Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Газрын багц хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв

Нийтэлсэн

-

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг үдээс хойш салбар  гурван хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их Монгол”  танхимд болж уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Их засаг” танхимд болж, чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,  Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд үргэлжилжилж, чиглүүлэгчээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар тус тус ажилласан юм.

Дээрх салбар хэлэлцүүлгүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр “Газрын багц хуулийн төслүүдийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, тус газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн нар “Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтын талаар”, Барилга хот, байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог зохицуулалт, бусад салбартай уялдуулсан талаар” тус тус илтгэл тавьж,  хэлэлцүүлэгт оролцогчид төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн.

Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнгийн талаарх танилцуулгадаа, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 81 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 7 асуулт асууж, 23 гаруй санал гарсан. Мөн саналын хуудсаар 62 саналаа бичиж ирүүлснийг дурдлаа.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, кадастрын нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 24, кадастрын төрөл, эрхийн кадастрын үйл ажиллагааны чиглэлээр 42, нөөцийн кадастр, түүний хамаарах хүрээ, үйл ажиллагааны чиглэлээр чиглэлээр 6, кадастрын үйл ажиллагааны хориглох зүйл болон хариуцлагын чиглэлээр 13, нийт давхардсан тоогоор 85 санал ирүүлсэн гэж байв.

Мөн тэрбээр, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 81 хүн оролцсон. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой 9 асуулт асууж, 28 санал гаргасан бөгөөд саналын хуудсаар 77 хүн саналаа бичиж ирүүлсэн  гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл, Геодези, зураг зүйн нэр томьёо, баримтлах зарчим чиглэлээр 18, геодези, зураг зүйн үйл ажиллагааны ангилал, тавигдах шаардлагын чиглэлээр 27, геодези, зураг зүйн салбарын удирдлага, зохицуулалтын чиглэлээр 12, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн баримт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо чиглэлээр хоёр, геодези, зураг зүйн санхүүжилт, хариуцлага чиглэлээр нэг, дагалдан гарах нэг хуулийн төсөлд хоёр санал өгснийг тодотгоод цаашид уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн,  санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тодотгоод хуулийн төсөлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, эрх зүйн орчин болон тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдгээрийн шийдлийг тодорхойлоход чиглэгдсэн хэлэлцүүлэгт 28 хүн оролцож, үүнээс 9 хүн үг хэлж, нийт давхцсан тоогоор 24 санал гаргасан нь 19 багц асуудлын хүрээг хамарсныг дурдав.

Мөн эдгээр саналыг тоймловол, хот байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлийг нэгтгэж, нэр томьёог олон улсын жишгийн дагуу тусгах, хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж, газар олгодог байх зохиуцуулалтыг Хот байгуулалтын тухай хууль, Газрын ерөнхий хуулийн төслүүдэд тусгах, Хот байгуулалтын тухай хуулийг ерөнхий хууль болгож, бусад хуулийг түүнтэй уялдуулан боловсруулж, батлуулах, хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөө болгон боловсруулан, хэрэгжүүлдэг байх, хот суурины ерөнхий төлөвлөгөөг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй харилцан уялдаатай боловсруулж, эрэмбэ дарааллын дагуу хэрэгжүүлдэг болгох, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын ажлын байрыг төрийн албаны тухай хуулийн дагуу албан ёсоор тогтоож ажиллуулах, улсын ерөнхий архитектортой болгох зэрэг саналуудыг гаргасан гэж байлаа.

Түүнчлэн, хот байгуулалтын тухай хуулийн нэрийг Бүс нутаг, хот төлөвлөлтийн тухай хууль гэж өөрчлөн нэрлэх боломжийг судлах, хот сууринг тохижуулах ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичгийн төрөлд оруулж тусгах талаар анхаарч үзэх, хот байгуулалтын салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх асуудлыг төрөөс бодлогоор дэмжих, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд эрдэмтэн судлаачдыг оруулах шаардлагатай бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг хатуу тогтоож, нэр заан хуульчлах шаардлагагүй талаар, хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг хуульд тодорхой тусган оруулах, төлөвлөлтийн дагуу газар олгох, хот байгуулалтын үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх асуудлыг Төсвийн тухай хуульд тусгах, хот суурин газрыг дахин хөгжүүлэх төлөвлөлтийн арга зүй, аргачлалын дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах, хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах зургийн даалгаврыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбогдуулан хүртээмжийн талаарх нэр томьёог төсөлд тусгах, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Бүс нутаг, хот төлөвлөлтийн хүрээлэн байгуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасныг дэмжих, Монголын нүүдлийн соёл иргэншил, уламжлалттай холбоотой төлөвлөлтийн асуудлыг Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлагад тусгах, төслийн 45.5-д заасан мэргэжилтний мэргэшлийн зэрэг хүчингүй болсон тохиолдолд гурван жилийн хугацаанд сургалтад хамрагдахыг хориглосон заалтыг хасах зэрэг асуудлаар тодорхой саналыг гаргасан. Иймд эдгээр саналуудыг Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулж,  хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцолсон.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Газрын ерөнхий хуулийн төсөл болон, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай төслийн салбар хэлэлцүүлгийн нэгдсэн дүнг танилцуулав.

Тэрбээр, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 200 гаруй хүн оролцсоныг дурдаад хэлэлцүүлгийн явцад 30 оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 75 санал, мөн саналын хуудсаар 75 хүн саналаа бичиж ирүүлсэн бол цахим санал (QR)-аар найм буюу нийтдээ 158 санал ирүүлсэн. Үүний 138 санал нь Газрын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотой байсан бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн талаар дөрөв, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар хоёр, Газрын төлбөрийн тухай хуулийн төслийн талаар 14 санал гарсныг дурдлаа.

Мөн эдгээр хуулийн төсөлтэй холбоотой анхаарч, нягталж үзэх асуудлууд олон байгааг тодотгоод хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймловол, Газрын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан бэлчээрийн чиглэлээр хамгийн олон санал гарсан гэв. Үүнд, бэлчээрийн харилцааг тодорхой тусгах,  мал аж аж ахуйн салбарын усан хангамжийн асуудалд ажлын хэсгээс анхаарч ажиллах, хадлангийн газрыг дуудлага худалдаагаар олгох, сумын түвшинд анхан шатанд бэлчээр, мал аж ахуйн төлөвлөлтийг тусгаагүй асуудлуудыг нягтлах, сум дундын газрын харилцаа, малчдын эрх, үүргийг нь тодорхой  болгож зохицуулах зэрэг асуудлыг хөндөж, анхаарч ажиллах шаардлагатайг тодотгож байв.

Түүнчлэн газар өмчлөлийн харилцааг зохицуулахдаа нэгдмэл байдлыг анхаарах, нийгмийн зайлшгүй шаардлагаар авах газар болон түүх соёлын үнэт зүйлтэй холбоотой газрын харилцаануудыг нарийвчилж тусгах, түүх соёлын үнэт зүйл гэсэн заалтыг түүх соёлын дурсгалт газар болгож өөрчлөх,  газрын нэгдсэн сангийн ангиллаас тусгай хэрэгцээний газрыг хасахгүй байх, төслийн 16 дугаар зүйлийн дипломат байгууллагын гэдгийг хасах зэрэг асуудлуудыг Ажлын хэсэг анхаарч үзэн, нарийвчилж нягтлах шаардлагатай бол хасах гэсэн санал гаргасан талаар онцолсон.

Мөн тэрбээр хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулж төслийг дэмжихгүй, цаашлаад газрын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа тул шаардлагатай тохиолдол энэ асуудлыг хойшлуулах, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулж Мэдээлэл холбооны сүлжээний газар, Батлан хамгаалах яамны харьяа анги, салбаруудын газруудыг газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хуулийн төслийн 9.1.1-т хүүхдийн зуслан гэдэг үгийг нэмж оруулахын зэрэгцээ төслийн 9.7.10-т заасан хэсэгт хувийн зуслангуудыг хамааруулах  зэрэг саналууд гарсан гэж байлаа.

Түүнчлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх хуулийн төсөлтэй холбогдуулж нийгмийн нөлөөллийн үнэлгээг сайтар хийх, хуулийн төслийн талаар малчдад хэлэлцүүлэг хийх, оролцоог хангах шаардлагатай гэсэн санал гаргасныг дурдаад цаашид Газрын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн, санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа тодотгосон.

Ингээд Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхийн өмнө мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын саналыг авсан. Гэхдээ өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхэн олон чухал саналуудыг хөндөж тавьсан” гэдгийг онцлоод “Бид тухайн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, харилцааг зохицуулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гэж хууль гаргадаг. Энэ  гурван зарчимд нийцсэн тийм л хууль гарна гэж бодож байна” хэмээв.

Мөн тэрбээр Монгол Улсын иргэн бүр газартай холбоотой. Тийм учраас бид олон хүний саналыг авах, ойлголцох, итгэлцлийг бий болгож байж энэ хуулийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд цаашид аймаг орон нутагт хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлнэ. Эдгээр хэлэлцүүлгүүдийг хийсний дараа саналуудаа нэгтгэнэ гэж байлаа.

Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулахын өмнөхөн салбар, салбарын хүрээнд дахин хэлэлцүүлж, нягтлан ярилцана гэдгээ онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр11 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд11 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент12 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент12 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм13 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм13 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм13 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм13 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим