Бусад
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлсэн шалтгаан юу байв?

-ЗАХИАЛАГЧИЙГ ЯЛЛАХГҮЙГЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ГЭХ ГУРВАН ЭТГЭЭДИЙГ ЯЛЛАСАН-
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгий, нийгэмд аюултай аргаар хөнөөсөн гэх хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, дээд шүүхээс 24-25 жилийн хорих ялаар оноосон.
Олон жилийн турш олны анхааралд байсан эл хэргийг анх яллагдагч Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж ялласан гэдэг. Иргэдийн зүгээс захиалгаар хөнөөсөн хэмээн шүүхийн тогтоол уншиж гурван хүн ялын дээд хэмжээг оноосон атал захиалагч хэн болохыг зарлаагүй төдийгүй, захиалагчгүйгээр гүйцэтгэгч нарыг яллаж шуугианыг намдаасан гэх мэдээлэл тархаад байсан.
Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ гэнэт хүлээсэн байдаг.
Харин сүүлийн хэдэн өдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөр нэг ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тодруулбал, уг хэргийг анх хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаараа Хууль зүйн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэн байна.
-СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ОГТ БУРУУГҮЙ. ТЭДНИЙГ ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭСЭНДЭЭ ХАРАМСАЖ БАЙНА ГЭЖЭЭ-
Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт худлаа мэдүүлэг өгсөн. Хэргийг шапгасан тагнуул болон бусад мөрдөн байцаагч миний өгөх мэдүүлгийг зааж өгдөг байсан. Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт буруугүй. Тэднийг хилс хэрэгт гүтгэсэндээ харамсаж байна” гэх утга бүхий захидлыг холбогдох албаныханд хүргүүлсэн хэмээн шуугиан тарьж эхлээд байна.
Мөн мэдээллийн хэрэгслүүдээр гарсанчлан энэхүү хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид Ц.Амгаланбаатарыг айлган сүрдүүлж, өгөх мэдүүлгийг үг бүрчлэн зааж өгдөг, түүнийг нь бэхжүүлэн авдаг байсан талаар болон мөрдөн байцаагчдын нэрийг маш тодорхой дурдсан захидал ирүүлсэн аж.
Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дахин шалгаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Түүнчлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан мөрдөн байцаагчид ажлаасаа халагдсан, тагнуулын өрөнхий газар болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, нэр бүхий хурандаа нар мөн л ажлаасаа халагдсан гэх лэдээлэл олон нийтийн дунд тарж эхэллээ.
-ТАНАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД БИ БҮХ ЮМЫГ ОЙЛГОЛОО. ТА НАРЫГ ХУДЛАА ХЭРЭГТ ГҮТГЭСЭН ГЭДГЭЭ ХЭЛНЭ-
Ц.Амгаланбаатрын мэдүүлгээр хоёр гэмгүй хүнийг хэлсдүүлж буй талаар яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ ар гэрийнхэн удаа дараа олон нийтэд хандан мэдээлэл хийж байсан. Харин сүүлийн үед цацагдаж эхэлсэн энэхүү хэргийн талаар Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хэвлэл байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэв.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо