Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

   Дэлхийн гүүр Турк 

Нийтэлсэн

-

Ч.Чулуунцэцэг 

  Нэгэн дээвэр дор мөр зэрэгцэн амьдрах  хан Султаны  нутагт  мөрөө үлдээх хувь надад байжээ. Учир нь  энэхүү аялалд явахаас өмнө  Дорнодын талд автомашины осолд орж үхэх дөхсөн юм.  Тиймээс амьд үлдсэний баяр гээд  Турк гараад шидсэн хэрэг.  Энд сэм шивнэхэд, үхэх цаг нь ирэх аваас амьсгаа ч авч амжихаагүй юм билээ. Юун үр хүүхэд, эд хөрөнгө бодохтой манатай.  Муу зүйл холуур холуур, түй түй.  Битүүний өмнөх өдөр. Монгол түмэн  үзэсгэлэн  болгогч   туулай жилээ угтах гээд унтах завгүй бужигнаж байх зуурт мань нь  үүр шөнийн заагаар Хөшгийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал дээр манаргаж явлаа. Нисэх буудал пиг. МИАТ, “Туркиш Эйрлайнс”  гэсэн хоёр АВИА компани зорчигчдоо бүртгэхтэй зэрэгцээд  явж байгаа, үдэн гаргаж байгаа нөхдүүдийн үнсэлтэд умбаад  янзтай. Амьдрал  нь сайн яваа үр хүүхдүүд  эцэг, эхээ  сар шинийн хөлд дарагдаж ядарна гээд гадагшаа аялуулдаг болсны жишээ энэ өдөр бүрэн утгаараа харагдаж байлаа. Чихний үзүүрт “Та хоёр мөнгөндөө нарийлж болохгүй шүү. Юу л үзүүлнэ гэнэ түүнийг нь үзээд байгаарай. Бидэнд чихэр боов, бэлэг сэлт битгий аваарай, өөрсөддөө л зориулаарай” гэх чимэгтэй үг сонсогдоно. Бас бяцхан үрсийнх нь  “Эмээ надад шагай шүргэсэн даашинз, өсгийтэй туфль” хэмээн зүггүйхэн гуйлт ч жингэнэнэ. “Паспортоо сайн далд хийгээрэй,   алдчихвал баларна шүү. Орой үдэш  ганцаараа буудлаасаа гарч болохгүй шүү. Лалынхан аюултай байж мэднэ” гэх болгоомжилсон, анхааруулсан үгсийг хэлж л байх юм. Ийн зүсэн зүйлийн захиас, ерөөл дундуур зүссээр арайхийн бүртгүүлээд онгоцондоо суулаа.   Войнг хэмээх 240 хүний суудалтай хоёр том агаарын хөлөг   ар араасаа хөөрөн  нар тосон дүүлсээр Туркийн нийслэл Станбулын нисэх буудалд  үд дунд тэндэхийн цагаар 16 цагт газардав. Ингэж хэлэхээр хэдхэн цаг ниссэн юм шиг санагдаж магад. Үгүй шүү, бүхэл бүтэн 10 цаг уул ,үүл хоёроор хань хийсэн хэрэг.   Станбулын н нисэх буудлын томыг яана,  газар газрын түмэн хэлтний олныг яана.  Жижигхэн Монгол Улсын жижигхэн АВИА компанийг D  хэсэгт хүлээх авах аж. Тэр нь ядарсан, газар мэдэхгүй “хэлгүй”  хүнд туулж  барамгүй хол.  Нүдний үзүүрт шагай давсан урт хар плажтай, толгой нүүрээ хар алчуураар дарж боосон, юу  хэлж байгаа нь үл мэдэгдэх урт үгтэй, хатуу  дуудлагатай харь  хэлээр ярьсан, харь шашинтай  хүмүүс өөд уруугүй гүйлдээд ээ дээ мөн чиг хэцүү санагдаж  байсныг нуух юун. Бээжингийн онгоцны буудал  дэргэд нь  юу ч биш гээд төсөөл.  Хятад үг чихэнд хэдийнэ наалдаж, зөөлөн сонсогдох болсныг энд ирээд л мэдэв. Хүний аяг  аашаа гэж.

Хааны ордон, хатан гоёлоороо гайхуулах Станбул

Ази болон Европ тивийг дамнан орших  Туркийн нийслэл  Станбулд хавар хэдийнэ айлсчээ. Гудамж талбай нь нов ногоон.  Гэвч хот нь зэгсэн саарал. Саарал, ногоон хоёр өнгө бие биедээ уусдаггүйг тэнд л мэдрэв.  Далайгаар хүрээлэгдсэн энэ улсад ой байна аа байна. Онгон дагшин байж мэдэхээр балар ойн шугуйтай хаана ч таарч болно.  Гэвч ой модтой, модоор баян улс гээд  дүнзээр барьсан байшин, хөрөө рам нэгийг ч олж харсангүй. Гэтэл манайх яасан билээ. Байгаа жаахан  модоо хөрөөдөж байшин ,хашааны банз болгоод дуусгаж орхисон. Ниргэсэн хойно нь хашгирав гэдгээр алдаагаа ухаарч, байгалийн экологийн тэнцвэрт байдал алдагдсан байна  хэмээн шуугиж,” Тэрбум мод” үндэсний хөтөлбөр боловсруулан түүнийгээ  хэрэгжүүлэхээр дээр, доргүй харайлдаж буй. Бас  баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь гээд  уул толгодоо  онгойтол ухаж шуудайлсан  зүйл ч харагдаагүй.   Харин  байгалийн тогтоц, рашаан ус, үүх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгийг ч харин олох шиг болж байгааг хараад атаархсандаа арай л Аглуудалгүйхэн шиг явж ирлээ.  Турк явах сургаар найк нөхөд маань “ газар хөдлөөд байгаа шүү, хэрэг байна уу явж” гэх тулгалтыг алхам тутамд хийж байсан ч   нутагт нь очиход айж бэргэсэндээ нүд нь гурвалжилж дөрвөлжилсөн хүнтэй ер тааралдаагүй. Харин ч хоёр, гурван эхнэрээ дагуулсан, хүүхдүүдээ хөтөлсөн амгалангаас амгалан, хэнэггүйгээс хэнэггүй байж мэдэх нөхдүүд  идэхийн дээдээр идэж буйтай алхам тутамдаа таарсан шүү. Ер нь туркчүүд хэнэггүй нь дэндсэн улс байж мэднэ. Лалын шашинтай улс үндэстэн гэхээр үс сахалдаа баригдсан  хар эрээн том  алчуур толгойдоо зангидсан,  хахир  хатуу , автомат буу мөрлөсөн эрчүүд л санаанд буух нь бий.   Байдаг газраа байдаг л байх. Харин энд инээд алдсан, заль нь дэндсэн нөхдүүд л байна лээ.   Оршил дүрслэлээ  хойш тавин Станбулын тухай өгүүлье.

Станбул нь Туркийн хамгийн том хот, 21 сая хүн амтай гэж орчуулагч хүү Б.Бямбаа  өгүүлсэн. Сардаа 60 сая жуулчин хүлээж авдаг гэхээр   аялал жуулчлалын салбар   маш их  хөгжсөний илэрхийлэл биз ээ.  Станбулын Таксимын талбайтай зэрэгцэн орших жуулчны гудамжийг Истикляль хэмээн нэрийднэ.  Урт нарийхан тахир энэ  гудамжаар өдөртөө гурван сая орчим жуулчин нааш цааш холхидог гэнэ лээ.  Турк мөнгөн эдлэл, хивс, гар урлалаараа алдартай. Нүд эрээлжилсэн  улаан эрээн гар хивс, ээмэг зүүлт тэргүүтний дээдийг тэндээс харж болно.  Бараагаа харан суух наймаачид гадныхнаас залхсан шинжтэй байх ч хэн нэгэн хүн бараа руу нь нүд унагахыг андахгүй босч ирээд л орос, англи хэл холин авч өгнө. Авахаас өөр аргагүй байдалд оруулж орхино.  Бас дэлхийн хаа ч байдаг гудамжны хоолны соёлыг Туркт ёстой л тултал нь хөгжүүлжээ. Үндэснийх нь хоол болох дөнэр, цагариган боорцог зэрэг нь алхам тутамд. Жуулчны гудамжинд жаахан орой болоод ирэхээр амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт жижигхэн баар, уушийн газар болгонд тоглодог нь сонирхолтой. Манайд ч гэсэн хамтлагууд тоглодог л доо. Гэхдээ тэндхийн хамтлагууд их сайндаа 20-30 м/кв талбайтай зааланд ёстой “бяц” авна.  Тиймэрхүү жижиг талбай бүхий баараар дүүрэн бүхэл бүтэн гудамжтай. Чухам яг хэн нь ямар хөгжим тоглоод, ямар дуу дуулаад байгааг ялгаж сонсоход нэн бэрх.  Хэдэн зууны насыг элээсэн эртний барилгуудын нэгдүгээр давхрууд  эүгээ  энэ мэт үйлчилгээний газар болон хувирчээ.  Станбул жуулчдад зориулсан хот гэдгийг хэлэх нь зөв байх. Тиймээс жуулчин та мөнгөтэй л бол бүх зүйл чөлөөтэй.  Архи, пиво чөлөөтэй. Өөрсдөө хийдэг шар айргийг нь амсч үзээрэй.  Согтоогоод байхгүй ч  зөөлөн амттай. Тамхийг бол эр эмгүй шахуу, хаа сайгүй татнаТуркийн ард түмний  бас нэг  гайхуулах зүйл  нь цайны соёл. Нэг жижигхэн аягатай цай нь  таван  ам. Доллар.  Аяганы хэмжээ нь ойролцоогоор 100 грамм орчим юм уу даа. Хаа сайгүй цайлж болох ямар л газар байна нөгөө хөөрхөн жижигхэн шилэн  аягатай цайгаа уугаад, тамхиа татаад сууж байгаа харагддаг.   Наймаа тохирсон байх аваас эзэд нь арын өрөөндөө урьж өнөөх цайгаараа дайлах аж. Цайг нь амтлан уух тусам үнээ буулгадаг байж ч мэднэ. Туркийн газар зүйн байршил нь тун өвөрмөц л дөө. Ази болон Европ тивийг дамнан оршдгийг газар зүйн хичээл үзсэн хэн ч гэсэн мэдэх биз. Хоёр тивийг Б, Д зааглан оршино. Тиймээс  арван  ам. доллар төлөөд таалагдсан   завиндаа суун  хоёр тивийн хооронд зорчино. Жуулчдыг суулгасан татлагат  усан онгоц далайгаар аялна.  Энэ хугацаанд  хаанаас ч юм хүзүүндээ  аппарат зүүсэн нөхөр  гарч ирэн  жуулчдын зургийг хэдэн янзаар авч  кадр бүрээс  арван ам. доллар нэхэж сандаргана.   Харийн нутагт зургаа хаяад яах вэ гэх нэрэлхүү монголчууд тэдэнд доод тал нь 110 ам. Доллар төлж байж нэг юм сална. Хүнээс мөнгө салгана гэдэг бас нэг ухаан шүү. Туркчүүд ажил хийж өгөөд мөнгө салгадаг бол манайхан яадаг билээ.  Нөгөөтэйгүүр,  аялалын компаниуд жуулчдыг  ирсэн даруйдаа мөнгөтэй гэдгийг нь мэддэг учраас аялалын хөтөлбөрийн эхэнд нь үнэт эдлэлийн дэлгүүрээр орох гэж тусгайлан зааж өгсөн байх вий.  Усан онгоцны маршрутад ч тийм.   Эргийн нөгөө талд  жуулчдаа буулгаад буцна.  Бүтэн хоёр, гурван цаг юу хийх билээ. Бэлэг дурсгал зардаг дэлгүүрээр хэсч баахан мөнгөө үрнэ. Тэдгээр газрынх нь бараа бүтээгдэхүүн ч харьцангуй үнэтэй л юм байна лээ. За тэгсгээд байж байтал усан онгоц маань дахиад баахан жуулчин ачиж авчраад эхний хэдээ буцаагаад аваад явна. Усан онгоцонд суунгуут цай ундаа уу гээд авчраад өгчихнө. Хүмүүс тасалбарын үнэнд нь багтсан биз гээд аваад уучихна. Гэвч хэсэг хугацааны дараа  тооцооны хуудас бариад ирж бухимдуулна. Энэ  мэт явган залиар  яаж ийгээд л мөнгө салгаад байна. Турк улсад очсон хүний заавал үзэх газрын нэг бол уран барилгын хосгүй үнэт өв болох Султан Ахмедын сүм. Олон нийтэд “Цэнхэр сүм” хэмээн алдаршсан уг барилга архитекторын ямар лут шийдэл вэ гэж хэн ч уулга алдахаар уран тансаг баригдсан юм билээ. Уг сүмийн цогцолборт Султаны бунхан байрладаг. Ер бусын сүрлэг бөмбөгөр дээврийг харсан хэн ч бишрэм. Османы эзэнт гүрний хаанаар 14-хөн насандаа өргөмжлөгдсөн Султан Ахмедыг 19 настай байхад уг сүмийг барьж дуусчээ. Цэнхэр сүмд хаанд үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг зэрэг бүх л газрууд байрладаг байсан ажээ. Хэдэн зууны туршид оршин байсаар ирсэн энэ сүмийн гантиг шат нь элэгдэж, чулуун шалнууд хотойсныг бодвол мөн ч их цаг хугацааг туулсан нь илт. Султан Ахмедын сүмтэй зэрэгцэн Ариун Софиагийн сүм оршин байх бөгөөд 1520-иод он хүртэл бүтэн мянганы туршид дэлхийн хамгийн том сүм байсан гэдэг. Дээр дурдсан Истикляль буюу жуулчны гудамжнаас хэсэгхээн уруудахад цагтаа гэрэлт цамхаг байсан Галатай цамхгийг үзэж болно. 1450-иад оны ойролцоо баригдсан уг цамхаг хэдийгээр жуулчдын хөлд дарагдан, цэвэр арилжааны зориулалттай болсон байх хэдий ч хуучны сүрээ хадгалан оршсоор л байна. Истанбул хот ерөнхийдөө хуучны барилга маш ихтэй ч нэн орчин үеийн шилэн барилгууд уг хотыг чимнэ. Тэдгээрийн нэг нь Станбул Живахэр гэдэг нэртэй худалдааны төв юм. Уг төв одоогоор Европын хамгийн том худалдааны төв хэмээх алдрыг хүртээд буй. Олон улсын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд, түргэн хоолны газрууд, ресторанууд, кино театр, тоглоомын төв, барилгын материалын  дэлгүүр гээд байхгүй зүйл алга.   Зөвхөн автомашины зогсоол нь гэхэд 2500 гээд төсөөл дөө.   Аварга том бүтээн байгуулалт бүхий худалдааны төвийн  нийт талбай нь 420 000 орчим м/кв .   Очоод үзчихэд гэмгүй шүү.

“Гранд базаар” хэмээх хар захаар хүссэн, эс хүссэн ч явж л таардаг юм билээ. Үнэндээ Станбул моолын үнийг дийлэхгүй хүн  зах л бараадаж таарна биз.  Хэл устай хүнтэй л явахгүй бол нэмэргүй.  Энэ зах XV зуунд байгуулагдсан. II Мехмет үүсгэн байгуулсан гэдэг.  Энд юмны үнэ тэнгэрт тулна. Бас юу ч биш болтлоо бууна. Хэд гэж хэлэх вэ гэсэн байртай бодоод зогсчихно. Өмссөн хувцас энэ тэрд нь тааруулж үнээ хэлдэг байж мэднэ.   Монголчууд оросууд шиг гоёдоггүй болохоор тэхий дундуур нь л үнээ хэлдэг байх.   Энд онцолж хэлэхэд, Станбул хотын захиргаа  түмэн бужигнасан энэ газрын аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Манай гурав, дөрөвдүгээр хороололтой дүйцэхүйц   зах руу тээврийн хэрэгсэл нэвтэрдэггүй. Захаас нэлээн наана тусгай зогсоол дээр машинаа байрлуулчихаад   км  илүү байж мэдэх газар явган  алхаад орж явчихна.  Харин трамбайнд суучихвал дуртай газраа бууж болохоор юм билээ.  Станбулд түгжрэлд авталгүйгээр дураараа явдаг ганц унаа бол  орчин цагийн  трамбай.  Монголчууд тэндээс  чадах чинээгээрээ алтан эдлэл  худалдаж авдаг юм билээ.  Бас хулгай ч хийдэг бололтой. Үүдэнд нь цагдаа зогсоод заавал металл мэдрэгчээр шалгана. Тэр дундаа монголчуудыг  онцолж  шалгаад байх шиг санагдсан.  Зарим дэлгүүр монголчуудад үйлчлэхгүй болсон гэх сураг дуулдсан.  Манай нөхдүүд хашраасан хэрэг.  Туркт олон жил амьдарсан монголчууд  аяаа олжээ. Дэлгүүрийн эзэдтэй тохирон газар дээрээс нь лайв хийж байна лээ. Худалдагч худалдан авагч хоёрын дундаас,  ханшийн зөрүүнээс,  бөөнөөр нь худалдаж авсан бараанаас багагүй мөнгө унагадаг болохыг тэдний хоорондын ярианаас олж мэдсэн. Монголчууд  турк хивс рүү хошуурдаг  болцгоож . “Ориг” хивс нь  ёстой л “тэнгэрт тулсан” үнэтэй. Хивс зардаг бүхэл бүтэн гудамж байна лээ.   Орос, германууд голдуухан ирж хивс авдаг бололтой.  Хивсээ зарахын тулд шатааж, хайчилж гээд олон янзаар туршиж үзүүлнэ.  Цардуул байхгүй, хэд ч угаасан элэгдэж муудахгүй гээд магтаж буйг хараад өөрийн эрхгүй инээд хүрсэн.   Дараагийн дугаарт Анаталя хотын тухай өгүүлэх болно.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр9 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр9 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим