Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

УИХ-ын гишүүдээс “Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонссон.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг иргэн өөрөө тодорхойлох боломжгүй учраас эрүүл мэндийн байгууллага шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ эм санал болгох замаар орлогоо нэмэгдүүлдэг зах зээлийн гажуудал дэлхийн улс орнуудад ажиглагддаг байна. Энэ үзэгдэл манай орны хувьд ч ажиглагддаг бөгөөд үүний томоохон жишээ нь “шаардлагагүй хэвтэлт” юм. Иймд иргэдэд оновчтой тусламж, үйлчилгээг зохих шатлалд, олон улсын чиг хандлага, эмнэлзүйн удирдамжийн хүрээнд үзүүлэх бодлого баримталж нөөцийн хуваарилалтыг эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан тухайн байгууллагын өмнөх онуудад үзүүлсэн тусламж үйлчилгээний төрөл тоо хэмжээ, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн бодлоготой уялдуулан тогтоодог бөгөөд гэрээнд заасан дүнгээс 20-30 хувийн хэлбэлзлийг хүлээн авч санхүүжилтийг хянан, олгож байгааг онцолсон.

Мөн өдрийн эмчилгээний зардалтай дүйцэхүйц хэмжээний зардлаар хэвтүүлэн эмчлүүлж байгаа өвчин эмгэг нь эмнэлэгт хэвтүүлэн 24 цагийн турш эмчийн хяналтад эмчлэх шаардлагагүй, амбулаторийн эмчийн хяналтад гэрээр эмчилгээ хийх бүрэн боломжтой “шаардлагагүй хэвтэлт” байгаа юм. “Шаардлагагүй хэвтэлт” нь эрүүл мэндийн салбарын нөөцийг үр ашиггүй зарцуулдаг томоохон хүчин зүйлийн нэг гэж дэлхий нийтээр үзэж, үүнээс зайлсхийх бодлогыг улс орон бүр барьдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

“Шаардлагагүй хэвтэлт”-ийн оронд уг өвчнийг өдрөөр, эсхүл гэрээр эмчилснээр эрүүл мэндийн даатгалын сангийн нөөц ашиглалтыг 40 хувиар бууруулна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашгийг сайжруулах бодлогын хүрээнд хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй оношууд дээр бодлогын тохируулга хийн, өдрийн эмчилгээний тарифаар тооцсон нь шаардлагагүй хэвтэлтийг бууруулах, улмаар эдгээр онош бүхий өвчтөнийг Эрүүл мэндийн байгууллагууд өдрөөр эмчлэх санхүүгийн хөшүүрэг бий болгосныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн өмнө нь оношийн хамааралтай бүлгийн тариф нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175 мянган төгрөг, төрийн өмчийн эмнэлгүүдэд 300 мянган төгрөг гэсэн ялгавартай байсныг өөрчилж, хувийн болон төрийн өмчит эмнэлгийн хувьд ижил 400 мянган төгрөг болгон иргэнээс зөрүү төлбөр авахыг хязгаарласан. Гэвч хөрөнгө оруулалтаа өөрийн нөөцөөр хийдэг хувийн эмнэлгүүдэд зарим тусламж, үйлчилгээ тухайлбал, монголд оношилж, эмчлэгдэх боломжгүй өвчинг эмчилсэн,  шинэ технологийг нэвтрүүлсэн хэдий ч зардал нь эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний тарифт шингээгүй тохиолдолд, тухайн тусламж, үйлчилгээг зөвхөн тус эрүүл мэндийн байгууллага үзүүлж байгаа, төлбөрийн хэмжээ нь тарифаас давсан тохиолдол болон иргэн даатгуулагчийн хүсэлтийн дагуу нэмэлт үйлчилгээ буюу төлбөртэй орны төлбөр зэрэгт нэмэлтээр төлбөр авахыг зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эмнэлэг хооронд хийх гэрээнд тусгах боломжийг бүрдүүлсэн гэдгийг С.Чинзориг сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.2-т заасны дагуу “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ” гэж заасныг тодотгоод  дэлхийн бүхий л улс оронд анхан шатны эрүүл мэндийн байгууллагад өвчтөн эхэлж үзүүлж, эхний оношилгоо эмчилгээг хийлгэсний дараа шаардлагатай бол лавлагаа шатлалын буюу нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж, нарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээ хийлгэдэг гэж байлаа.

Өвчтөн шилжүүлэх тогтолцоо нь иргэний хувьд өөрт хамгийн ойр байрлах анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас сонгон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, даатгалын санг үр ашигтай зарцуулах, иргэний халааснаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлөх шаардлагагүй зардлыг бууруулах, иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад маш чухал зохицуулалт юм. Энэ тогтолцоо хэрэгжихгүй нөхцөлд, цусны даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг манай оронд түгээмэл байгаа архаг өвчтэй иргэд нь нэгдсэн заавар зөвлөмжгүйгээр олон эрүүл мэндийн байгууллагуудын дунд явж төрөл бүрийн шинжилгээг давхардуулан өгөх, өөр өөр эмчилгээ зөвлөгөө авах зэргээр ямар ч хяналтгүй, үр ашиггүй зардал гарсаар байх болно гэж үзэж байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний гэрээнд заагдсанаас өөр шинээр тусламж, үйлчилгээг нэмж үзүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор нэмэлтээр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад оролцох бүрэн боломжтой байгаа. Өмнө нь сонгон шалгаруулалтаар тухайн Эрүүл мэндийн байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэх, магадлан итгэмжлэгдсэн эсэх, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх зэрэг байгууллагын чадамжийг үнэлдэг байсан бол шинэчилсэн журмаар тухайн Эрүүл мэндийн байгууллага нь тусламж, үйлчилгээг үзүүлэх хүний нөөц, тоног төхөөрөмжтэй эсэхийг харгалзаж байна. Цаашдаа энэ сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж, сонгон шалгаруулалтад тэнцэж, гурван жилээр гэрээ хийсэн бол нэмэлтээр оношилгоо болон эмнэлгийн тусламж үйчилгээ шинээр үзүүлэх боломж бүрдсэн нөхцөлд дахин сонгон шалгаруулалтад  оруулахгүйгээр санхүүжилтийг нь олгодог байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг мэдэгдсэн.

Салбарын сайд мэдээлэлдээ, Ковидын дараах урт хугацааны эрүүл мэндийн нөлөөллийг удирдах удирдамжаар уушги, зүрх судас, хоол боловсруулах эрхтний эмгэгүүд, ходоод улаан хоолойн сөөргөө, ядаргаа, булчингийн эмгэгүүд зэрэг 16 өвчин орсныг онцлоод  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолд эдгээр 16 өвчин эмгэгийн үеийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, 2022 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт эдгээр 16 өвчин эмгэгийн эмчилгээнд 31.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан гэж байлаа.

Мөн тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, салбарын санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар дурдав. Тухайлбал, нэг иргэнээр тооцсон аргад газарзүйн коэффициентээр тохируулгыг өөрчилж, эргэн харж нэмэгдүүлэх, орны тоо хэмжээг бууруулах, зарим шаардлагатай оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцох, оношийн хамааралтай бүлгийн суурь тарифт тохируулга хийх, төрийн өмчит эмнэлгийн үзүүлж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ачааллыг нь санхүүжилттэй нь уялдуулан нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашдаа нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болох шаардлагатай гэж байлаа.

Асуулгын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Ц.Туваан, Д.Сарангэрэл,  Г.Тэмүүлэн, С.Одонтуяа, Ж.Батжаргал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллыг жигд хуваалцахад нь тохируулга хийж, арга хэмжээ авч буй эсэх, иргэд нарийн мэргэжлийн эмч, III шатлалын эмнэлэгт үзүүлэхэд чирэгдэл учруулж буй “13-ын А” маягтын асуудлыг хэрхэн зохицуулах, эмийн үнийн хэт өсөлт, чанарын асуудалд хяналт тавьж буй талаар илүүтэй лавлаж байлаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудалд тохируулга хийх замаар өртгийг нь дахин тооцох, тарифын өөрчлөлтийн хүрээнд нэлээдгүй өөрчлөлтийг хийнэ. Энэ асуудлыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд удахгүй танилцуулж, ярилцана. Сангийн яамтай энэ асуудлаар хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 тоот тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад сонголт байна. Тэд өртөг өндөртэй, зардал багатай үйлчилгээг илүүтэй үзүүлдэг бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллын долоохон хувийг үүрч байна. Гэтэл дүүргийн эмнэлгүүд хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй адилхан 200 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг ч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллын 31 хувийг үүрч байгаа юм. Иймд зардлыг нь нэмэхгүйгээр ачааллыг нь жигдлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ асуудалд нэлээдгүй өөрчлөлтийг хийнэ” хэмээн хариулж байлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын Шадар сайдтай хамтраад эмийн үнэ, чанартай холбоотой асуудалд Ажлын хэсэг гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтраад өнгөрсөн долоо хоногоос эхлэн үнийн зохиомол өсөлт байгаа эсэх, чанарын асуудлаар улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт оруулсан. Цаашдаа Эмийн тухай бие даасан хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, батлах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн эмнэлгийн “13-ын А” маягт нь анхан шатныхаа эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсны дараа оношилгоо, эмчилгээ хийж чадахгүй нөхцөлд дараагийн шатлал руу шилжүүлэх асуудал юм. Эмнэлгийн мэргэжилтнүүд үүнийг байх ёстой зүйл гэж ярьдаг. Харин уг маягтыг цахим болгохоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай ярилцаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Ингээд асуулга тавьсан гишүүд үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн хуульдаа анхан шатны тусламж, үйчилгээ үзүүлэх нөхөрлөлийн тогтолцоог илүү чанартай, нээлттэй, мэргэжлийн болгох өөрчлөлт, зохицуулалтыг тусгах шаардлагатай байна. Ингэснээр иргэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгтээ итгэдэг болохыг онцлоод бид хувийн болон улсын эмнэлгүүд иргэн бүрийг эмчлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор холбогдох хуулиа баталсан. Тогтолцоог зөв байлгахын тулд бодлого, өртгөө зөв тооцох, инфляцаа тооцсон тариф чухал гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, асуудал байгаа учраас асуулга тавьж буйг тодотгоод орон нутгийн эмнэлэг, цаашлаад хувийн хэвшлийнхэнд нөхцөл байдал хүнд байгааг анхааруулсан. Мөн эрүүл бус эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, зөв бус байгаа Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлыг хөндөж байгаа тул  энэ асуудалд зөв бодлого, өөрчлөлтийг хийхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэж байлаа. Түүнчлэн орон нутгийн эмнэлгүүдийг онош болон “13-ын А” маягтаар хязгаарлаж буй асуудлуудыг эргэн харж, өөрчилж засахгүй бол орон нутагт эрүүл мэндийн салбар хөгжих, өсөж өндийх боломж хомс байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн өртгийг нэмэх, хамтын төлбөр авах эрхийг нь нээж өгөх нь зүйтэй гэж байлаа.

Үүгээр баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр48 мин өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим