Улс төр
“Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх зорилгоор эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Эрх зүйч мэргэжлээр дотоодын их, дээд сургуулийн гурваас дээш түвшинд суралцаж буй оюутнууд, удирдагч багш нарын хамт энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын 14 их, дээд сургуулийн 5600 гаруй оюутны төлөөлөл болгон шилдэг найман илтгэлийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оюутны эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг нь эрдэм шинжилгээний хурал байдаг юм. Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олны хүртээл болгох, Үндсэн хуулийн боловсролыг түгээх бидний зорилгод энэ арга хэмжээ чухал ач холбогдолтой. Энэ жилийн хувьд эрх зүйн хөтөлбөртэй их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зарлаж, өнөөдөр шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэхээр хуран цуглаад байна.
Оюутны эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ирээдүйн эрдэмтэн мэргэдийг өсгөн бойжуулах лаборатори юм. Оюутан ахуйгаасаа судалгаа шинжилгээний ажилд шамдаж, онолын мэдлэгээ баталгаажуулж, туршилт сорилт хийж, арга зүйг эзэмших нь нэн чухал үнэ цэнтэй. Монгол Улсын Их Хурал судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч нотолгоо, дүгнэлтэд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэхийг стратегийн зорилтоо болгож тунхагласан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд оюутан залуус та бүхний эрдэм судлалын ажил хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
“Үндсэн хууль гэж юу вэ” гэсэн тодорхойлолтыг судлаачид олон талаас нь тайлбарладаг. Гэхдээ аливаа улсын Үндсэн хууль нь тухайн улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан үндэс суурь, гол хууль гэдэгтэй үндсэндээ санал нийлдэг. Үндсэн хууль эрх зүйн дээд хүчин чадалтай акт байж, улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын үндсийг тодорхойлдгийн хувьд улс орны хөгжлийн бодлогын аливаа баримт бичиг нь Үндсэн хуульд зайлшгүй нийцэж, түүнд үндэслэн гарах учиртай. Чухам тийм ч учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвээр зохион байгуулж байгаа юм” хэмээн онцлоод оролцогчдод амжилт хүслээ.
“Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнууд Үндсэн хуулийн оршлын утга учраас эхлээд Үндсэн хуулийн хяналт буюу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийх хүртэл өргөн сэдвийг сонгож авсан байлаа.
Эрдэм шинжилгээний хуралд,
1.“Үндсэн хууль ёсны төлөвшилд хариуцлагын тогтолцоо нөлөөлөх нь: Монгол Улсын жишээн дээр”сэдвээр ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 233 дугаар дамжааны оюутан Б.Элбэрэл (Удирдагч багш: ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул),
2.“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн тайлбарын зөрүүтэй байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Моломжамц (Удирдагч багш: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш С.Тэгшжаргал),
3.“Үндсэн хуулийн мэдлэг буюу оршлыг таниулах нь”сэдвээр “Их засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Б.Ган-Эрдэнэ (Удирдагч багш: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нацагдорж),
4.“Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тогтворжуулах асуудал, түүний учир холбогдол” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тавдугаар түвшний оюутан Б.Ариунзаяа (Удирдагч багш: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор Э.Байгаль),
5.“Үндсэн хуульд нийцээгүй нэмэлт, өөрчлөлт”-ийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Олон улсын загвар, хандлага” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тавдугаар түвшний оюутан Т.Билгүүн, Т.Биндэрьяа нар (Удирдагч багш: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа),
6.“Үндсэн хуулийн үзэл санааг албан тушаалын эсрэг гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар хамгаалах нь”сэдвээр “Шихихутуг” Их сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Г.Сувданцэцэг (Удирдагч багш: “Шихихутуг” Их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мөнх-Эрдэнэ),
7.“Монгол Улсын Үндсэн хуулиудад тусгагдсан хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилт” сэдвээр “Сити” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Ц.Ариунаа (Удирдагч багш: “Сити” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Мөнхдэлгэр),
8.“Үндсэн хуулийн хэрэгжилт ба Үндсэн хуулийн тодорхой бус байдал” сэдвээр “Шихихутуг” Их сургуулийн Эрх зүйн гуравдугаар түвшний оюутан Н.Болортуяа (Удирдагч багш: “Шихихутуг” Их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант Х.Одонтуяа) нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Ингээд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн шилдэг найман оролцогч болон удирдагч багш нарт батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм.
Эрдэм шинжилгээний хурлыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, “Оюутнууд маань эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга, аргачлалд сайтар суралцаж, онолын өндөр мэдлэг хуримтлуулж, дүн шинжилгээ хийх чадварыг сайтар эзэмшиж буй нь илтгэлүүдээс харагдлаа. Олон сонирхолтой сэдвийг хөндөж, зайлшгүй анзаарч анхаарвал зохих чухал санаануудыг дэвшүүлж, дүгнэлт зөвлөмжөө ч оновчтой илэрхийлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, сонгодог парламентыг төлөвшүүлэх Стратеги зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилгод оюутан залуусын оролцоо чухал. Тиймээс Та бүхэнтэйгээ цаашид хамтран ажиллахдаа Улсын Их Хурлын Тамгын газар ямагт баяртай байх болно.” хэмээгээд энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа, шинжилгээ” сэтгүүлд эмхэтгэн нийтэлж, олны хүртээл болгоно гэлээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ