Бусад
Залууст эх орноосоо зугтах шалтгаан маш их байна

Эх орондоо ирээд нэг жилийн турш амралтын ѳдѳргүй ажилласныхаа дараа ганц бухимдлаа гаргачихъя. Энэ онд 490 хүн иргэншлээсээ албан ёсоор татгалзсан. Түүнээс олон нь, хэдэн мянга нь гадаадад амьдарч байна. Би ч тэгмээр байна. Ханиаданд дарлуулаад ирэхээр ингэж боддог л юм байна.
Иргэншлээ солих жинхэнэ шалтгаан бол ДАРАМТ.
Хамгийн муу байгаль экологи, муу эмнэлэг, муу боловсрол, хамгийн бага орлого. Хамгийн шударга бус ѳрсѳлдѳѳн дунд л алалцаж байна үнэндээ. Нэмэр болно, тус болно гэж үзвэл жагсаалд нь ч болов ОРОЛЦЪЁ ОО оролцъё …
Эх орондоо элэг бүтэн сайхан амьдаръя, улс орноо хѳгжүүлэхэд чадлаараа туслая гээд ѳнгѳрсѳн жил Америкаас хамт ирсэн найз маань ирэх сард буцаад явахаар болжээ. Түүнд хоёр шалтгаан байсан.
1. Амьсгалын замын ханиалга томуу ойр ойрхон туссаар уушгины бронкит ѳвчинтэй болсон. Бас хэдэн шинэ харшилтай болсон.
2. Ажил дээр нь олон тѳрлийн дарамт тохиосон. Цалин нь ч хүрээгүй. Дөрвөн хүний хийдэг байсан ажлыг ганцаараа хийгээд байхад нь ч үнэлээгүй.
Яг л ийм зүйл болж байна.
Би хоёр хүүтэй. Миний хоёр хүүг улсын цэцэрлэг энэ жил аваагүй. Нэг сая тѳгрѳгийн хахууль нэхэхэд нь би ѳгѳѳгүй юм. Одоо хувийн цэцэрлэгт бүх цалингаараа явуулж байна. Ангийнх нь багш нь гурван сард гурав солигдлоо. Бас л цалин багатай, дарамттай байдаг биз, тэд. Ирэх жил том хүү энэ олон муу сургуулиудын нэгэнд нь орно. Хагас ѳдрѳѳр хичээллэх учир эхнэр бид хоёрын нэг нь ажил хийж чадахгүй. Миний бүх найзууд яг энэ мэтийн олон асуудалтай амьдарч байна.
Америкт байхад олон ах эгч нар тэнд шинээр очиж амьдрахыг хараад гайхдаг байсан. Зарим нь мѳнгѳ олохын тѳлѳѳ, зарим нь эрүүл мэндийнхээ л тѳлѳѳ, зарим нь бол зѳвхѳн стрессгүй ажил хийж амьдрахын тѳлѳѳ. Бүгд л ямар нэг ДАРАМТ-аас болж ирдэг байсан. Гэр бүлийн дарамт, санхүүгийн дарамт, ажлын газрынхны, эрүүл мэндийн, хуулийн, улс тѳрийн, хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн л дарамт дарамт дарамт.
Залуу гэр бүлийн тѳлѳѳх зүйл энэ улсад огт алга!
Хайрлаж дурлаад хамтдаа амьдрах газар ч алга, анхны хүүхдээ дулаахан тѳрүүлчих эмнэлгийн ѳрѳѳ ч алга, эм тарианы мѳнгѳ, цэвэр агаар ч алга!!! Сурч боловсрох аятайхан сургууль, сургалтын тѳлбѳр ч алга!!!
Бѳѳн гэр бүл салалт, архидалт, араар тавилт, хэрүүл зодоон, ѳвчин зовлонгоос их юм алга энэ нийгэмд. Ингээд ярихаар зарим нь доромжилно, бичихээс цаашгүй энэ тэр гэдгийн чааваас! Тэг ээ тэг.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа