Нийгэм
Цалинг 50-иас доошгүй нэмэгдүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
Энэ үеэр МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа нар “Холбогдох санал шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж, цалингийн нэмэлт хэлэлцээрийг байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Үндэсний гурван талт хороонд тавьж, Монгол Улсын 2023 оны төсвийн хэлэлцүүлгийг үеэр энэ асуудлаар тодорхой байр суурь, тэмцлийн арга хэмжээг авч байсан боловч Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар цалин хөлс нэмэгдүүлэх эцсийн шийдвэрийг хэлэлцэлгүй төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар тогтоолоор гаргасан нь иргэд, хөдөлмөрчдийг ялгаварласан шийдвэр гэж үзэхээр байна. Энэхүү 488 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний бага дунд боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний мэргэжлийн боловсролын салбарын ажилнуудын цалин нэмэгдээгүй. Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлс нь боловсролын салбарын ажилтнуудын 30 хувьд нь хамаарч байгаа бол 70 хувьд цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь шударга бус байгаа талаар аймаг, салбарын ҮЭ-ийн холбоод, ҮЭ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаар гомдол санал ирүүлж байна” гэж хэллээ.
Үргэлжлүүлэн З.Цогтгэрэл “Төрийн нийтлэг үйлчигээний нэгдүгээр ангиллын ажилчдын цалин дээд тал нь 79 мянган төгрөг, доод тал нь 41 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг ХХДХ-тэй харьцуулахад 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй харьцуулахад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 дахин бага нэмэгдсэн. Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү журмаар төрийн албанд нэг жил ажиллаад нэг хувийн нэмэгдэл, 26-аас дээш жил ажилласан бол ажилласан жилийнхээ тоогоор хувьчилан нэмэгдэл авах ёстой ч тэрхүү нэмэгдэл олгогдохгүй байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 107 дугаар тогтоол гарсан боловч инфляцыг нөхөж чадахгүй байгаагаас бидний цалингийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан.
Иймд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлэх,
Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг ялгаваргүйгээр 50-иас доошгүй хувиар 2023 оны 2 дугаар сард багтаан нэмэгдүүлэх,
Боловсрол ШУ-ны яам, МБШУ-ҮЭХ-ны 2022-2023 оны хооронд байгуулсан хамтын хэлэлцээрийн 2.5.5 дахь заалтыг хэрэгжүүлэх-Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан тэмцлийн үйл ажиллагаанд шилжих болно” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: МҮЭХ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр22 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр22 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр22 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент11 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ