Улс төр
Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор байгуулна
Засгийн газар Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор байгуулах зорилго тавин, холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хөрөнгө оруулалт татах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх бизнес эрхлэгч энэхүү “тоглоом”-д оролцох боломжтой. Төгрөгт шилжүүлбэл энэ нь нэг их наядын хөрөнгө оруулалт шаардана гэсэн үг. Үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж тооцно.
Казино байгуулж, ажиллах эрхийг 30 жилийн хугацаагаар олгоно, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан нөхцөлд хугацааг нь 10 жилээр сунгана.
Казиногийн ширээ, автомат тоглоом, тотализатор, букмейкерийн төвийн нэгж тус бүрээс долоо хоног бүр 2500000-6800000 төгрөг төлөрүүлнэ.
Казиногийн үйл ажиллагаа эрхлэгчийг ААНОАТ, НӨАТ-аас чөлөөлнө. Тоглогчийн хонжворын орлогод ХХОАТ ногдуулахгүй. 30 жилийн дараа казиногийн нийт ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжинэ.
Казиногоор Монгол Улсын иргэн үйлчлүүлэх хориотой, хэрэв тус бүс рүү албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг нэвтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.
Монгол Улс 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон байдаг. Цар тахал дэгдсэнээс хойш жуулчдын тоо эрс буурсан. Харин казино байгуулснаар аялал жуулчлалаас олох орлогыг эрс өсгөж, эдийн засгийг солонгоруулахад түлхэц өгнө гэж үзэж байна. Гэвч УИХ Казиногийн тухай хуулийн төслийг батлах уу гэдэг нь их эргэлзээ дагуулж буй юм.
Учир нь, УИХ 1998 онд анх Казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж байсан ч хуулийн төслийг санаачилсан гишүүдийг нь авлига авсан үндэслэлээр шүүхээс ял оноож, хуулийг хүчингүй болгосон түүхтэй. Тэр цагаас хойш дөрвөн ч удаа Казино байгуулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн ч батлагдсан удаагүй.
Тухайлбал, 2007 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Р.Гончигдорж нар Казиногийн тухай хуулийн төслийг санаачилсан ч “гадаадын компанийн захиалгаар хууль санаачиллаа” гэх дуулиан дэгдэж, хоёр дахь санаачлага бүтэлгүйтсэн.
Гурав дахь санаачлагыг 2009 онд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Л.Гндалай, Д.Хаянхярваа, Г.Баярсайхан нар гаргаж, хуулийн төсөл боловсруулсан ч “Морин нуур” төслийн эздийн лоббид хөтлөгдлөө гэх хардлагад орж, зогссон.
Дөрөв дэх санаачлагыг Ардчилсан нам 2012 онд Засгийн эрх авсан даруйдаа гаргасан ч бас л бүтэлгүйтсэн. 2016 онд МАН үнэмлэхүй олонх болонгуутаа Казино байгуулах хуулийн төсөл санаачилж, УИХ-д хэлэлцүүлэг өрнөж байсан ч бас л бүтэлгүйтэж, төсөл санаачлагчид буцааж байв.
Хамгийн сүүлийн оролдлого нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төсөл болж байна.
Харин одоогийн энэхүү төсөл дахин УИХ-аар хэлэлцэгдээд хав дарагдах уу, аль эсвэл зорьсон зорилгодоо хүрч, төсөл батлагдан, Хөшигийн хөндийд казиногийн цогцолбор баригдан, монголчууд валют олох шинэ эх үүсвэртэй болох уу гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгээс шууд хамаарна.
Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү Казиногийн тухай хуулийн төслөөс гадна Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслүүдийг яаралтай Засгийн газраас оруулж ирэхийг үүрэгдсэн ч өмнөх төслүүдийг хав дара
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ