Улс төр
29.5 сая долларын зээл авах хэлэлцээрийг дэмжив
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2022.12.13/ хуралдаанаар Монгол Улс Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төслийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациар дамжуулан 29.5 сая долларын зээл авна. Зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Бид Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн холбогдох хүмүүстэй өнгөрсөн долоо хоногт уулзсан. Энэ ажлын хүрээнд зөвшөөрлийн платформыг бас хийхээр тусгасан байгаа. Нийтдээ 80 гаруй эрх бүхий этгээд 362 зөвшөөрлийг олгодог болох юм. Үүнийг цахим платформд нэгтгээд, зөвшөөрөл хүсэхээс эхлээд хүсэлтийг хянах, олгох үйл явцыг ил тод, нээлттэй цахимаар хардаг болгоход тэрхүү санхүүжилт зарцуулагдах юм билээ. Бид өнөөдөр цахим платформ, цахим шилжилт гээд олон асуудлыг ярьж байна. Нөгөө талдаа иргэдийн, залуучуудын, хүүхдүүдийн цахим мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн сургуулиудын цахим лаборатори хуучирсан, сургалтын хөтөлбөр нь 15-20 жилийн өмнөхөөрөө байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт анхаарах хэрэгтэй” гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Зөвшөөрлийн хуулийг УИХ баталснаар авлигагүй, ил тод, иргэдийн хүсээд байгаа нийгмийг бүтээх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Одоо энэ хуулийг амилуулах Засгийн газрын ажил үлдээд байна. Тийм ч учраас Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийнэ. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын удирдлага “UB online business” гэсэн платформ үүсгээд өдөр тутам иргэдийн зүгээс хандан авдаг зөвшөөрлүүдийг цахимжуулсан. Гэхдээ одоо тусгай зөвшөөрөл хүсэгчээс материалыг нь цахимаар авдаг болсноо зөвшөөрлийг цахимжуулсан гэж нэрлэх нь учир дутагдалтай. Яг хиймэл оюун ухаан ажиллаад тухайн зөвшөөрөл хэн нэгэн хүнтэй холбоогүйгээр шууд шийдэгддэг болбол авлига, хээл хахууль гэдэг зүйл арилах ёстой юм. Тийм ч учраас бид энэ олон системийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтраад ажлын хэсэг байгуулан ажиллаж байна, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаман дээр нийт тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг эхлүүлээд явж байсан хэдий ч бусад зөвшөөрлийг цахим болгосон яамдтайгаа уялдахгүй байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгээд эхний танилцуулга бэлэн болсон. Одоо үүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан.
Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа уур бухимдлыг харвал иргэд өөрсдөө хяналтаа тавья, ил тод болж өгөөч, нууц гэдэг нэрийн дор олон гэрээ хэлцлийг нууцалдаг байдлаа ил тод болгооч, хүнд хамааралтай бишээр технологи нь шийддэг нийгмийг бүтээж өгөөч гэж хүсч байна. Цаашид хулгай хийх боломжийг хэн нэгнийг сольсноор биш, технологи суурьтай болгосноор хааж чадна. Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжих ёстой. Цаашлаад цахимаар гэрээгээ хийдэг болоод, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ёстой гэсэн зарчмыг Засгийн газар барьж байгаа учраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээ хийх, түүнийг борлуулах, тээвэрлэж байгаа, худалдаж байгаа бүх үйл явцыг автоматжуулна. Ингэснээр арилжааг цаашдаа цахимаар хийх бололцоотой болж, үүнд хэн нэгэн нөлөөлөхгүй болох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна” гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн тул санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд22 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр22 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав