Нийгэм
Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа.
–Барилга барихад зураг төсөл ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй байдаг вэ?
-Зураг төсөл гаргана гэдэг нь барилга барих, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжихэд маш чухал нөлөөтэй. Хэдэн тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтыг бид эхлээд цаасан дээр буулгаж барьж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа эрсдэл, үр өгөөжгүй байдлыг зургийн шатанд урьдчилан мэдэх, сэргийлэх, тооцоолох боломжтой болно. Тиймээс жижгэвтэр төсөл л гэхэд багадаа долоо, цаашлаад 10, 20 инженер баг болон ажиллаж байж барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулдаг.
-Зураг төслөөс эхлээд ер нь барилга барихад ямар шаардлагууд тавигддаг вэ?
–Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.
-Тэгэхээр хяналт маш чухал байх нь?
-Тийм. Ерөөсөө барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна гэж үздэг. Монголын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Эхнийх нь мэдээж гүйцэтгэгч компани өөрсдөө дотоод хяналтаа тавина. Хоёрдугаарт, захиалагч байгууллага буюу хөрөнгө оруулагч мөн өөрсдийнхөө инженер, мэргэжлийн хүмүүсийн багаар дамжуулаад барилга барих өдөр тутмын үйл явцад хяналт тавьдаг.
Гуравдугаарт, зохиогчийн үеийн хяналт буюу зураг зурсан компани тодорхой үе шатны ажилд хяналт тавиад ажилладаг. Дөрөвдүгээрт нь, хөндлөнгийн хяналт гэж бий. Хуульд заасны дагуу төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хяналт тавьдаг. Хуучнаар Мэргэжлийн хяналтын газар, эсвэл үүнтэй адил чиг үүрэг, эрх бүхий байгууллага гэсэн үг.
Энэ бүх хяналт шат шатандаа бүрэн, гүйцэд хэрэгжсэн бол барилга чанар, аюулгүй байдал талаасаа шаардлага хангасан гэж ойлгож болно.
-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Энэ зөвлөгөөний үеэр мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүс нь зөв, бодит, үнэн мэдээллийг олон нийтэд өгөөсэй. Энэ утгаараа ач холбогдолтой арга хэмжээ болох байх гэсэн хүлээлт байна. Энгийн иргэд, олон нийт төдийлэн мэдэхгүй ойлголтуудыг тайлбарлах, тэдний асуултад мэргэжлийн талаасаа хариулт өгөх боломж бүрдэх нь маш чухал гэж харж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө