Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэлдээ, тус салбарт гадаадын зээл тусламжаар хөнгөлөлттэй зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 10, техникийн хамтын ажиллагааны 17 төсөл хэрэгжиж байна. Тус яаманд гадаадын зээл, тусламжаар нийт 7 төсөл хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ төсөл нэг бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой 46.25 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” нь 2020-2026 оны хооронд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь 7 аймгийн 11 сумдад, газар тариалангийн хүрээлэнгийн нийт 13 услалтын системийг (5031 га талбайг хамарсан) шинэчлэн, сэргээн засварлаж усалгаатай тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Орон нутгийн иргэд, ногоочдын бүлгийн оролцоотойгоор услалтын системүүдийн талбайн захаар нийтдээ 70 км-ээс багагүй урттай ойн зурвас байгуулж, тариалангийн талбайн хөрс салхинд элэгдэж эвдрэхээс хамгаалах, салхины сөрөг нөлөөллийг буруулах ажлыг хэрэгжүүлнэ. Газар тариалангийн хүрээлэнгүүдийн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжихээр үр үржүүлгийн болон талбайн техник тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн сумдад ногоочдын бүлэг байгуулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өндөр үр ашигтай хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжих сумдад өвлийн хүлэмж болон зоорь барьж байгуулна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав.
Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үр, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тус тус бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хоршоог дэмжихэд чиглэсэн, хүнсний ногооны үйлдвэрлэлийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготой “Хоршоолсон хэлбэрээр ногоооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” нь 2018-2023 онд нийт 3.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгааг дурдаад төслийн хэрэгжилт 86 хувьтай байна гэж байлаа.
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжиж дууссан. 2021 оны 10 дугаар сард “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” нэгж байгуулагдаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үйл ажиллагаа үргэлжилж байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдаад төслийн хугацаанд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, чацаргана болон жимс жимсгэнэ, зөгий, хүлэмжийн аж ахуй болон даршилсан ногоо, эрчимжсэн аж ахуй, үрийн үйлдвэрлэл салбарын 45 аж ахуйн нэгжид нийтдээ 106.8 тэрбум төгрөгийн зээл олгосныг онцолсон.
Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр, мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд 30.0 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь аймгийн 80 сумдад хэрэгжиж байгааг мэдээлэлд дурдсан байв.
Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг сайжруулах, экспортын зах зээлийг тэлэх, “КОВИД -19” цар тахлын үр нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” нь Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2016-2019 оныг дуустал Сангийн яаманд, 2020 оноос эхлэн ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт 72 хувьтай байгаа аж. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хөдөөгийн орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” нь 2018-2023 онд 9,06 сая ам.долларын санхүүжилттэйгээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Япон улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалах үндсэн зорилго бүхий “Хоёр-үе шаттай зээлийн төсөл” нь анх 2006 оноос эхэлсэн бөгөөд төслийн 1 дүгээр үе шат нь 2006-2010 онуудад 2.9 тэрбум иений эх үүсвэртэйгээр, 2 дугаар үе шат нь 2011-2015 онуудад 5.0 тэрбум иений эх үүсвэртэйгээр тус тус амжилттай хэрэгжсэн гэдгийг мэдээлэлд дурдав.
Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эл салбарт цаашид хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд хэрэгжилтийг оновчтой чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаад хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон бодлогыг дэмжсэн зээл маш бага байгаа тул салбарын яамны зүгээс энэ асуудалд тодорхой хариулт өгөхийг үүрэг болгов. Мөн УИХ-ын гишүүн Т.Аубакир, олон улсаас авч буй зээл, тусламж бүр төсвийн нэг хэсэг болж эргэн төлөгддөг тул төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, үр ашигт анхаарах, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, зээл тусламжийг тэдний орлогыг дэмжихэд чиглүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай гэсэн саналууд хэлж байв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ