Улс төр
ЭЗБХ: Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны энэ оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, тогтоол гаргав.
Цаглавар батлах тухай асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, чуулганы завсарлагаар иргэд, сонгогчидтой уулзаж явахад тэднээс хамгийн их дэвшүүлж байсан асуудал бол инфляц нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ ханш өсөж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч буй тухай байлаа. Тэгэхээр энэхүү цаг үеийн асуудлыг Байнгын хороо авч хэлэлцэх шаардлагатай байна. Мөн CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд түрэгдэж, зах зээлээ алдаж байгаа худалдаа эрхлэгчид, найман нэрийн барааны болон хүнсний дэлгүүр, цайны газар, жижиг ресторануудын эрх ашгийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, цаглаварт тусгасан томоохон хуулийн төслүүд, тухайлбал Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Аялал жуулчлалын тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг хуулийн төслүүд дээр дэд ажлын хэсгүүдийг ажиллуулахаар тусгасныг сайшаагаад, Улсын Их Хурлаас удирдах албан тушаалтныг томилдог байгууллагуудын үйл ажиллагаа болон төр, засгийн томоохон зорилт, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар 4, 5, 6 дугаар саруудад Байнгын хороогоор тайлан мэдээллийг нь сонсох санал гаргалаа. Тухайлбал, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хэрэгжилт ямар байгаа, 2030 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8000 ам.долларт хүрч чадах эсэх, бүтээмжийг өсөлт, түүний тооцож байгаа аргачлал, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтын хэрэгжилт зэрэг асуудлуудаар сонсгол, мэдээллийг цаглаварт тусгаж хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны нэгэн адил чөлөөт зах зээлийг хамгаалах талаар тодорхой санал, санаачилга гаргах, инфляц, мөнгөний бодлогын талаар холбогдох байгууллагад зөвлөмж, дүгнэлт өгч ажиллах шаардлагатайг тэмдэглэв.
Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийв. Тогтоолын төсөлд, төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар тусгасан байна. Үүнд нийт аймаг, нийслэлийн өмчлөлд төрийн өмчөөс барилга байгууламж, эд хогшил, тавилга, авто машин зэрэг 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэхээр заажээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг ямар шалгуур, арга зарчмаар хуваарилсан тухай болон тавилга, ширээ сандал хуваарилах гэх мэт асуудлыг парламентаар хэлэлцэхээс илүү төрийн өмчийн бодлого, засаглалыг сайжруулах, үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх зэрэг бодлогын асуудлыг хэлэлцэж байх шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав