Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

СУМЫН ЭМЧ

Нийтэлсэн

-

М.ДАВААДУЛАМ

 Эх орон дуудсаар…  8864 хүүхэд эх барьж авсан сумын эмч

“Миний хань чинь эмч хүнд л заяах өр нимгэн бүсгүй.  Хэнд ч  “үгүй” гэж хэлж үзээгүй нэгэн.  Манайх гэдэг  айл орчлонд тоонотоо өргөн тулгандаа гал асааснаас хойш өнгөтэй өөдтэй яваа нь энэ хүний хичээл зүтгэл.  Дуудлагынхаа завсар зайгаар ээжийгээ асарч тойлох, надад хоол унд зэхэх  зав  нь гарвал  хураасан жаахан ногоогоо дарах гээд минут ч зүгээр суухгүй байсаар өдрийг авдаг хүн” хэмээн чин сэтгэлээсээ ханиараа бахархаж суусан эрхэм бол  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни V багийн иргэн Д.Даваатогтох гуайх.  Гэргий нь  насаараа эрүүл энхийн манаанд зүтгэж буй  өрхийн эмч Б. Лхагважав.   Гэрийн эзэн ч зүгээр суудаггүй ажилсаг нэгэн болох нь малын хашаа саравч, хураалттай мод, үүдний амбаар дахь  хөдөлмөрийн багаж хэрэгслээс  харж болохоор. Хөгшчүүл  Завхан аймгийн Цагаанхайрхан  сумын уугуул.  Д.Даваатогтох гуай  идэр залуу насандаа сумынхаа ерөнхий боловсролын сургуульд  хэл-уран зохиолын багшаар ажиллаж байгаад   БНМАУ зах зээлийн нийгэмд шилжих үед   сумынхаа ЗДТГ- тамгын газрын даргаар ажиллан өндөр настны тэтгэвэрт суух хүртлээ шинэ цагийн Монгол Улсын төрд зүтгэсэн аж. Амьдрал буцалсан энэ айлд өнжсөнөө эрхэм  уншигч авгай танд хүргэе.

Даргилан буцлах цайгаа ”хаяад” гарах  эмч

Хаан Мандал, хатан Мандалын өврийг эмжин урсах Дарьтын гол намраараа.  Айлууд гаднаа  машин машинаар  дүнхийтэл  өвс хураажээ. Мал нь ч тарган гэж жигтэйхэн. Тариалангийн талбай хаягдал ихтэй учраас арга ч  үгүй биз. Нэг маягийн гэмээр дүнзэн байшингуудаас хуурай модны тунгалаг цэнхэр утаа тэнгэр өөд суунаглаж,  эзнийхээ  хөлийн чимээнээр хоточ нохой дуртай дургүй хэвтрээсээ өндийснөө буцаад хэвтэхэд  эхийгээ дуудан мөөрөх хэдэн тугал хашаан дотроо эргэцэнэ.  Их бага хоёр мандалдаа дээжээ өргөсөн эзэгтэй нар,  саалиндаа гарахтай зэрэгцээд  Сэлэнгэ-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн ачааны галт тэрэгний цуваа  хөндийг сэртэл дохиогоо хангинуулсаар давхиж одоход зөрөөд  Замын Үүдээс Сэлэнгээр дамжин Орос руу гарах  хоосон чингэлэг ачсан галт тэрэг дохиогоо хангинуулсаар орж ирнэ. Нар  өгсч  баруун ханын толгойд тусахын алдад  хаа нэгтээ  цэргийн хувцастай ганц  хоёр хүн явж байгаа нь нүднээ содон тусна.Орчлонгийн амар амгалан чухам энд л байна уу даа гэмээр ажин түжин.  Суурингийн  шинэ өглөө ийн эхэлж, Дарьтын голынхны нэгэн хэмийн амьдрал ч  үргэлжилнэ.

Гэрийн эзэн Д.Даваатогтох гуай нар мандахаас өмнө  малдаа гарч хашаа хороогоо цэвэрлэж,  гэрийн эзэгтэй Б.Лхагважав эмч цайгаа чанахаар мод цуулж эхлэхэд  охиныдоо намаржиж буй Д.Амгалан эмээ ирсэн зочиддоо зөөхий хольж өгнө гээд тогоо шанагаа суллаж өгөхийг шаардан тэрүүхэндээ  бухимдсан шинжтэй сууна.  Бид  намрын адаг сарын шинийн 3-ны Дашням, Балжинням давхцсан сайн өдөр очиж таарсан тул гэрийн эзэд ихэд бэлэгшээж  байлаа.   Хүүхдийн даахь, одонгийн найр гээд тэр өдөр суурингийнхан нэлээд хөдөлгөөнтэй өнжих шиг болсон.  Шинэхэн цайны үнэр хамар цоргиж,   тогоотой цай даргилан буцалж   данх руу уудлах гэж байтал сандарч тэвдсэн нэгэн бүсгүй “Лхагважав эмч ээ, ээж хачин болчихлоо гэнэ. Даралт нь ихэссэн байх, зүрх нь ч өвдсөн байж мэднэ. Аав утсаар хэл өгүүллээ. Одонгийн найр гээд хэдэн шөнө нойр хоолгүй хоол, унд зэхсэн юм “гэчихээд гараад гүйчихэв. Б. Лхагважав эмч  ч “Хөгшөөн цайгаа уудлаарай” хэмээгээд эм тариатай  цүнхээ шүүрээд  араас нь гарав.  Суурингийн эмчийг зорьж ирсний хэрэг юу билээ, бид ч  хамт  явлаа. Дуудлага өгсөн айл холгүй ч явган хүнд бол хөөрхөн зайтай юм гээч. “Толгой эргээд, босч чадахгүй  байна гэх   50 орчим насны эмэгтэйн даралтыг үзэж, зүрх уушгийг нь чагналаа. Тэмтэрч үзэж байгааг нь харжээ суухад “Өнөө цагт ийм эмч ховор болсон шүү.  Юм л бол аймгийн төв яв, оношлуул, эход харуул” гэдэг болсон байна лээ гэх бодол төрж байсныг нуух юун.   Сайхь эмэгтэй эмчийн хяналтад байдаг аж.  Улиралд нэг удаа эмнэлэгт хэвтүүлж, байнгын тордлогын буянаар явдаг нь өвчтөн, эмч хоёрын ярианаас илт. Энэ удаад ч мөн л сумын эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ авахаар болж, анхан шатны эмчилгээ үйлчилгээг үзүүлээд гарлаа.    Эмч буцах замдаа   “Ажил маань өдөр, шөнийн ялгаагүй, цаг наргүй ч би эзэмшсэн мэргэжилдээ хайртай. Манай баг хүн ам цөөтэй  ч ачаалал ихтэй.  Алсын дуудлага гэвэл  50 км. Заримдаа дуудлагаас  ирж  амжаагүй байхад  дараагийн дуудлага орж ирнэ. Хүүхэд эх барьж авах , яаралтай хагалгаа хийх гээд  ур чадвар шаардсан,  маш хүнд  дуудлага ирнэ шүү, хааяа “хэмээн  хуучлах зуур хэдийнэ гэрийнх нь  гадна ирсэн байв.  Хайлмаг, тогооны шинэхэн өрөм, гэрийн боорцог, жимсний чанамал,  дарсан алаг салат, банштай цай гээд үнэн тансаг өглөөний цай  биднийг хүлээж байлаа.  Хайлмагаас бусад нь Лхагваа “брэнд”.

Цай уух зуурт Д. Даваатогтох багш

“Бид хоёр 2008 он энэ  сайхан нутагт  нүүж ирсэн.  Нутаг ус, уугуул суугуул иргэд нь их сайхан хүлээж авсан.  Бид  их сайхан амьдарч байна аа.  Одоогоос 18 жилийн өмнө  Мандал сумын удирдлагууд  эмчээр ажиллаач гэсэн саналыг хөгшинд маань  тавьсан.  Жил хэртэй “галт тэрэгний хүүхэд” аятай  ажиллаад  суурьшихаар шийдсэн. Мандалынхан ямар ажилтай гэж санана. Бид хоёр   нутгийн олноос их зүйл сурсан.  Анх жаахан газарт төмс, сонгино тарьж үзсэн, болж  байхаар нь лууван, байцаа тарьсан. Хөршөөсөө   саалийн ганц үнээ худалдаж авсан, одоо үржээд овоо хэд болжээ. Өндөр настай ижийгээ, хотод байгаа хүүхдүүдээ сүү, цагаан идээ, ногоогоор таслахгүй байгаа  нь  амжилт  мөн биз. Манайх дөрвөн хүүхэдтэй гурван охин, нэг хүүтэй. Хүүхдүүд  бүгд өөр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг.  Харин  хамгийн бага охин маань   гадаадад.  Бага нь болоод тэр үү түүнийгээ жаахан санах юм.  Хоёр нь   багш.  Би монгол хэлний багш нэртэй л болохоос залуудаа түүх, газар зүй, зураг хөдөлмөр, биеийн тамир гээд  тооноос бусдыг зааж явлаа.  Шавь нар маань  аймагтаа нэлээд дээгүүр үнэлэгддэг байв.  Сүүлд   сумандаа   ЗДТГ-т Засаг даргаас бусад ажлыг хийсэн.   Элбэг дэлбэг сайхан амьдарч, нутгийн олонтой нөхөрлөн жаргал зовлонгоо хуваалцаад сайхан  л байна.  Үүнээс илүү жаргал гэж хаана байх билээ”хэмээн  хуучилсан юм.

 Д.Амгалан:  Түмний  хүүхэд хооллож явсны буян их аж

Хүргэнийдээ намаржиж буй Амгалан гуай нас сүүдэр 86 –тай ч ширдэг ширж, дээл хувцас оёсон хэвээр. “Өвөлдөө холын америкт өвөлжихнө  эмээ нь” гэсээр яриан дунд хөг нэмэн  орж ирсэн.

Д. Амгалан гуай  бүхий л насаа халуун тогооны ард өнгөрүүлсэн  аж. Өөрийнх нь хэлснээр шүү дээ. Сургуулийн дотуур байрны тогоочоор 36 жил ажилласан юм билээ.Төрүүлж өсгөсөн найман хүүхдийн дөрөв нь гадаадад ажиллаж амьдардаг бол үлдсэн дөрөв нь эх орондоо  сайхан амьдарч байгаа гэнэ.  Энэ бүхэн ээжийн олгосон сайн хүмүүжлийн үр дүн гэдэг нь мэдээж.  “Залуу байхад их сайхан байжээ. Чадал тэнхээтэй ч байж, олон хүүхдийн хоол хийнэ гэдэг тийм амар  зүйл биш.  Өдөрт гурван удаа шүү, тэгээд хоёулахнаа.  Насаар нэлээд ахимаг хүнтэй хамт ажиллах тул гол ажлыг бинугална.  Хүүхдүүд маань их тус болно. Гурил зуурч, элдэх ажилд Лхагваа л дайчлагдана.  Миний охин чинь ааштай ч,  ажилтай хүүхэд.  Төрөлхийн  цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй нөхөр. Хүүхдүүддээ хааяа  суран бүсний амт их үзүүлнэ. Буруу замаар орох вий, ажилтай, анхиатай яваасай, ажил сураасай гэсэн дээ тэр шүү дээ. Би өөрөө сургууль соёлоор яваагүй болохоор өөр шигээ л халуун тогоонд “шарагдсан “ хүн болох вий гэж айдаг байсан. Санасныг бодвол миний хүүхдүүд эцэг, эхийнхээ чихийг улайлгаагүй. Дээрээсээ тав дахь хүү маань НҮБ-д  төлөөлөгчөөр суугаа. Тэр маань нэг удаа  “Ээж суран бүсний амтаар хүмүүжүүлсний хүчинд  би өдий зэрэгтэй яваа” гэж хэлсэн. Нэг удаа  бага  хүүгийн маань гуяны дотор тал хөхөрсөн харагдлаа . “Юу болов оо” гэсэн чинь “Таны л тавьсан тэмдэг байна” гэдэг байгаа.  Олон хүүхэдтэй болохоор манайх иймэрхүү  хөгжилтэй явдлаар дүүрэн шүү дээ.  Манай хүргэн их сайн хүү. Манай суманд ирж ажиллахад  нь “ Хүний газар яваа хүн хөөрхий гэж санаад сургуулийн цайны газарт дуудаж шөл хийж өгдөг байлаа. Тэгсэн чинь манай хүргэн болдог байгаа” хэмээгээд хүргэн рүүгээ хараад  хөгжилтэй нь аргагүй нүдээ ирмэнэ лээ.

Цай уух зуурт өрнөсөн бидний яриа өндөрлөж,  эмчийнхээ ажлын өрөөг сонирхов. Тэрбээр  амьдардаг байрныхаа гал тогооны өрөөг тохижуулан эмнэлэг болгожээ.Б.Лхагважав эмч ажилласаг нэгэн тул өрөөний цонх, шал гял цял. Шилэн хоргонд хурууны мөр ч алга. Даралт, зүрх, бөөр, яаралтай тусламж гэх мэтчилэн эм тариагаа ангилсан харагдана. Өрөөний засвар, тохижилт гээд яриа  өрнүүлж байтал нярай хүүхдээ тэвэрсэн ээж орж ирлээ.  Охин нь  уйлагнаад байна гэнэ. Эмч  өөрийн ач, зээгээ  харсан мэт эрхлүүлэнгээ энд тэнд нь  дарж, тэмтэрч ,чагнан үзлэгээ эхлүүлсэн. Хүүхэд ч  тэр даруй  тайвширч  ход ход инээн  тааваараа тарвалзсан.   Өвчин биш байна аа, айсан байж мэднэ, ширгэл гээд хэрхэн яаж домнохыг зааж өгөөд  гаргав. Залуу хүүхдүүд хөлсөх гэдгийг мэддэггүй юм,  хөөрхийс гэж суусан.   Тэгж байтал бас нэг хөгшин  “Хүүхдүүд хот яв гэнэ. Лхагважав байхад  хот явахгүй гээд хүрээд ирлээ” гэсээр орж ирэв. Мань хөгшин “Хотын эмч нар ачаалал ихтэй болоод тэр байх, манай эмч шиг  тэмтэрч дарж, чагнаж үздэггүй юм. Лхагваагийн тавьсан онош яг л байдаг. Тийм байхад хот явах ямар шаардлага байна. Жижиг  мэс заслыг ч энэ өрөөндөө хийчихнэ. Ямар ч сорвигүй эдгэнэ гээч “ гэж ирээд л магтаж ярьсаар өвчнөө мартав бололтой царайд нь улаа бутраад л гарч одсон.

– Хадам аавынхаа ажлыг өвлөнө гэдэг  их хувь заяа шүү-

Үзлэг, дуудлага үргэлжилсээр их үд өнгөрч байхад  сая нэг юм таван үгийн солио хийх боломж олдох нь тэр. Тэрбээр “Би 1975 онд Говь-Алтай аймгийн сувилагчийн дунд сургуулийг сувилагч мэргэжлээр дүүргээд  Завхан аймгийн Цагаанхайрхан суманд томилогдсон.  Гурван жил ажиллахдаа   эх баригчийн ажлыг хавсарсан. Харин 1976 онд миний ирээдүйн хадам аав  Дамдин эмч тэтгэвэртээ гарч надад ажлаа хүлээлгэн өгсөн.  Олны  итгэл найдварыг хүлээсэн, зүтгэлтэй, мэдлэгтэй эмчийн үргэлжлэл болж ажиллана гэдэг өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг шүү дээ.  Би ааваас их зүйлийг сурсан. Одоо ч миний амьдралд хэрэг болсоор явна.  Жилийн дараа бэр нь болсон доо.   Говь-Алтай аймгийн АУДуС-ийн эх баригч, бага эмчийн ангид 1978 онд  элсэн суралцсан.  Хань маань дэмжиж нялх хүүхдээ тэврээд үлдэж байлаа. Тийм хань ховор. Хүний эрүүл мэнд, амь насны төлөө ажиллах хүн маш их зүйлийг сурах ёстой  гэдгийг би сувилагчаар ажилласан гурван жилд маш сайн ойлгож, мэдэрсэн. Сумын эмч хүн өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болдог. Асар хариуцлагатай  ажил.  Асуудал тулгарлаа гэхэд сурч мэдсэн зүйл, дадлага туршлагадаа л найдах болдог. Би ер нь айж байгаагүй. Туулаад л гарна. Хүүхэд байхын дурлаж, мөрөөдсөн мэргэжил минь болоод тэр байх.  Хамгийн анхны хүнд дуудлагаа мартдаггүй юм.  Чононд уруулсан хүн ирсэн.   Зөв арга хэмжээ авч, зөв эмчилсэн тул өвчтөн маань   эрүүл болсон.  Өвдөж зовоож байсан хүнээ эдгээд эрүүл саруул болж  сайхан амьдарч явааг харахад сайхан байдаг.  Дуудлага ирэх тоолонд өвчтөнийхөө биеийн байдлыг мэдэж аваад шаардлагатай эм тариагаа бэлдээд явдаг. Өдгөө ч ялгаагүй. Сумын эмчийн хамгийн сайн туслах бол жолооч. Миний анхны жолооч унадаг  өвчтэй хүн байсан. Замдаа явж байгаад бие нь муудна. Би тариа тарьж сэргээж аваад л өөрөө машинаа бариад л явна.   Хүн төрөх, яаралтай мэс засал хийх болбол жолооч маань миний заавраар  тариагаа тарьж, үйлчилгээ үзүүлнэ. Бид хоёр мөн ч олон удаа хүнд дуудлагын ард гарсан даа.  Эхэс гардах, сав нь агшихгүй байх гээд аль хүнд дуудлагыг тэр гэх билээ. Хөдөөний  дуудлагын зонхилох хэсгийг төрөх  эзлэх бөгөөд хүндрэлтэй төрөлт ч зөндөө.  Нэг удаа гэртээ төрсөн эхийн эхэсийг гардахаас өөр аргагүй болсон. Тэгээд жолоочдоо энэ эм, тариаг ийм дарааллаар хийгээрэй гэж зааж өгөөд эхэсээ гардаж авсан ч сав нь агшихгүй сандаргасан.  Цаг илүү массаж хийж байж савыг агшааж авсан. Гэтэл  жолооч “Чи чинь юу хийгээд байгаа юм бэ, гургалдай чихэж байгаа аятай” гэж  билээ. Ер нь л “Хүнээ алдчихгүй юмсан”  гээд тэвдэж, ядарч, нурууны хөлсөө урсгаж явсан үе. Цус тогтоод ирэхээр л “ёох” гээд амьсгаа авах тэр мөч үнэхээр сайхан.  Би 1982 оноос хойш  эх баригч эмчээр ажиллахдаа8864 хүүхэд эх барьж авсан.   Хамгийн сайхан нь  эх барьсан хүүхдүүд маань өнөөдөр  ээж болж хүүхдээ төрүүлэхдээ “Танаар хүүхдээ эх бариулна” гэнэ.  Манай бага  1991 онд төрсөн, хүү маань сургуульд ороход тэдний ангийн ихэнх хүүхдийн  хүйн ээж нь  би байсан.  Эх барьж авсан хүйн холбоотой хүүхдүүд маань сайн яваа. Тэд маань дэлхийн өнцөг булан бүрээс амар мэндийг минь эрж мэндчилдэг. Энэ л миний жаргал. Хөдөө, цагаан сар болоход манайхаар дүүрэн хүүхэд. Золгож амжаагүй байхад л тэд маань ирдэгсэн, сайхан байжээ.  Хотод  арван хэдэн жил эх баригч эмчээр ажиллаж байгаад 2008 онд  энд шилжиж ирсэн. Алтан гахай жилд нэг шөнө 50 хүүхэд эх барьж авч байсан. Хөлийн ул пэмбийгээд л хэцүү шүү.  ШШГЕГ-ын харъяа анги байдаг  болоод ч тэр үү энд эмч ирэх  дургүй бололтойдог.  Өнөөдөр миний бүртгэлд 100 орчим өрхийн 300 гаруй иргэн, ШШГГ-ын 90 орчим ажилтан байдаг. Энэ хүмүүсийнхээ эрүүл мэндийн манаанд зогсч  байна даа.  Хорих анги одоогоор эмчгүй тул би  эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн 40-50 км-ийн алст орших айл өрхүүдээрээ  явж эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, жирэмсэн эхчүүдээ эргэнэ, нярайн үзлэг, дуудлага, ахмад настнаа хянана гээд бүх ажлуудаа өөрийн машинаараа амжуулаад л өдөр, шөнийг ялгахгүй ажиллаж  байна.  Би энэ сууриндаа ажиллаж, амьдрах дуртай, олон жил ажилласан болохоор “Тэр өвдвөл тийм  эм тариа, энэ өвдвөл ийм эм тариа хийнэ. Одоо тэр маань үзүүлэх хугацаа нь болсон байгаа”гээд нэг бүрчлэн мэддэг болж. Би чинь уламжлалт анагаахаар давхар сурсан учраас эмчилгээ хийхийн хажуугаар бариа хийгээд, бумба тавьчихдаг. Түүнчлэн дээд шатлалын эмнэлэгт явуулахаас гадна эндээ амбулаторитоо өвчний түүх нээн  өдрийн эмчилгээ хийнэ. Өндөр насны тэтгэвэртээ  гарсан  ч суурингийн иргэдийн хүсэлт, тангараг өргөсөн эмч хүний ёсоор эх орон дуудаж байна гээд өөртөө урам өгөөд л ажилласаар байна даа” гэж суусан.

Үнэхээр та эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч эмч хүн ажээ.

Эх орон дуудсаар байна, таныг.

Б.  Лхагважав эмчийн утас дуугарч, дуудлага үргэлжилсээр.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр10 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр10 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим