Бусад
Цахим газар өмчлөлийг шинжлэх ухааны үндэслэлгүй явуулсан

“Өнгөрөгч 2014, 2015 онд Улаанбаатар хотод цахим газар өмчлөх ажлыг зохион байгуулсан билээ. Гэтэл цахим газар өмчлөлтэй холбоотой ажлууд 2016 онд бүрэн зогссон. Учир нь бодит газар дээр бус зураг дээр газар төлөвлөөд, иргэдэд цахим сугалаагаар өмчлүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй ажил болсон” талаар газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөний үеэр хөндөгдлөө. Өөрөөр хэлбэл, цахимаар газар өмчлөх эрхтэй болсон иргэн газар дээрээ очтол жалга таарчихсан, амьдрах аргагүй зэрэг бэрхшээлүүд гарч ирж буй аж.
Газар өмчлүүлэхдээ хүн амьдрах бололцоотой газраа суурь судалгааг сайн хийж, зураглал гарган, төлөвлөх хэрэгтэй. Цахимаар газар олгосон газруудад судалгааны ажлуудыг хийж, төлөвлөсөн газар нутгийнхаа хэмжээг Засгийн газраар батлуулаад, өмчлүүлдэг хуультай тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр ярилаа.
Энэ мэт газар өмчлөлтэй холбоотой асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2019.02.14/ Засгийн газрын XII байранд болж байна.
Энэ сарын 14-16-нд зохион байгуулах зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гадна орон нутгийн газрын асуудал эрхэлсэн удирдлагууд оролцож, хэрэгжүүлэх ажлын тайлангаа хэлэлцэж байв.
Өнгөрсөн онд газар өмчлөлийн тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгасан. Одоогоор нийт хүн амын 19 хувь буюу 612 мянга гаруй иргэн газраа өмчилж аваад байна. Энэ ажил ч цаашаа үргэлжлэх гэнэ. Мөн зөвлөгөөний үеэр “Газар өмчлөлийн тухай хуульд иргэний болон ахуйн зориулалтаар нэг удаа Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь ажиллаж, амьдарч байна. Улаанбаатар хотод газар өмчлөх боломж маш бага байгаа гэдгийг мэдэж байгаа байх. Иргэд маань хуулиараа сайн дурын үндсэн дээр хөдөө орон нутагт газар өмчилж авах эрх нь нээлттэй байгаа. Зарим иргэд Газрын алба хүнд суртал гаргаснаас иргэд газраа өмчилж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ нь нэг талаасаа өрөөсгөл ойлголт юм. Учир нь иргэд төвлөрөл ихтэй хотод л газар өмчлөх сонирхолтой байна” гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Д.Мөнхцэцэг: Иргэд дур мэдэн газраа томруулдаг маргаан 90 хувийг эзэлдэг
-Манай байгууллагад иргэд газрын маргаантай холбоотой асуудлаар их ханддаг. Кадастрын зураг нь газрын хэмжээнээсээ зөрөх ч юм уу. Жишээлбэл, хүмүүс газрын зөвшөөрөл авахдаа газраа хэмжүүлдэг. Дараагаар нь өөрсдөө дур мэдэн газрынхаа хэмжээг ихэсгэх тохиолдол их гардаг. Ер нь иргэдийн газрын маргааны 90 хувийг дур мэдэн талбайн хэмжээгээ томруулдаг. Харин сансрын зургийн хувьд тодорхой хугацаанд авдаг. Нэг өдөр сансрын зураг авахад маргааш нь нэг айл шинээр хашаа барьсан байдаг. Маргаашийн зурагт өмнөх айл нь ордоггүй байх жишээтэй. Тэгэхээр сансрын зураг байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Мөн газарзүйн нэртэй холбоотойгоор газар нутгийн маргаан их үүсдэг. Бид Засгийн газрын тогтоолоор 2004 онд 214 мянган газарзүйн нэрийг батлуулсан байдаг юм. Энэ нэрс маань хугацааны явцад өөрчлөгдөж, нутгийн иргэдийн дунд нэлээдгүй маргаан үүсгэдэг. Сүүлд гэхэд Говь-Алтайд нэгэн шинэ нуур бий болсон. Тэр нуурыг нэрлэхдээ эхлээд орон нутаг санал гаргаад, түүнийг Үндэсний хороо авч хэлэлцээд дэмжвэл УИХ –аар батлуулдаг.
Э.Болорчулуун: Дүүргийн газрын албанд 20 мэргэжилтэн ажилладаг
-Иргэд газрын албыг хүнд сурталтай үйлчилдэг гэдэг. Гэтэл дүүргүүдэд ажиллаж буй газрын албаны боловсон хүчний тоо тун цөөн байдаг. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гэхэд 300 гаруй мянган хүн амтай байхад газрын албанд нь 20 хүн л ажилладаг. Тэднээс үндсэн газар зохион байгуулалтаа хийдэг зургаан мэргэжилтэн л бий. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нийслэл дэх 152 хорооныхоо сэдэвчилсэн зургийг хийж, ном болгон гаргахаар ажиллаж байна. Уг номонд хороодын нутаг дэвсгэрийн нийт хэмжээ, хэдэн хувь нь орон сууц, гэр хороолол гээд тодорхой мэдээллүүдийг нэгтгэж өгөх юм. Ингэснээр иргэд хорооноосоо газрын мэдээллийг авах боломжтой болно. Мөн өнгөрсөн онд иргэдийг эрүүл аюулгүй орчныг сайжруулах ажлын хүрээнд иргэдийн зорчих хэсгийн талбайг чөлөөлсөн. Энэ ажил 2019 онд ч үргэлжлэнэ. Мөн орон сууцны хороолол болон сургууль, цэцэрлэгийн хашаан дахь газар олголтыг хүчингүй болгосон. Цаашдаа орц гарцны асуудлыг цэгцэлж, тоосгон машины гражийг цэгцэлнэ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа