Connect with us

Дэлхий дахинд

Эль Чапо: Хар тамхины наймаа бол хамгийн эрсдэлгүй мөнхөд үргэлжлэх “бизнес”

Нийтэлсэн

-

Мексикийн Эль Чапо хочит Хоакин Гусманыг орчин цагийн гэмт IWI хэргийн ертөнцийн хамгийн нэр цуутай, дуулиантай гэмт хэрэгтэн гэж тооцдог юм. Нью-Йорк хотын Бруклины холбооны шүүх дөрвөн сарын туршид Гусманд холбогдох хэргийг шалгаад түүнд хар тамхины хэрэгтэй холбоотой 10 зүйл анги хэрэг тулгасны дотор мөрдөн шалгах үйл явцын дүнд Америкт сүүлийн 25 жилийн хугацаанд нийтдээ 155 тонн хар тамхи, тэр дундаа метамфетамин, марихуан зэргийг хууль бусаар нийлүүлсэнд буруутай гэж үзсэн байна. 61 настай Гусман саяхныг хүртэл АНУ-д хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтний жагсаалтыг тэргүүлж байсан. Өнгөрсөн 2015 онд Гусман эхнэр болон хамтрагчдынхаа оролцоотойгоор Мексикийн чанга дэглэмтэй Альти-плано шоронгоос оргосон. Улмаар түүнийг 2016 оны нэгдүгээр сард Гусманы төрөлх нутаг болох Мексикийн Синалоа мужийн Пос Мочис хотоос баривчилж, чанга дэглэмтэй шоронд буцаан хорьсон байна. Тэрбээр оргоод байх үедээ Холливудын жүжигчин Шон Пөннд ярилцлага өгч, ярилцлага нь “Rolling Stone” сэтгүүл болон “rolling-stone.com” сайтад нийтлэгдсэн юм. Хууль сахиулагчдаас хагас жил хэртэй нуугдаж байсан Гусманыг ярилцлага өгснийх нь орой нуугдаж байсан газраас нь баривчилсан. Эль Чапогийн 2016 онд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.


-Их нууцлаг бөгөөд сонирхолтой ярилцлага болох байх. Тантай уулзахыг эртнээс хүсэж явлаа?

-Би өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Яагаад ярилцлага өгөхийг зөвшөөрснөө мэдэхгүй байгаа ч өөрийгөө нууцлахыг хүссэнгүй. Магадгүй цаашид нуугдахыг хүсээгүй учир та нарын саналыг зөвшөөрсөн байх.

-Та өнгөрсөн 2015 оны долоодугаар сард Мексикийн чанга дэглэмтэй Альтип-лано хорих ангиас хонгилын тусламжтай амжилттай оргосон. Аз туршсан зүйл хийхдээ айгаагүй юу?

Аймхай хүн амжилтад хүрдэггүй юм. Шоронгоос амжилттай оргоход Германд инженерийн чиглэлээр суралцаж байсан минь тус болсон. Би оргохоосоо гурван сарын өмнөөс хонгил ухсан. /Тэрбээр шоронгийн доогуур 1.5 км-ын хонгил ухаж, оргосон юм/

-Таны хүүхэд нас яаж өнгөрсөн бэ?

-Би зургаан наснаасаа хойшхыг л санадаг. Манай гэр бүл маш ядуу байсан. Ээж минь талх барьж би түүнийг зардаг байлаа. Ээж маш завгүй ажилладаг байсан.

-Яаж яваад хар тамхины бизнест оролцох болов?

-Би 15 настайгаасаа хар тамхины хэрэгт холбогдох болсон. Тухайн үед марихуан зарах нь амьд үлдэх, хоолоо олж идэх ганц арга зам шиг санагдсан.

-Хар тамхины бизнесээ хэрхэн өргөжүүлсэн бэ?

-18 настайдаа гэрээ орхин Калиакан хотыг зорьсон. Тэндээсээ Гуадалхара, Ла Туна гэх зэргээр хаана л худалдаалах боломж байна тэнд хар тамхиа зарж, холбоо сүлбээ тогтоодог байв.

-Өнгөрсөн үетэй харьцуулахад одоо таны хамаатан садан болон гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Миний хамаатан садан, үр хүүхдүүд хангалттай сайхан амьдарч байгаа.

-Хар тамхи хүн төрөлхтөнд хамгийн их хор нөлөө учруулж буй хорт зүйлийн нэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм ээ, үнэн. Гэхдээ дээр би хэлсэн дээ. Тухайн үед энэ замыг сонгохоос өөр амьд үлдэх, амь зогоох боломж надад байгаагүй юм. Манай улс эдийн засгийн хямралтай, ажлын байр байхгүй, хүнд цаг үе байсан.

-Та хоригдож байх үедээ бизнесээ хэрхэн явуулдаг байв. Ашиг орлого нь буурсан уу?

-Буурдаг ч үгүй, өсдөг ч үгүй, бүх зүйл үргэлжилдгээрээ л үргэлжилдэг.

-Таныг хүчирхэг хүн гэж хэлж болох уу?

-Үгүй дээ.

-Та ямар нэгэн зүйлийг хүчээр өөрийн болгохыг илүүд үздэг үү, эсвэл наймаалцах зарчмыг илүү гэж боддог уу?

-Тухайн үеийн нөхцөл байдлаасаа л шалтгаална.

-Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөхөд өөрийгөө нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Үгүй ээ, тийм биш. Би нэг өдөр байхгүй болно. Намайг байсан байгаагүй хар тамхичид байсаар л байх болно. Тэд цөөрөхгүй.

-Мексик Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх таны бодол?

-Хар тамхины наймаа зөвхөн Мексикт байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрд энэ наймаа явж л байдаг. Би хувьдаа хар тамхины наймаа бол өвөг дээдсээс гаралтай соёлын нэг хэсэг гэж боддог.

-Бизнесээ анх эхлүүлж байсан үеэ одоогийнхтой харьцуулбал?

-Асар том ялгаа бий. Анх эхэлж байх зөвхөн марихуан л худалддаг байсан бол одоо бүх төрлийн мансууруулах бодисыг маш их хэмжээтэйгээр наймаалах болсон.

-Ирээдүйд таны энэ бизнес хэрхэх талаар та юу гэж бодож байна вэ?

-Хар тамхины наймаа бол хамгийн эрсдэлгүй мөнхөд үргэлжлэх “бизнес”. Цаг хугацаа өнгөрөх тусам худалдан авагчийн тоо нэмэгддэг.

-Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн хар тамхины наймаанд нөлөөлөх үү?

-Огтхон ч нөлөөлөхгүй.

-АНУ-ын Засгийн газар, Мексикийн Засгийн газартай хамтран таныг барьж хорих бус цаазлахыг илүүд үзэж байна хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байна. Харин та энэ тухай юу гэж бодож байна вэ?

-Хэрвээ тэд намайг олбол зүгээр л хорино гэж бодож байна.

-Та өөрийгөө Мексикт хэрхэн нөлөөлж байна гэж боддог вэ. Эсвэл нөлөөлөхгүй гэж бодож байна уу?

-Би өөрийгөө Мексик Улсад нөлөөлж байгаа гэж бодохгүй байна.

-Таны бодлоор мансууруулах бодис худалдаалагч нь буруутан уу, худалдан авагч нь буруутан уу?

-Хэрвээ мансууруулах бодисын хэрэглээ байхгүй байсан бол хэзээ ч хар тамхины наймаа үүсэхгүй. Хаана хэрэглээ байна тэнд худалдаа бий болдог.

-Та хүмүүст хар тамхи хэрэглэх хүсэл сонирхол төрүүлэх ямар нэгэн арга хэрэглэж байсан уу?

-Хүмүүс эхлээд зүгээр л ямар амттай бол хэрэглэх үед ямар мэдрэмж төрөх бол хэмээн сонирхдог. Харин нэг удаа хэрэглээд үзчихвэл дахин хэрэглэх хүсэл төрнө. Энэ мэтээр нэг л мэдэхэд донтогч болчихсон байдаг. Тиймээс надад ямар ч арга хэрэглэх шаардлага байхгүй.

-Танд мөрөөдөл бий юу?

-Мэдээж байгаа. Гэр бүлтэйгээ амьдрах л миний мөрөөдөл болоод байна даа.

-Та хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Маш сайхан гэгээлгээр төсөөлдөг.

-Та шоронгоос оргосноосоо хойш хэрхэн амьдарч байв?

-Үнэхээр аз жаргалтай байгаа. Хэдийгээр зугтааж, нуугдаж амьдарч байгаа ч эрх чөлөө гэдэг бол хамгийн үнэтэй, үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл.

-Та мансууруулах бодис хэрэглэдэг үү?

-Үгүй. Нэлээд олон жилийн өмнө хэрэглэж байсан ч донтох хэмжээнд хүртлээ хэрэглээгүй.

-Та хамгийн сүүлд оргохдоо эрх чөлөөний төлөө юу ч хийхэд бэлэн байсан уу?

-Би хэзээ ч бусдыг хохироохыг урьтал болгодоггүй. Намайг оргоход бурхан тусалсан.

-Танд Мексикийн ард түмэнд хандан хэлэх үг байна уу?

-Тантай уулзахыг зөвшөөрсөн гол шалтгаан маань “Би бол жирийн л хүн” гэдгээ хүмүүст харуулахыг хүссэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.

Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.

Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.

29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр24 минут өмнө

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо

Нийгэм34 минут өмнө

ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Спорт47 минут өмнө

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийгэм1 цаг өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм2 цаг өмнө

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм2 цаг өмнө

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийгэм2 цаг өмнө

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 цаг өмнө

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Энтертайнмент3 цаг өмнө

“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

Нийгэм3 цаг өмнө

Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Нийгэм2 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Онлайн худалдаа хийх нэрийдлээр иргэдийг залилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Экстрем спортын талбай байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нийгэм3 өдөр өмнө

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд хамтран ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Нийгэм3 өдөр өмнө

ОХУ-ын “Эконива” компанийн төлөөлөлтэй уулзлаа

Нийгэм3 өдөр өмнө

“NEXUS Ногоон шийдэл” төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийгэм3 өдөр өмнө

Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Нийгэм3 өдөр өмнө

“Магнит Импорт” компанийн хуурай хольцын үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 328 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна

Нийгэм4 өдөр өмнө

“ADOS-2” оношилгоо, үнэлгээний аргачлалын дагуу аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог хийж эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Филиппин улсад ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад10 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим