Эдийн засаг
Нийслэлийн шилдэг ААН-үүдээр “Монгол Базальт”, “Circle К”, “Денимон” компаниуд шалгарлаа
Нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда-2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар хотын 379 жилийн ойн өдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг ААН, бүтээн байгуулалтын шагналаар барилга, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:
- Шилдэг франчайзинг компаниар “Circle K” конвениенс дэлгүүр. Тус дэлгүүр нь одоогийн байдлаар дэлхийн 25 улсад 12.547 салбар дэлгүүртэй. Олон улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарт баримтлан ажилладгаас гадна тухайн улс орныхоо хууль дүрэм, стандартыг мөн мөрдөж ажилладаг юм.
- Шилдэг барилга байгууламжаар “Бид энд Бид” ХХК-ийн “Шинэ сонголт” их дэлгүүр. Газар хөдлөлтийн 8 балдд тэсвэртэй, төмөр бетон, ган карказаар хийсэн. Орчин үеийн технологи, өнгө хувирах чадварын хувьд нарны гэрлийн тусгалаас хамааран 3 өнгөөр хувирдаг, 3D пасадтай, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тохилог оффисын байр, худалдааны төв юм.
- Шилдэг дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн салбарын ААН-ээр “Монгол Базальт” ХХК. Эрдэс хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч тус компани түүхий эд материал, байгалийн цэвэр чулууг боловсруулан гаргаж авдаг. Галд шатахгүй, дуу чимээ, дулаан тусгаарлалт өндөр, байгальд ээлтэй ногоон шошго авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын агаарын орчны бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ ажлын хүрээнд хотын төвийн дүүргүүдэд давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдэд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр сууц дулаалах, дулаалсны дараа гарах үр дүнг танилцуулсан сургалтыг явуулсан. Мөн утааны 1-3 дугаар бүсүүдэд төрийн болон өөрийн хөрөнгөөр 100 гаруй айлыг жишиг хороо, загвар өрх болгон дулаалсан.
- Шилдэг брэндингээр “Денимон” ХХК нь деним боловсруулах технологийг нутагшуулсан оёдлын анхны үйлдвэр юм. Urban brand нэрийн дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж Улаанбаатар хотод 15 салбар дэлгүүр, орон нутагт 16 гэрээт борлуулагчаар худалдаалдаг. Уламжлалт Монгол үндэсний хувцсыг өдөр тутмын чөлөөт хэв маягтай хослуулсан “Хүрээ” коллекцээ олны хүртээл болгоод байгаа бөгөөд Монгол үндэсний хувцас борлуулалтаар зах зээлд тэргүүлэгч болжээ.
- Шилдэг авто зам, дэд бүтцийн салбарт БНХАУ-ын ЭСЯ шалгарлаа. Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээн дэх гүүрийн төслийн ажил нь 3 хэсэгт огтлолцсон анхны олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж юм. Уг зам нь нийт 250.2 м урт, 20.5 м өргөн газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй. Улаанбаатар хотод анх удаагаа хийж буй гүүрэн байгууламж юм.Тусгай байрт:
Ус сувгийн удирдах газар
Нийслэлийн Авто зам хөгжлийн газар
“Дүнхэн уулын буурал улиастай” ХХК
“Үлэмж органик” ХХК тус тус шалгаран нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2018” цом гардан авлаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм13 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Улс төр16 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ