Улс төр
Зөвлөлдөх ардчилал ба Монгол Улсын хууль
Монгол Улс Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1) хэмээн заасан. Энэ заалтад буй төлөөллийн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг байгуулдаг бол “ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож…” гэсэн шууд ардчиллын зарчмыг төдийлөн хэрэгжүүлэхгүй явж ирсэн юм.
Ардчилсан тогтолцоо бүхий улс орнууд иргэдээ төрийн үйл хэрэгт оролцуулж, аливаа шийдвэр гарахдаа ард түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг тусгах шууд ардчиллын арга, хэрэгслүүдийг өөр өөрийн онцлогт тохируулан авч хэрэглэдэг. Манай улс Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг батлан мөрдөж байна.
“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн үзэл санаа нь орчин үеийн зөвлөлдөх ардчилал (Deliberative Democracy)–ын зарчимд тулгуурладаг. Зөвлөлдөх ардчиллын гүн ухааны үндэс нь Аристотелийн улс төрийн онол баримтлалд суурилдаг хэмээн үздэг бөгөөд XX зууны дунд үеийн Германы философичдын бүтээлд үндсэн онол нь боловсорсон юм. Зөвлөлдөх ардчиллын үзэл санааны цөм нь ардчиллыг хэрэгжүүлэх үйл явц үндсэндээ иргэд, олон нийттэй зөвлөлдөх, хэлэлцэхэд оршдог гэж үздэг. Энэ үзэл санааг орчин үеийн философичид зөвлөлгөөн, хэлэлцүүлгийн агуулга руу илүүтэй чиглүүлж, олон нийтээс санал авах ажиллагааны арга зүйг нарийвчлан авч үзсэний томоохон төлөөлөгч нь Стэнфордын Их сургуулийн профессор Жеймс С.Фишкин юм. Тэрбээр зөвлөлдөх ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэх үйл ажиллагаа нь оролцогчид тухайн сэдвээр үнэн зөв мэдээллээр хангагдах, мэдээллийн эерэг ба сөрөг аргументууд тэнцвэртэй байх, тухайн асуудлаарх олон нийтийн дунд буй үзэл хандлагыг хэлэлцүүлэгт оролцогчид бүрэн төлөөлөхүйц олон талт байр суурьтай байх, тэдний дэвшүүлж санал бүрийг бодит үндэслэл хэмээн авч үзэх, түүнчлэн, оролцогчид хэлэлцүүлэг, мэтгэлцээнд ач холбогдол өгч байх зэрэг шинж чанарууд хангагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Дээрх шинж чанаруудыг хангаагүй тохиолдолд уг санал асуулга зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцэхгүй буюу Зөвлөлдөх санал асуулга болж чадахгүй гэж тэрбээр бичсэн байдаг.
Шууд ардчиллыг хэрэгжүүлэх аргуудын нэг болох зөвлөлдөх ардчиллын дээрх зарчмуудыг Монгол Улс “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульдаа тусган, санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулдаг байхаар зохицуулсан. Эхний үе шатанд оролцогчдыг хүн амын бүлэг, нийгмийн анги, давхрагуудыг бүрэн төлөөлөхүйц байдлаар статистикын шинжлэх ухааны арга зүйд суурилсан оновчтой түүвэрлэлтийн аргаар санамсаргүйгээр сонгож, асууж буй сэдэв, агуулгатай холбоотой мэдээллийг зохион байгуулалттайгаар олголгүйгээр шууд санал авна. Харин хоёр дахь үе шатанд эхний үе шатны санал асуулгад оролцсон иргэдийн 50–иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгож, тэдэнд зөвлөлдөх уулзалтын аргаар холбогдох мэдлэг, мэдээллийг тэгш, олон талт, иж бүрэн байдлаар олгосны үндсэн дээр санал авна. Учир нь иргэд бүрэн мэдээлэл авч чадаагүй байхдаа санал асуулгад хөндөгдөж буй сэдэв, агуулгад ихэнхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бөгөөд мэдлэг, мэдээлэл олгосны дараа илүү нухацтай, зөв байр сууринаас хандана. Ингэснээр санал асуулгын дүн, түүнээс гарах дүгнэлт, асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл оновчтой байж, бодитой үр дүн гарна.
Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэрийг эрх бүхий этгээд буюу “хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллага” гаргана. Энэхүү “эрх бүхий этгээд” зөвлөлдөх санал асуулгын сэдэв, зохион байгуулах хугацаа, хамрах нутаг дэвсгэрийн хүрээг тогтоохын дээр санал асуулгыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөхүйц бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлэх бөгөөд иргэн өөрөө өөрийн нэрийг дэвшүүлж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг оруулахгүй байхаар хуульчилсан бөгөөд сонгогдсон бүрэлдэхүүнийг эрх бүхий этгээд олон нийтэд танилцуулна.
Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, үе шат бүрийн товыг тогтоож, зохион байгуулах, хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгож томилуулах, санал асуулга хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх ажлыг шууд удирдан явуулна. Ингэж Зөвлөлдөх зөвлөлөөр санал асуулгын бүхий л үе шатыг удирдуулснаар хөндлөнгөөс нөлөөлөх улс төрийн болон бусад нөлөөллийг хянщзгаарлах, төрийн болон улс төрийн байгууллага, хуулийн этгээдээс хараат бусаар иргэд өөрийн үзэл бодлоор саналаа чөлөөтэй, үнэн зөв өгөх нөхцөл бүрдэж буй юм.
Зөвлөлдөх санал асуудлын асуултыг нэг сэдвээр, хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолж, гадаад үг хэрэглэхгүйгээр боловсруулах бөгөөд асуулт боловсруулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалт зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр эрдэмтэн, судлаач нар, мэргэжлийн байгууллага, холбоод, олон нийтийн оролцоог хангана. Үүнийг мөнхүү Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд ингэж мэдлэгтэйгээр санал өгөх зөвлөлдөх санал асуулгын зарчмыг хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхэд судлаач, эртэмтэд болон олон нийтийн санал бодлыг холбосон, хэрэгжих боломжтой бодит шийдлүүдийг гаргах, төрийн бодлогод тусгах нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ