Энтертайнмент
Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал”-аар овоглохоо больсон уу

Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед УДЭТ-ын тайзнаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн нь ч учиртай.
“Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг алдарт “Ромьео Жульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн авьяаслаг бүсгүй билээ.
Монголын урлагт найруулагч гэх цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийг манлайлж яваа МУГЖ У.Уранчимэгийн хувьд ч тэр. Уильям Шекспирийн “Гамлет”, А.П.Чеховын “Цахлай” зэрэг театрын урлагийн сор болсон сонгодог бүтээлүүдэд тоглож, тайзнаа алдаршсан чадварлаг жүжигчин маань өдгөө чансаатай найруулагчийн нэг зүй ёсоор тооцогдох болсон билээ. Ийм л авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн цогц болсон “Хувьсал”-ын сонголт ч зөв байж, дэлгэцийн урлагт дахин “мэндэлсэн” гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан хоёр Ганаа “Хувьсал”-аар овоглохоо больсон гэх. Учир нь, тус продакшины “Тэнгэрээс буусан од” шинэ киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тоглосон бөгөөд сурталчилгааны хуудсанд тэдний дүр төрх харагдсангүй. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан хоёр Ганаа сүүлийн үед өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан шинэ бүтээлийн талаар цухас дурьдаж буйгаас ч харахад “Хувьсал”-ынхан үнэхээр хоёр тийш болсон бололтой.
Дэлгэцийн таван ч бүтээлээрээ үзэгч олонд төдийгүй урлагийн ертөнцөд “Хувьсал” хийж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд үнэхээр тус тусдаа уран бүтээл хийхээр болов уу. Угийн шаардлага өндөртэй, аливаад зарчимч ханддаг гавьяат У.Уранчимэг энэ удаа жүжигчин А.Ганчимэгийг орлуулж, хөөрхөн О.Дөлгөөнийг сонгосон нь хэр зөв сонголт бол… Мэдээж, ирэх сард нээлтээ хийх “Тэнгэрээс буусан од” киногоор нь үзэгчид хоёр залуу уран бүтээлчийг хүссэн хүсээгүй харьцуулж харах нь тодорхой. Хамтдаа байхдаа илүү хүчирхэг байж, хамгийн сайн бүтээлийг хийх байсан гэх нууцхан харууслыг үзэгчдийнхээ зүрхэнд үлдээгээд одсон хоёр Ганаагийн сонголт зөв байсан уу, эсвэл “Хувьсал”-ын сонголт зөв үү гэдгийг харах л үлдлээ дээ

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа