Дэлхий дахинд
Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа

“Фокс ньюс” телевизийн нэвтрүүлэгч асан, АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Хезер Науэрт НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд өрсөлдөхгүй болж байна. Тэрбээр “Сүүлийн хоёр сар миний гэр бүлийн хувьд маш их дарамт шахалттай байлаа. Гэр бүлээ бодоод би өөрийнхөө нэрийг энэ өрсөлдөөнөөс хасч байна” гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ нэр дэвшигчийг тун удахгүй зарлах нь энэ бүгдээс тодорхой болж байна. Дональд Трамп Хезер Науэртийг НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчид дэвшүүлж байгаа тухай мэдээ өнгөрсөн оны аравдугаар сард ил болсон юм. “Цагаан ордон”-ы зүгээс энэ эмэгтэйг Трампын засаг захиргааны гадаад бодлогыг хамгаалах чадамжтай хүн гэж тооцож байсан.
НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли өнгөрсөн аравдугаар сард огцорч байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ албан тушаал сул байгаа юм. Дональд Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн мэдэгдэлдээ “48 настай Хезер Науэрт нэр дэвшигчдэд багтаж байгаа. Энэ хүн ажил үүргээ маш сайн биелүүлдэг. Энэ хүнтэй удаан хугацаанд хамтран ажилласан” гэдгийг нотолж байсан.
Хезер Науэрт нэлээд удаан хугацаанд телевизийн “Фокс ньюс” болон “Эн-Би-Си” сувагт ажиллаж байсан бөгөөд хэрвээ тэрбээр нэрээ татаагүй бол АНУ-ын Сенат энэ эмэгтэйг дэмжихэд бэлэн байлаа. Хезер Науэрт 2017 оны дөрөвдүгээр сард Трампын засаг захиргаанд төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргаар орж ирж байсан бөгөөд тухайн үед төрийн департаментыг Рекс Тиллерсон даргалж байсан юм.
Шинэ төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ эмэгтэйг олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн өөрийн орлогч хүртэл дээш ахиулсан. Хезер Науэрт Төрийн нарийн бичгийн даргыг хилийн чанадад хийсэн айлчлалд нь дагалдаж, түүний ойрын хүрээний хүний нэг хэмээн тооцогдож байлаа. Үүнээс гадна Хезер Науэрт Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнертэй сайн харилцаатай байдаг.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр17 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ