Нийгэм
Чунчин хотоос хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах талаар хэлэлцлээ
Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэрэг асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээвэрт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж, тус хотын LRT, метро, монорейл зэрэг масс тээврийн туршлагаас судаллаа. Улаанбаатарын хүн амын хэт төвлөрөл, авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх шийдлүүдийг нэвтрүүлэх талаар судалж, тэр дундаа хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Монгол Улсын хүн амын талаас их хувь буюу 1.6 сая хүн амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн иргэдийн цаг завыг хэмнэсэн, зорчигчийн багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын энэ үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн хэмээв.
Чунчин хотын Метро үйлдвэрийн дэд захирал Хуа Жинфэй:
-Манай үйлдвэрийн хөнгөн галт тэргүүдийг 40 хэм хүртэл хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай газар ч ашиглаж болохыг туршсан. Тухайлбал, Жилин муж, Чанчүнь хотод одоо ашиглагдаж байгаа, мөн монорейлийг дэлхийн улс орнуудад, тэр дундаа Японы долоон хотод нийтийн тээвэрт нэвтрүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь богино зайд маневрлах чадвартай, дуу чимээ багатай зэрэг давуу талтай гэсэн юм.
“Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү:
-Дэлхийн томоохон хотуудын нийтийн тээвэрт маш олон төрлийн хэрэгслийг ашигладаг болсон. Ингэхдээ хүн амын тоо, нягтаршилтай уялдуулан масс тээврийн ямар хэрэгслийг сонгох вэ гэдгээ шийддэг. Тухайлбал, метрог гурав болон түүнээс дээш сая хүнтэй хотод түлхүү ашигладаг. БНХАУ-ын Чунчин хотын хувьд метро, хөнгөн галт тэрэг, монорейл гэсэн масс тээврийн гурван хэрэгслийг ашиглаж байна. Монорейл нь богино зайд маневр хийдэг, барилга байшин ихтэй газар тулгуур гүүрэн байгууламж дээр явах боломжтой. Улаанбаатар хувьд бид эдийн засгийн боломж, аюулгүй байдал, технологийн шийдлээс гадна цаг уурын нөхцөлд ажиллах, эсэх гээд олон талаас нь судалж аль нь тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй хэмээлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр14 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр14 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр12 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ