Нийгэм
Ё.Жаргалсайхан: Эрээнээс Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үнэ 6.7-8.2 сая төгрөгийн ханштай байна
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ?
-2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна.
ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ явагдаж байгаа.
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Түүнээс гадна Гашуунсухайт, Булган боомтуудаар ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Хавирга боомтыг нээх төлөвтэй байна.
-Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн талаар тодруулбал?
–Замын-Үүд боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус 120-294 зорчигч БНХАУ руу нэвтрэн тээвэрлэлт хийж байгаа. Харин экспортын 10-15 машин гарч байна. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд рүү 24 тонн буюу 63 м.куб ачаа 7,200-8,100 юань буюу 3,609,550- 4,120,000 төгрөг, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6,700,000-8,240,000 төгрөгийн ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй байгаа.
Ханги боомтоор өдөрт 60-252 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4,380-18,400 тонн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21,630 төгрөгийн ханштай.
Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар 3,910-5,000 тонн нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна.
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73,000-103,000 тонн нүүрс, 25-50 орчим автомашин 1,100-2,200 тонн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд уртын тээвэрт тонн тутамд 56,650 төгрөг, богинын тээвэрт 146,780 төгрөгийн ханштай.
Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 орчим автомашин хилээр нэвтрэн 20,500-42,560 тонн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд 1 тонн тутамд 36,000 төгрөгийн ханштай. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа. Удахгүй хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлнэ гэсэн албан мэдээтэй байна.
Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч 11,900-12,100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэлт хийж, Булган боомтоор мөн ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл 3,750-4,400 тонн нүүрсний тээвэрлэлт хийж байна.
Бургастай боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж байгаа.
–ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн нөхцөл байдлын талаар?
–Алтанбулаг боомтоор өдөрт импортын 220.4-425 тонн ачаатай 13-24 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо боомтоор 50-27765 тонн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин тус тус орж ирж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ