутам өсөж байгаа нь гол нөлөөлөл.

2011 онд уул уурхайн салбарын оргил үед 22 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн оны гүйцэтгэлээр 33 сая тонныг экспортолсон байна.

Энэ онд 28 сая тонныг экспортолно гэж төлөвлөсөн ч эхний есөн сарын байдлаар жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлээд байгаа.

Уул уурхайн компани, гааль, татварын байгууллагуудын мэдээллээр оны эцэс гэхэд 36 сая тонн нүүрс экспортлох байх гэсэн тооцоолол хийгээд байгаа. Оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт нэмэгдсэн нь ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох боломж байна гэдгийг харуулсан.

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар ямар боломжийг нээж өгөх юм бэ
-Хэд хэдэн шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр боомт дээр үүссэн ачааллыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Өнгөрсөн гуравдугаар сард Далай ламын асуудлаас үүссэн хоёр орны харилцаа, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гарсан мэдэгдэл гээд зарим тодорхой хүчин зүйлээс шалтгаалж өдөрт 300 машин нүүрс экспортолж байсан. Харин одоо өдөрт 1300 машин нүүрс экспортолж байгаа.

Энэ эрчээрээ ажиллавал ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой. Үүнд хүрэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Хятадын талаас ч боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлээч гэсэн хүсэлт тавьсан.

Ирэх оны төсөвт боомт, гаалийн шинэчлэлийг хийхээр 70 гаруй тэрбум төг­рөгийг төсөвлөсөн.

Боом­туудыг олон улсын жишиг лабораторитой болгох, камержуулах, цахим бүртгэлийг сайжруулж, онлайнаар хянадаг болсноор удирдлагын төвөөс бүх боомтын үйл ажиллагааг зохион байгуулах боломж үүснэ. Ийм алхмыг хийснээр экспорт нэмэгдэх боломж бий болно.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөд хөршид айлчлах үеэр 350 сая юанийн буцалтгүй тусламжийн тодорхой хувийг боомтын үйл ажиллагааг сайжруулахад зарцуулахаар гарын үсэг зурсан.

Тэр хүрээнд боомтуудыг шинэчлэх ажлын судалгаа, ТЭЗҮ, төлөвлөлтийн ажлуудыг урьдчилаад хийсэн байгаа. Ирэх оноос энэ хөрөн­гө оруулалтыг хийснээр боомтуудын нэвтрүүлэх чадвар сайжирч экспорт өсөх учиртай.

-Боомтын нэвтрүүлэх чадвар төдийгүй дэд бүтцийг сайжруулснаар нүүрс тээвэрлэлт, экспорт өсөх биш үү. Авто болон төмөр замын бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил хийх юм бэ?
-Дэд бүтцийг байгуулахад хувийн хөрөнгө оруулалтыг ашиглаж, концессийн журмаар хийх нь зохимжтой гэж үзэж байгаа. Хувийн хөрөнгө оруулагчид тэндээс орлого олох боломжтой гэж тооцож байгаа бол дэд бүтцээ хийлгээд, төр хувийн хамтын харилцааг хангаж мөнгө хэмнэх нь зөв.

Мөн “Тавантолгой”­-н ордын 30 хувьд IPO хийхээр УУХҮЯ­-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэндээс орж ирэх мөнгөөр төмөр зам, зарим дэд бүтцийн ажлыг хийх боломжтой.

-Ирэх оны төсвийн бүрдүүлэлтэд татварын орлого бас голлох юм байна. Татварын орлогыг нэмэхийн тулд ямар зохицуулалт хийх вэ?
-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-­д өргөн барьсан. Шинэчилсэн хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх байх.

ГААЛЬ, БООМТЫН ШИНЭЧЛЭЛД 70 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Түүгээр зах, худалдааны төвүү­дийн жижиг бизнесийг НӨАТ­-ын системд хамруулснаар төсөв 110 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Мөн эдийн засгийн өсөлтөөс татвар 300 гаруй тэрбум төгрөг нэмэгдэнэ гэж тооцож байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган төгрөг болгоно гэсэн зөвшилцөлд хүрсэн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний нэмэгд­лийг дагаад татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр татварын орлого улсын төсвийн 87 хувийг бүрдүүлэх боломжтой юм.

-Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага дагаж нэмэгдээд байна гэдэг шүүмжлэл бий. Орлогыг үр ашигтай зарцуулах, зардлыг оновчтой хуваарилахад ямар зохицуулалт хийсэн бэ?
-Хөрөнгө оруулалт яалт ч үгүй нэмэгдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрх барьж байгаа намын хүүхэд бүрийг сургууль, цэцэрлэгт хамруулах амлалттай холбоотойгоор боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.

Нийтдээ 877 төсөл хэрэгжихийн 517 нь шинээр, 362 нь эрх шилжүүлэх төсөл, хөтөлбөр байна.

2017 онд манай улс ОУВС­-гийн хөтөлбөрт орохдоо олон хөрөнгө оруулалтыг царцаасан. Үүнээс болж зарим хөрөнгө оруулалтад үнэлгээ хийх шаардлага гарсан.

Засгийн газраас үүрэг болгосны дагуу БСШУСЯ, ЗТХЯ, ЭМЯ­-наас ажлын хэсэг гарч хөрөнгө оруулалт шаардлагатай бариг­даж буй барилга, байгууламжтай газар дээр нь очиж танилцсан.

Түүгээр зарим барилгын чанар, стандарт хангалтгүй байгаа учраас дахин үнэлгээ хийх шаардлага үүссэн.

Энэ ажлыг хийж зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй гэсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, эхлүүлэхээр болсон.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм7 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр7 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм8 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм8 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм8 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм8 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм8 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент8 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад8 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим