Нийгэм
“УБТЗ” ХНН: Жилийн үр дүнгийн шагналт цалинг 200 хувиар олгоно
Гуравдугаар сарын 7-нд “С.Бямбацогт сайд Төмөр замчдадаа худлаа хэлж, “попорчээ” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан. Энэ талаар “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад дараах хариултыг өглөө.
-Сайтад гарсан мэдээллийн агуулгад сайд төмөр замчдад худал хэлж, өнгөрсөн оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгосонгүй. 100 хувиар тооцон олгосон. Үүнд нь төмөр замчид сэтгэл дундуур байгаа талаар дурдсан байна лээ. Дээрх мэдээлэл нь огт ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд УБТЗ өнгөрсөн оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцон бодож олгохоор болсон. Ингэхдээ цагаан сарын өмнө 100 хувь, үлдэгдэл 100 хувийг тавдугаар сардаа багтаан олгохоор шийдвэрлэсэн.
-Энэ шийдвэрийг албажуулсан зүйл бий юу?
-Замын даргын 2023 оны нэгдүгээр сарын 17-нд гарсан 229б цахилгаанд заасны дагуу “Жилийн үр дүнгийн шагналт цалинг нийтээр тэмдэглэх Цагаан сарын баярын өмнө 100 хувь, тавдугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувь тус тус олгоно” хэмээн заасан. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтнуудын үр дүнгээр олгох шагналыг Цагаан сарын баярын өмнө олгохоор шийдвэрлэж, хүсэлт өгсөн ажилтнуудад 200 хувиар олгосон. Иймд эрхэм сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтнууд та бүхэн аливаа мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягталж, баталгаа, нотолгоогүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй байхыг хүсье.
Эх сурвалж: “УБТЗ”ХНН
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө