Нийгэм
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүллээ
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоолоор тус компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.
Монгол Улсын Засгийн газрын Онцгой Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойших 1 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд
- Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 1 км тутамд ямар өртгөөр барьж байгуулсан талаар танилцуулав.
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлыг эрчимжүүллээ
Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн, уг ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан, экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөрш орны боомттой хил дамнасан төмөр замаар холбогдох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүссэн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан, стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гол замын барилга угсралтын ажил бүрэн дуусч, өдгөө хил холболтын ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Техникийн комисс 2022.12.26, 27-ны өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гаргасан. Ингэснээр тус төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдад байна.
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч 6 сарын хугацаатай томилогдсоноос хойших 30 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бас нэгэн онцлох ажил нь Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслэсэн байсан 100 хагас вагоныг Төрийн өмчийн “Монголросцветмет” ТӨҮГ-т түрээслүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болж байна.
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ
Түүнчлэн тус компанийн АНУ-аас нийлүүлэх зүтгүүрүүд цар тахал, хөрш орны дайны нөхцөл байдлаас үүдэн гэрээт хугацаандаа нийлүүлэгдэх боломжгүй болсонтой холбоотойгоор УБТЗ ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж байна. Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд төмөр замын тээвэрлэлт, бүтээн байгуулалтын ажлууд болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар тогтов.
- “Тавантолгой төмөр зам” ХХК-д шалгалтын ажил үргэлжилж байна
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар албан хүсэлт гаргаж, ЗГХЭГ, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж байна. Шалгалт ажлын 21 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтын үр дүнгээс хамаарч бүтцийн шинэчлэлт зэрэг цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.
- Богдхан төмөр зам төслийн ажлыг түр зогсоосонтой холбоотойгоор холбогдох арга хэмжээг авав
Монгол Улсын Засгийн газраас “Богдхан төмөр зам” төслийн ажлыг түр зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, “Бодь интернэшнл” ХХК, “Легал линк си би эй” ХХК, “Эн Эс И Консалтинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК зэрэг байгууллагуудад төслийн барилгын ажлын гүйцэтгэгч тодорхой болох хүртэл гэрээнд тусгагдсан ажлыг түр зогсоож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Эх сурвалж: “Тавантолгой төмөр зам” ХХК
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө