Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2023.03.21/ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өлгий хотод хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар угтлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Өлгий хотын М.Икей баатрын талбайд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.
Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛЫГ:
- Хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардчилсан чөлөөт хэвлэлийг хөдөө орон нутагт хөгжүүлж, дэлхийн сонгодог бүтээлүүд болон монгол ардын аман зохиол, үргэлжилсэн үг, яруу найраг, орчин цагийн нэрт зохиолчдын бүтээлийг казах хэлнээ орчуулан олны хүртээл болгосон, Монгол Улсын хууль тогтоомжуудыг казах хэлнээ хөрвүүлж, казах түмэнд эрх зүйн боловсрол олгоход идэвх санаачилгатай ажиллаж хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахмет овогтой Шынайд хүртээв.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Базар овогтой Хурметбай,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Сагдолдан овогтой Хазиза,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:
- “Рысжан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү эрхэлсэн захирал асан Нури овогтой Хажербер,
- “Цагааннуур” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Мөнгөл овогтой Жампейс,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛЫГ:
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын малчин, Улсын аварга малчин Сирахбай овогтой Сыдаг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:
- “Астма” клиник эмнэлгийн зөвлөх эмч Шарив овогтой Хуатхан нарт тус тус хүртээв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын шуурхай үйлчилгээний монтёр Хурмангали овогтой Силамхан,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Даут овогтой Айбек,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Байхас овогтой Гүлжамиш,
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахмад тээвэрчин Бахат овогтой Даркен,
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Сар бөрөг” хоршооны тариаланч Жылхыбай овогтой Хуаныш,
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Айдар овогтой Биржан,
- “Монгол шуудан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Баян-Өлгий аймгийн салбарын шууданч Хажым овогтой Батуухан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Ай-Хой” спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Хавден овогтой Марияш,
- Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, архивын тасгийн дарга Сансызбай овогтой Нурлан,
- Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагч Асхар овогтой Нурлан нарыг тус тус шагналаа.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ