Нийгэм
П.Ганхүү: Бичигт-Зүүнхатавч боомтыг холбосон төмөр зам барихаар төлөвлөж байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
-Өнөөдрийн байдлаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн. 2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг холбосон 100 км төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.
Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэр их тээвэрлэлт хийсэн бэ?
-2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж, 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн. Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсон. Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан.
-Тээвэрлэлт 2023 он гараад хэвийн үргэлжилж байгаа юу?
-2023 онд ч мөн адил зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж байгаа. Нийслэлийг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 36.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийсэн байгаа. Цаашид ч экспортын ачаа зөөнө.
-2023 онд тээвэрлэлт хийнэ гэсэн урьдчилсан тооцоо бий байх?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая.тонн нүүрс экспортлоно гэсэн урьдчилсан тооцоо гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа хичээнгүйлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө