Нийгэм
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр нар хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байна.
“Сүү” ХК сүүн соёлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилготой ажилладаг
Энэ ажлын эхлэл болгож өдгөө 65 жилийн түүхтэй хүнсний ууган үйлдвэр “Сүү ХК-ийн үйл ажиллагаа танилцлаа. Тус компани 2500 бэлтгэн нийлүүлэгч буюу малчин, фермерүүдээс сүүгээ авч 500-600 ажилтны тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4200 харилцагч буюу дэлгүүрээр дамжуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Нийт 7000 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2022 онд түүхэндээ байгаагүй хамгийн их хэмжээний буюу 21.2 сая литр сүү авч, 2500 бэлтгэн нийлүүлэгчдэд 27.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.
Эрдэнэт хот, Хэнтий аймгийн Батширээт суманд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй. Энэ хоёр үйлдвэр улирлын чанартай, сүүний гарц сайн зуны 3 сарын турш ажилладаг бөгөөд энэ хугацаанд Батширээт сумаас л гэхэд 800 сая төгрөгийн сүү худалдан авч, 100 малчин өрхийг 3 сарын турш, сар бүр 2 сая төгрөгийн орлоготой болгосон байна.
Тус компани эртнээс уламжлан ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүний соёлыг сэргээж, түгээн дэлгэрүүлж, хамгаалах зорилготой, цаашлаад “Монгол сүүгээр дэлхийг ундаалах” алсын хараатайгаар ажиллаж байгаа юм байна. Энэ ч учраас өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 500 үхэртэй ферм байгуулжээ. Шинэ Зеланд улс Дорноговь, Өмнөговь хоёр аймагтай тэнцэхүйц газар нутагтай, 3 сая үхэртэй атлаа дэлхийн сүүний хэрэглээний 60 хувийг хангадаг. Тиймээс эрчимжсэн аж ахуйг биотехнологи, генетикийн түвшинд хөгжүүлж, Монгол Улсаа хоёрдогч Шинэ Зеланд болох томоохон амбицтай ажиллаж байгаагаа гүйцэтгэх захирал М.Болод танилцууллаа.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Монголд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 206 үйлдвэр, цех, 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 36 үйлдвэр нь жилийн дөрвөн улирлын турш тогтмол үйл ажиллагаа явуулж, нийт сүүний хэрэглээний 54 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Харин “Сүү” ХК нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.
Манай улс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын таван жилдээ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж, экспортлогч орон болох зорилт тавьж, салбар яамнаас бусад холбогдох төрийн байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж байна. Энэхүү уулзалтаар УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр19 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр19 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр19 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө