Улс төр
Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж эрүүл мэндийн салбарын стандартчиллын асуудлын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр өнөөдрийн байдлаар тус салбарт 702 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас эмчилгээ, оношилгооны стандарт 32.8, эм, эмийн хамаарал бүхий стандарт 40.1, бүтэц үйл ажиллагааны стандарт 2.7, арга, аргачлал болон бусад стандарт 27 хувийг эзэлж буй бөгөөд стандартын тоогоор бусад салбараас харьцангуй олон ч багагүй хувь нь шинэчлэх, хүчингүй болгох шаардлагатай байгааг дурдсан.
Шадар сайд С.Амарсайхан уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй болгох, тэр дундаа эрүүл мэнд, хүнс, боловсролын салбарын стандартыг нэн тэргүүнд сайжруулах цаашлаад бүхий л салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, уялдаа холбоог бэхжүүлэх, ажлыг эзэнтэй болгож хариуцлагжуулахад чиглэсэн тодорхой бодлого шийдвэрүүдийг гарган ажиллаж байгааг онцлоод Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр болон 2023 оныг Стандарын жил болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт стандартын шинэчлэлийг эрчимжүүлэхэл анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл танилцуулсан.
Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд стандартын асуудлыг цэгцлэх суурь томоохон ажлууд яамны төлөвлөгөөнд тусч, хийгдсэн. Тухайлбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эмийн хамаарал бүхий стандартад Эрүүл мэндийн сайдын баталсан ажлын хэсэг, эмчилгээ, оношилгоо, арга аргачлал зэрэг бусад стандартад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу мэргэжлийн салбар зөвлөлөөр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний үр дүнд орчин үеийн стандартад нийцсэн бөгөөд цаашид байх шаардлагатай 135 стандарт, агуулга хуучирсан хэдий ч цаашид байх шаардлагатай 218 стандартыг шинэчлэх, хүчингүй болгох 415 стандарт байна гэсэн дүгнэлт гарсан.
Тиймээс эрүүл мэндийн салбарын стандартыг цэгцлэх асуудлаар ЭМЯ, Стандарт хэмжил зүйн газартай хамтарсан уулзалтуудыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд А/464 тушаал гаргаж, 2025 он хүртэлх боловсруулан батлуулах стандарт, эмнэлзүйн зааврын төлөвлөгөөг гарган боловсруулах эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг томилоод байгаа юм.
Энэ тушаалын дагуу энэ онд 88 стандартыг шинэчлэх, 2024 онд 130 стандартыг шинэчлэх зааврыг боловсруулан батлуулах төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын стандарт, эмнэлзүйн зааврын шинэчлэл хийгдэх томоохон алхам болно гэж үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, сайжруулах ажлыг нэн даруй хийхийн зэрэгцээ салбарын хэмжээнд бүхий л төрлийн стандартыг ягштал мөрдүүлэн ажиллахад хаа хаанаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ