Нийгэм
“Хилээр нэвтэрсэн нүүрс тээврийн 10 гаруй мянган автомашины мэдээллийг устгасан байна”
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тус хэлстийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг “Хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн, үүний хариуд хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүллээ. Нэгжлэгийг 166 объектод, хүний бие эд зүйлд 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнд УИХ-ын гишүүн 6, ЗТХ-ийн сайд асан 1, аймаг сумын засаг дарга 4, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч 12, газрын даамал 2, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, ЭТТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7 тус тус яллагдагчаар татагдсан.
Одоогоор нийт найман хүн цагдан хоригдож байгаа. Үүнээс гадна Улсын хилээр гарахыг хязгаарласан 41, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан” гэлээ.
Мөн тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Сүүлийн арав гаруй жилийн хугацааны хэргийг шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Гэхдээ мөрдөгч нар хичээн ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөлүүд тогтоогдсон. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан байна, үүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө