Нийгэм
Ч.Тамираа: Мэдээлэл нь устсан гэх 11 мянган авто машины мэдээллийг гаалийн байгууллага гарган өгч хамтран ажиллаж байна
11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл албаны эх сурвалжууд өгсөн. Энэ талаар ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа мэдээлэл өглөө.
Өнгөрсөн долоо хоногт 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдсон гэсэн мэдээллийг Хууль хяналтын байгуллагаас өгсөн. Үүнд Гаалийн байгууллага ямар тайлбар мэдээлэл өгөх вэ?
– Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байх явцдаа олж авсан мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхдөө 11000 тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй талаар дурдсан. Энэ мэдээллийг Гаалийн байгууллага мэдэж байгаа. Энэ шалгалтын үйл ажиллагаанд Гаалийн байгууллага хамтран оролцоод ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл таны асуусан асуултад дурдагдсан төрийн эрх бүхий байгууллага хил хамгаалах байгууллагаас улсын хилээр нэвтэрсэн авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг аваад, энэ мэдээллээ гаалийн байгууллагын мэдээлэлтэй тохирч байна уу, зөрүү гарсан байна уу, мэдээлэл дундаасаа устсан уу гэдэг дээр шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Гаалийн байгууллага яг энэ үйл ажиллагаанд нь оролцоод, тухайн шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд гаргаж өгөх, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэтээр энэ хэргийг шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь хангаж, хамтран ажиллаж байна.
Ер нь энэ тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт энэ мэдээлэл цацагдсаны дараагаар хууль хяналтын байгууллагуудаас манай Гаалийн байгууллагатай хамтраад гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийхээр, шалгалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна.
Хууль хяналтын байгууллага зөрүүтэй мэдээлэл өгсөн гэсэн үг үү?
Зөрүүтэй мэдээлэл гэж үзэхгүй. Хамтарсан шалгалтын хүрээнд мэдээлэлд дурдагдсан 11 мянган гэдэг тоон мэдээллийн 7 мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээлэл манай мэдээллийн баазад байгаа. Үлдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг судлах, шинжлэх ажил хийгдээд явж байна. Энэ шалгалтын ажил дуусмагц мэдээлэл өгөх боломжтой.
Тухайн мэдээллийн хадгалах, хамгаалах үүрэг нь Гаалийн байгууллагад байдаг уу? Аль байгууллага нь хариуцдаг вэ?
Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа хамгаалалт сайтай мэдээллийн сервер, цахим систем ашигладаг. Мөн төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журам үйлчилдэг. Энэ дүрэм журмынхаа хүрээнд хадгалагдаж, хамгаалагдсан уу, мэдээлэл өөрөө бүрэн хадгалагдаж байгаа нь үнэн үү, эсвэл зарим мэдээлэл байхгүй байна уу гэдэг нь одоо явагдаж байгаа шалгалтаар тодорхой болно гэж ойлгож болно.
Эх сурвалж: ГЕГ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө