Нийгэм
231,834 өрхийн мэдээллийг залруулж, нийт хүүхдийн 90.8 хувьд мөнгийг олгосон
Сангийн яаманд өчигдөр Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд болон Татварын Ерөнхий Газрын дарга зэрэг албаны хүн болон сэтгүүлчдийн уулзалт боллоо.
Энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхдийн мөнгийг яагаад нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон талаар дараах дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр “Нийгмийн бодлогыг аль болох зөөлөн шилжүүлдэг. Нэгэнт хэрэгжүүлж буй бодлогыг шууд өөрчилж болдоггүй. Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгоно гэдэг нь энэ дагуу явж байгаа.
Зорилтот бүлэг нь цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан байнга өөрчлөгдөж байдаг. КОВИД-19 цар тахлын үед бүх хүүхэд зорилтот бүлэг байв. Хэдийгээр одоо цар тахлын дараах үе боловч өрхийн орлого хүндрэлтэй хэвээр байгаа. Иймд олон удаа хэлэлцсэний эцэст алгуур шилжүүлэлт хийх ёстой үзсэн.
Нэгдүгээр сарын эцсийн байдлаар нийт хүүхдийн 90.8 хувь буюу 1,145,000 гаруй хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон. Гүйлгээг нэгдүгээр сарын 19, 25-нд хийлээ” гэв.
Хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн мэдээллийн санд үндэслэн тооцоолол хийсэн. Ингэхэд мэдээлэл ихээхэн зөрүүтэй байгаа тул иргэд засуулах хүсэлтээ илэрхийлсээр буй.
2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ам бүлийн тоо, хүүхдийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгө, авто машин, малын тоо, цалингийн хэмжээ зөрсөн хэмээн 82,710 өрх, 313,000 гаруй иргэн мэдээллээ засуулах хүсэлт гаргажээ.
Дэд сайд С.Зулпхар “Бүхэлд нь авч үзвэл 231,834 өрхийн мэдээлэл залруулагдсан. Тухайлбал,
- Ам бүлийн тоотой холбоотой 47,007 мэдээлэл
- Хүүхдийн 29,247 мэдээлэл залруулагдсан.
Хоёрдугаар сарын 8-н хүртэл мэдээллийн санг засаж, үнэлгээг дахин бодно. Энэ үед хөдөлгөөн гарна. Журмаар зохицуулах асуудал ч бий. Тухайлбал, өөрсдөө оноогоо үнэлүүлэх боломжтой. Иргэд ийнхүү мэдээллээ шинэчилж, зассанаар мэдээллийн чанар сайжирч байгаа” гэв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө