Улс төр
Барилга, хот байгуулалтын сайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ
Улаанбаатар хотын нийт 204 хорооны 82 хороо гэр хороолол байна. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой бөгөөд өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсч байгаа талаар Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү зөвлөлдөх уулзалтын эхэнд танилцууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, Нийслэлийн холбогдох газрын удирдлагууд, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл дээр ажиллаж буй нийт 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч компаниуд айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажлыг 80-90 хувьтай хийгээд байгаа ч инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн дутагдалтай байдал, бичиг баримтын шилжилт, бүрдүүлэлттэй холбоотой ажлууд удаашралтай явагддаг мөн банкны зээлийн хүү хэт өндөр зэрэг хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болоод төслүүд зогсох эрсдэлтэй байна гэсэн нийтлэг асуудлуудыг хөндөв.
Түүнчлэн нийгмийн дэд бүтцийг тавих гэхээр гурван талын харилцааны баримт бичгүүдэд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байдаг, компаниуд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад шийдлээ гэхэд дараа нь улсаас тэрхүү хөрөнгөө гаргуулж авах зохицуулалт байхгүй, дахин төлөвлөлт хийж, батламж олгосон газартаа давхцуулж газар олголт хийсэн зэрэг асуудлууд бий гэлээ. Иймээс аж ахуйн нэгжүүд дэд бүтцийн эх үүсвэрүүдийг бий болгох, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч, ипотекийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт рүү чиглүүлж өгөхийг Барилга, хот байгуулалтын сайдаас хүслээ.
Сайд Ц.Даваасүрэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр барилгын компаниуд багагүй ачаалал үүрэлцэж байна, гэхдээ үүнийгээ шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулж, салбар хооронд, шат шатандаа уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглээд, дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд:
-Дэд бүтцийн эх үүсвэрийг шийдэхэд хугацаа их орж, шинэ цахилгаан станц барихаас наашгүй учир хамгийн оновчтой шийдэл бол бие даасан эх үүсвэрүүдийг шийдээд явах нь зөв;
-Дэд бүтцийн 245 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-ын гишүүдэд ойлгуулж, хүргэхэд анхаарах;
-Газар олголтыг энд тэнд бус нэгдсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу хийх, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөлт нь өөр, газар олголт нь өөрөөр зөрөөд байж болохгүй учир төлөвлөлтийн дагуу шийдэх;
-Санхүүжилтийн схемийн хувьд зөвхөн ипотек гэж харахаасаа илүүтэй хөнгөлөлттэй зээлүүд, тэрдундаа агаар, орчны бохирдлын эсрэг ногоон шийдлүүдийг хайх нь зүйтэй, Тухайлбал Дани, Финланд зэрэг улсуудын дулаан хангамжийн шийдлүүдтэй адил өндөр хэмнэлттэй шийдлүүд ашиглахад анхаарах;
-Сургууль, цэцэрлэгийн барилгын газрын асуудал дээр нийгмийн дэд бүтцийн газар чөлөөлтийг зайлшгүй хийх шаардлагатай;
-Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх гурван талт гэрээний бичиг баримтын шилжилт, бүрдүүлэлттэй холбоотой асуудал дээр төрийн байгууллагууд хүнд сурталгүй, шуурхай явуулахад анхаарч, үйл ажиллагаагаа уялдуулах;
-Төсөл хэрэгжүүлэхдээ валютыг гадагшлуулахгүй байх чиглэлд анхаарч, дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж байгаа барилгын материалын үйлдвэрлэл дээр импортын татвараар дэмжих хэрэгтэй хэмээн чиглэл өглөө.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ