Дэлхий дахинд
АНУ-д онц байдал зарлана

АНУ-Мексикийн хил дээр хана бариулах мөнгийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гаргуулахын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ.
АНУ-ын өмнөд хил дээр хана барих мөнгийг төсөвт суулгах тухай яриа хэлэлцээ Конгрессын хоёр танхимд зогсонги байдалд ороод байсан нь тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг зогсооход хүргэсэн билээ. Харин Даваа гаригт /2019.02.11/ Конгресс дахь Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд хана барих санхүүжилтийн асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн өчигдөр /2019.02.14/ Холбооны Засгийн газрыг энэ оны есдүгээр сар хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенат баталсан бөгөөд үүнд өмнөд хилийн аюулгүй байдлыг хангахад холбооны төсвөөс 1.4 тэрбум ам.долларыг гаргана гэж тусгасан байна.
Гэвч энэ мөнгө нь өмнөд хил дээр найдвартай, бат бөх хана барихад хангалтгүй төсөв тул Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2019.02.14/ өмнөд хил дээр үүсээд байгаа хүний эрхийн хямрал болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг үгүй хийхийн тулд улс орон даяар онц байдал зарлах тухай асуудал яригдаж байгаа тухай олон нийтэд мэдээлжээ.
Конгресс дахь Ардчилсан намын гишүүд онц байдал зарлах явдлыг Д.Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ урвуулан ашиглаж байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Ардчилсан нам олонх болсон Конгрессын Төлөөлөгчийн танхимын дарга Нанси Пелоси онц байдал зарлахаас сэргийлэх арга хэмжээг хуулийн дагуу авна гэв.
Өмнөд хилээр орж ирэх хууль бус цагаачид, тэднээс үүдэлтэй хар тамхины хэрэг болон гэмт хэргийн гаралтыг багасгахын тул хилийн хана босгох нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэрбээр чадах бүхнээ хийж байгаа юм.
Эх сурвалж: NHK

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр17 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ