Улс төр
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дугарын Рэнчинханд,
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчилж, эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Доржийн Дондов нарт хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг:
- Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Түндэвийн Цэнд,
- “Эрдэнэ дрийлинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Уртнасангийн Борчулуун,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын уулын инженер-баяжуулагч Шаравын Гэзэгт,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа,
- “Монголчехтеталл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Тогмидийн Оюунбилэг,
- Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Дамжингийн Дамба,
Гавьяат уурхайчин цолыг:
- “База” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Норжмаагийн Батаа,
- “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Цогоогийн Баасандорж,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн Лувсандагвын Даваацэдэв,
- “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн зөвлөх Чүлтэмжамцын Энхбаяр,
- “Монголын Алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Хүүхнээгийн Гантөмөр,
- Уул уурхайн салбарын ахмад настан Далайн Пүрэв,
- “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уул уурхайн ашиглалтын инженер Халзангийн Пүрэвнацаг,
- “Багануур” хувьцаат компанийн уул уурхайн ашиглалтын инженер асан Цэвгээгийн Цэвээнбалжир,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан Найдангийн Чулуунгэрэл,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Чойжинзавын Цогтбаатар,
- “МАК Цемент” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн автогрейдерийн оператор Дүгэржавын Эрдэнэбаяр,
- “Шарын гол” хувьцаат компанийн бульдозерын оператор Цонжхорлоогийн Ганзориг,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич Сэрээнэнгийн Жаргалан,
Гавьяат багш цолыг:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор Аръяагийн Хайдав нарт хүртээлээ.
Сүхбаатарын одонгоор:
- Монгол Улсын зөвлөх инженер, гавьяат уурхайчин Даваасүрэнгийн Дамбадэлжээ,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Цогтын Хүрэлсүх,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Уул уурхайн салбарын ахмад ажилтан Цэндийн Отгонбаяр,
- “Урангео ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологи хайгуулын зөвлөх Адъяагийн Эвийхүү,
- Уул уурхайн салбарын ахмад ажилтан Норовын Бат-Эрдэнэ,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Дорж-Юндэнгийн Алтанхуяг,
- “Хүдэр-Эрдэнэ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн геологич Дагвын Буриад,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Гомбожавын Баасансүрэн,
- Геологи уул уурхайн салбарын ахмадын холбооны тэргүүн Гээдэрийн Сугаржав,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи, маркшейдерийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Доржийн Түвшинбаяр,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх барилгын инженер Доржийн Баярмаа,
Алтан гадас одонгоор:
- Уул уурхайн салбарын ахмад ажилтан Загдхорлоогийн Пүрэвдорж,
- “Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнд машин механизмын оператор Одсүрэнгийн Сэмшадав,
- “Фоорбласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэсэлгээчин Шаравжамцын Эрдэнэбаатар,
- “Шивээ-Овоо” хувьцаат компанийн гидро экскаваторын машинч Сүхийн Отгонбаяр,
- “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий механик Туулын Баярхүү,
- Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Гончигжавын Булган,
- “Хүрэн толгой коал майнинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гагнуурчин Лувсаншаравын Галбаатар,
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ил уурхайн өрмийн машинч Доржзодовын Батзоригт,
- “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн экскаваторын оператор Гирдгаабазарын Гантулга,
- “Шарын гол” хувьцаат компанийн цахилгаанчин Келгенбайн Ерболот,
- “Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Далд уурхайн үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбажавын Мөнгөншагай,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Заамар гоулд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерын оператор Лхагвасүрэнгийн Лхагвадорж,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх инженер Наранбатын Уртнасан,
- “Шивээ-Овоо” хувьцаат компанийн Ус шүүрүүлэхийн хэсгийн дарга Шагдаржавын Ялалт,
- “Энержи Ресурс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн олборлолт, үйлдвэрлэл хариуцсан захирал Сайдын Лхагва-Очир,
- “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахлах геологич Нацагдоржийн Оюунгэрэл нарыг шагналаа.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ