Нийгэм
УБТЗ экспортын шинэ төрлийн тээврийг эхлүүллээ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба үүсэж байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит галт тэрэг аялууллаа. Тухайн галт тэрэг нь импортын ачаанаас суларч БНХАУ руу хоосон буцах чингэлгүүдийг нэг терминалд цуглуулан нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй төрөл бүрийн экспортын ачаагаар бүрдүүлэн чингэлгийн буухиа галт тэрэг болгон аялуулсан юм. БНХАУ-ын төмөр замд хүлээлгэн өгөх энэхүү анхны тээврийг зохион байгуулсан нь Монгол Улсаас гарах их хэмжээний хоосон чингэлгүүдийг ачаатай болгон илгээж, төмөр замын тээврийн орлого ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгчид болон экспортогчдыг дэмжиж буй чухал онцлогтой тээвэрлэлтийн анхны алхам болов. Тус тэрэг нь Улаанбаатар хотын Амгалан өртөөний Амгалан Ложистик терминалд цугласан ноос, өөхөн тос, самар, хивэг, рапс бүхий хөдөө аж ахуйн ачаатай 2049 тонн жинтэй таван тээвэр зуучлагчийн 10 орчим илгээгч аж ахуйн нэгжтэй, 70 ширхэг чингэлэгтэй, 70 вагоноос бүрдсэн 980 метр урттай, 3440 тонн жинтэй, Монгол Улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн бүхий чингэлгийн галт тэрэг.
УБТЗ ХНН жил бүр БНХАУ-ын Эрээн өртөөнд хоногт дунджаар 1.5-2.5 хоосон чингэлэг бүхий галт тэрэг хүлээлгэж өгдөг. Энэ нь, жилд дунджаар 65-70 мянган TEU хоосон чингэлгийг вагонд ачиж гаргадаг буюу маш их зардал мөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Өөрийн өртөгөө нөхөх боломжгүй тээвэр юм. Хэрэв тус галт тэргийг хоосон чингэлэгтэй аялуулсан бол УБТЗ-д 40887000 төгрөгийн орлого орох байсан. Харин экспортын бараа бүтээгдэхүүн бүхий ачаатай чингэлгийн галт тэрэг болгон аялуулснаар 98231000 төгрөгийн орлого олж, Замын санхүүд төвлөрүүлж буй орлогын хэмжээ 2.4 дахин нэмэгдэнэ. Мөн хоосноор 2016 тонн жинтэй явах байсан галт тэрэг ачаатай болгосноор 3440 тонн жинтэй болж, төмөр замын тээврийн чанарын үзүүлэлт 1.7 дахин нэмэгдэх юм.
Монгол Улсын экспортлогч компаниуд бараа бүтээгдэхүүнээ вагонд ачих терминалын хомсдолд орж ачилт, тээвэр удаашрах үйл явц гарч байсан. Энэ нь, хувийн хэвшлийн терминалууд гадаадын өндөр түрээс бүхий хоосон чингэлгүүдийг вагонд ачаад бараа бүтээгдэхүүнтэй чингэлгүүд ачигдаж чадахгүй үлдэх тохиолдол тулгарч байсан. Үүнийг УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба соргогоор анзаарч илгээгч, зуучлагч нартай зөвлөгөөн зохион байгуулснаар ачаатай чингэлгүүдийг нэгээс хоёр терминалд төвлөрүүлэн чингэлгийн галт тэрэг болгон аялуулж байгаа нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна жижиг дунд үйлдвэрлэгч бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжсэн чухал алхам боллоо.
Манай улс руу ирэх импортын ачааны урсгалын 50 орчим хувь нь чингэлэгт тээвэрлэгдэн ирдэг. Ачаа ачиж ирсэн чингэлгүүдийн 95-98 хувь нь хоосноор буцаж илгээсэн газар руугаа явдаг. Ийнхүү хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн бүхий анхны чингэлгийн галт тэргийг илгээсэн нь магадгүй ирээдүйд Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлогч орон болоход энэ их хоосон чингэлгийн урсгалыг ашиглан дэлхийн өнцөг булан болгон руу ачаа бараагаа илгээх анхны замыг нээж байна гэж хэлж болно.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр45 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр44 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм42 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна