Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Монгол Улсад 4204 нэр төрлийн эм бүртгэлтэй байдгаас 80 хувийг нь импортолдог

Нийтэлсэн

-

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн байгууллагын ажилтай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, нийгэмд болон салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран тодорхойлох зорилгоор “Салбараа сонсъё” аяныг санаачлан зохион байгуулж байна.

Энэхүү аяны ээлжит уулзалтаа эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс эхлүүлжээ.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд иргэдийг бухимдуулж буй эмийн үнийн хяналтгүй өсөлт, эмийн чанар, замбараагүй хэрэглээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлохоос гадна болзошгүй нөхцөл байдал үүссэн үед улсын эмийн нөөц бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг үндсэн дөрвөн чиглэлээр эм хангамжийн байгууллагынхны санаа бодлыг сонсож, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, баримтлах бодлого шийдвэрт тусгахыг зорьж энэхүү ажлыг зохион байгуулж буйгаа онцлов.
Тэрбээр эмийн үнийн өсөлтийн шалтгааныг тодруулах зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж, тодорхой судалгаануудыг хийлгэж байгаа аж. Мөн эм, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанарыг баталгаажуулахтай холбогдсон зохицуулалтыг олон улсын практикт нийцүүлэх, хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг хариуцлагыг тодорхой болгон хуульчлах, эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, хөрөнгийн оновчтой төлөвлөлт, засвар үйлчилгээний менежментийн зохицуулалтыг цогцоор тусгасан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг дуулгав. Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа танилцуулж, тодорхой мэдээллүүдийг өгсөн бөгөөд өнөөгийн байдлаар Монгол Улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортоор, 1000 орчим  нэр төрлийн эмийг дотоодод үйлдвэрлэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-ны байдлаар Монгол Улсад 4204 нэр төрлийн эм бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 80 шахам хувь нь импортын эм байна. Импортоор эм оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй 220 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг мэдээллийг өгчээ.

 

Уг мэдээллийн дараа уулзалтад оролцогчид эм хангамжийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням: Монгол Улсад эм хангамжийн 3100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 50 хувь нь эм зүйч мэргэжлийнхэн байгаа. Эдгээр байгууллага 2021 онд 164.5 сая, 2022 онд 159.3 сая ам.долларын эмийг импортоор оруулж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувь өссөнд ковидоос эхлээд валютын ханшийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны зөвлөх Ж.Рэнчин-Амгалан: Эмийн үнийн өсөлт иргэдэд бэрхшээл үүсгэж байгаа нь үнэн. Өсөлтийг хэрхэн хязгаарлах боломж байгаа вэ гэдгийг тал талаас нь нухацтай харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Эмийн үнийг бууруулахын тулд эмийн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх гарцыг судалж үзэх хэрэгтэй. Мөн өргөн хэрэглэдэг зарим эм дээр ч энэ асуудлыг харж үзэх шаардлагатай. НӨАТ-ыг эмийн үйлдвэрлэлд, эмийн санд гэхчилэн шат шатандаа давхар төлж байна. Зах зээлд бүртгэлгүй, мэргэжлийн бус хүмүүс хийж байгаа хууль бус эмийн эргэлт байгаад хяналт тавих тогтолцоо байхгүйд онцгой анхаарах ёстой.
“Манба дацан” МУЭСТ-ийн ерөнхийлөгч, хамба Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаан 1990 оноос хойш хөгжөөд тодорхой хөгжлийн түвшинд хүрч байна. Эмийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье. Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд уламжлалт эмийн тодорхой зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийн төсөлд уламжлалт эмийн асуудлыг оруулахыг онцгой анхаарч дэмжээрэй. Уламжлалт анагаах ухааныг дотооддоо болон гадаадад хөгжүүлэх бодлогогүй, чанарын шаардлагыг хангахад арга зүйн зөвлөгөө өгөх газар байхгүй, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого алга. Тусгай жор, нотолгоотой уламжлалт анагаах ухааны аргаар хийсэн дотоодын БИБ /биологийн идэвхт бүтээгдэхүүн/-ийг зөвшөөрөх хэрэгтэй байна. Гэтэл европ болон уламжлалт эмийг хамтруулсан эм үү,  эм биш үү гэдэг нь мэдэгдэхгүй зүйлсийг БИБ гэж бүртгэдэг. Уламжлалт эмийг ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулах, улсын эмийн нөөцөд оруулах хэрэгтэй байна. Дотоодоос эмийн ургамлаа түүж түүхий эдээ бэлтгэхэд зөвшөөрөл болон эрх зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх цаг нь болсон.

УАУТХ-гийн захирал Ч.Чимэдрагчаа: Уламжлалт эмийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж, эм зүйн салбар зөвлөлүүдэд уламжлалтын мэргэжлийн хүмүүсийг оруулах, ЭЭХХЗГ-т уламжлалтын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох зэргээр оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг 220 гаруй ургамал байгаа. Эмийн түүхий эдийн асуудлыг Эмийн тухай хуулиараа зохицуулдаг болохгүй бол бусад хуулиар бэлтгэхэд хүндрэлтэй байна. Уламжлалт эмийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхээр 60 гаруй жил зүтгэж байна. УАУ-ны салбарт инновац, технологийн судалгаа хийгдсэн уламжлалт эмийн судалгаа их байгаа, судалгаатай эмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байхгүй гэдэг шалтгаанаар эмийн хөнгөлөлтөд оруулахгүй байна. Эмийн хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. Уламжлалт эмийн борлуулалт нийт эмийн борлуулалтын 1.0 хувьд ч хүрэхгүй байна.
“Мөнхийн тун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг: Эмийн үйлдвэрийг хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөрийг гаргаж, эм зүйн салбарын эмийн үйлдвэрийн технологич, эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер, эмийн үйлдвэрийн химич бэлтгэх шаардлагатай байна. GMP шаардлага хангаагүй үйлдвэрүүд ажиллаад л байна. GMP шаардлага хангахад 6-8 тэрбумын хөрөнгө зарцуулдаг. GMP шаардлага хангасан үйлдвэрийг шалгаад тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгадаг хугацааг уртасгах, инновац шингэсэн шинэ тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөд анхаарч, зайлшгүй шаардлагатай эмийг үйлдвэрлэж байгаа эмийн үйлдвэрийг татварын дэмжлэгт хамруулдаг тогтолцоо бий болгох.

Мөн уулзалтад оролцогчдоос
-Дулааны зардал, цалин нэмэгдсэн зэргээр үйл ажиллагааны зардал өсөж байгаа нь эмийн үнэнд нөлөөлж байна. ЭМД, НД-ын шимтгэл өссөн нь  байгууллагын зардалд хүндрэл учруулах нэг шалтгаан болж байна.
-Үнэ, чанар хоёр мөнхийн хэлхээтэй байдаг. Бодит нөхцөл байдлаа тодорхойлохгүйгээр тендер зарлаж байгаа нь чанаргүй эм авах нөхцөл бүрдэж байна.
-Эмийн зөв хэрэглээ болон эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах хэрэгтэй байна. Хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эмийг хувь иргэн гар дээрээс худалдаалж байна.
-Эмийн салбарынхны цалин харьцангуй өндөр хэдий ч иргэдийн бухимдал, ачаалал эмийн сангуудад шууд очдогоос ажиллах хүнгүй болж байна. Эмийн сангийн зардал өссөн. Түрээсийн зардал нэмэгдсэн. Эмийн сан бөөний үнэ дээр 20-30 хувийг л нэмдэг ч эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх боломж гардаггүй. Зах зээл бага ч өрсөлдөгч олонтой онцлог салбар.
-Эдийн засгийн дарамтанд КОВИД, ЭМД-аас хамааралтай орсон эмийн салбарын нэр хүндийг өсгөх арга хэмжээг авах хэрэгтэй байна зэрэг саналууд гарсныг цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах болно гэдгийг уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр5 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр6 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим