Улс төр
НББХ-ноос байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа
Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 12 дугаар тогтоолоор 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, физик эмчилгээ, усан эмчилгээ, хоол эмчилгээ, эмийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх 120 гаруй нэр төрлийн аппарат, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн, гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна. Тус байгууллага нь 187 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа ч мэргэжлийн багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сувилагч гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан шаардлагатай мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа аж. Энэ нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж чаддаггүй, цалин хөлс бага байдагтай холбоотой хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Энхбат танилцууллаа.
Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хороо хамтран боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын цогц хөтөлбөрийг удахгүй танилцуулах болно. Цогц хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийг энгийн сургуульд суралцуулах, нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгэмшүүлж чаддаггүй, түүнд анхаарал хандуулдаггүй, цогц уялдаа холбоотой бодлого байдаггүй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сүүдэрт амьдрахад хүргэж байна. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой гэлээ.
Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг, асран хамгаалагчийн тэтгэмжийн асуудлыг хөндөнө гээд мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан саналаа тусгах боломжтой гэдгийг илэрхийлсэн. Харин тус төвийн нийгмийн статусыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны алинд харьяалагдвал илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг асуудлыг Байнгын хороо анхаарал хандуулан ажиллана хэмээсэн.
Энэ асуудал шийдэгдсэнээр тус төвийн ажилчдын нийгмийн болоод хүний нөөцийн асуудал шийдэгдэх боломжтой. Мөн удирдлагын бүрэлдэхүүнийг улс төрөөс хараат бус мэргэжлийн баг байж тогтвортой ажиллуулахыг Засгийн газарт чиглэл болгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн бүх зүйлийг улсын төсвөөс хамааралтай гэж харалгүй дотоод дүрэм, журмаар шийдэж эцэг, эхчүүд болон тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэлгүй үйлчилгээг үзүүлэхийг байгууллагын удирдлагад илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчилгээ, үйлчилгээ авч байсан харгалзах хүнгүй, бүтэн өнчин хүүхдүүд насанд хүрсэн үед хаана харьяалуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, эрт илрүүлж чадаагүйгээс үүсэх хүндрэл эрсдэлийн талаар хөндөж байлаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбож нийгмийн асуудлаа шийдвэрлэх асуудыг бодлогод тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлага мөн ажиллалаа хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав