Нийгэм
ХӨСҮТ: Омикроны шинэ хэв шинжээр 6 хүн халдварласан
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр (2022.11.09) мэдээлэл хийлээ.
НИЙТ 545 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИНААС 190 МЯНГАН ТУНГ ХИЙЖЭЭ
Дархлаажуулалтын албаны дарга П.ДАШПАГМА:
-Томуугийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаа энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн сайдын 512 дугаар тоот тушаалын дагуу 21 аймаг, 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд зохион байгуулагдаж байна. Улирлын хувьд хамгийн өртөмтгий, өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй бүлэг хүн амыг зорилтот бүлэг болгон тодоххойлдог. Бага насны хүүхдүүд, үүн дотроо 5 хүртэлх насны, сургуулийн бага ангийн хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насныхан, архаг суурьтай иргэд, эмч мэргэжилтнүүд, бусад ажил мэргэжлийн шаардлагаар хийгддэг зорилтот бүлгүүдийг жил болгон бүлэг болгон вакцинжуулдаг.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 цэнтэй А хүрээний 2, Б хүрээний 2 вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 21 аймаг, бүх дүүрэгт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндйн төвүүдэд хүргүүлсэн.
Бид нийт 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган хүнд хийгээд байна. Үүнийг хувилаад аваад үзвэл, 35 хувь нь зорилтот бүлэгт хийгдсэн байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулах, бага ангийн хүүхдүүдэд мэдээллийг сургуулиар нь түгээж байна. 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлийг нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцинжуулж байна.
ШИНЭ ХУВИЛБАРААР ӨВЧЛӨГСДӨД ХАЛУУРАХ, ХООЛОЙ ХӨНДҮҮРЛЭХ, СЭРВЭГНЭХ ЗЭРЭГ
ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:
-ДЭМБ-аас Covid-19 цар тахлын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Энэ жагсаалтын нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, гуравдугаарт Хятад, долоодугааррт ОХУ байна. Манай улстай хамгийн ойр харилцаатай орнуудад цар тахлын тархалт өндөр байна.
Өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байв.
PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ1-ийн 2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ.
BF7-1 хэв шинжээр 72 настай эрэгтэй хүн өвчилсөн. Энэ хүн БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад Монголд ирсэн. Зочид буудалд тусгаарлагдан, эмчлүүлж байна.
BQ1-ийн 2 шинж оношлогдсон таван хүн бүгд Монгол Улсын иргэн бөгөөд дундаж нас 58.2. Энэ хүмүүст халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж илэрч байна. Хоёр нь эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм10 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр10 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр10 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа