Нийгэм
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо.
Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал, хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс-АНУ хооронд байгуулах агаарын тээврийн салбарын анхны хоёр талт хэлэлцээр бөгөөд, АНУ-ын “Нээлттэй тэнгэр” бодлогод нийцсэн нислэгийн багтаамж, давтамж, дурын чиглэлд нислэг үйлдэх, агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран ашиглах боломжтой либерал хэлэлцээр юм.
Уг агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар манай хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах, агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын компаниудад шинэ боломжуудыг бий болгох бөгөөд зорчигч, жуулчид хоёр улсын хооронд богино хугацаанд хямд үнээр ая тухтай зорчих боломж бүрдэх юм байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр гэдэг нь:
Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Засгийн газар бусад улс орны Засгийн газартай байгуулдаг Агаарын тээврийн хэлэлцээрийн зарчим нь “нээлттэй зах зээл” буюу агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн багтаамж, давтамж, ашиглах агаарын хөлгийн тухайд хязгаарлалтгүй, тээвэрлэлтийн тарифыг хоёр талын Засгийн газар хоёулаа зөвшөөрөөгүй тохиолдолд л зөвшөөрөхгүй байх “хоёул үл зөвшөөрөх” зарчим буюу бусад нөхцөлд чөлөөтэй тогтоон мөрдөх, хоёр тал “ижил тэнцүү, шударга боломжоор хангагдах” явдал юм. Гэхдээ тэр бүхнээс гадна өрсөлдөөний зарчмыг илүү чухалчилдаг хэлэлцээр юм.
АНУ нь 130 улстай, түүний дотор Европын холбоотой Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Эдгээрийн 27 улс нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй байна. Манай улс энэ хэлэлцээрийг байгуулснаар АНУ-ын нутаг дэвсгэрт шууд нислэг гүйцэтгэхээс гадна гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж, нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэнэ.
Эх сурвалж: ЗТХЯ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр21 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ