Бусад
Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө

Нийслэлийн МАН-аас жил бүр дүүргүүдийн намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил спортын 6 төрлөөр “Бага олимп-2019” спорт наадмыг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны байранд зохион явууллаа.
Спортын наадамд 9 дүүргийн МАН-ын хорооны 650 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, хийн дасгал зэрэг төрлөөр хоорондоо өрсөлдсөн юм.
Эв нэгдэл, хамтын хүч уриатай зохион байгуулсан “Бага олимп-2019” спортын наадмын нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон дүүргүүдийн намын дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нээж “Бид 9 дүүргийнхээ МАН-ын анхан шатны байгууллагуудынхаа залуус, ахмад настануудыг хамруулсан спортын арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулж байна. Энэ нь нийслэлийн 9 дүүргийн маань намын гишүүд нэг дор нэгдэн эв нэгдэл, хамтын хүчийг бэхжүүлэх сайхан завшаан болж байна гэж би итгэж байна. Спорт гэдэг бол хүмүүсийг нэгтгэдэг сайхан зүйл. Иймээс дүүргийн намууд бие биенээсээ үлгэр жишээ авах, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх боломж юм шүү. Мөн хүн бүрийн эрүүл байх үндэс нь спорт, дасгал хөдөлгөөн байдаг. Тиймээс хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хийж байх ёстой гэдэг үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг” гэлээ. Мөн тэрбээр цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлэн, илүү олон төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлж байв.
“Бага олимп-2019” спортын наадамд нийт 6 спортын төрөлд 650 гаруй тамирчид 164 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс багийн дүнгээр нэгдүгээр байрт Баянзүрх дүүрэг I байрт шалгарч шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин II байрт Хан-Уул дүүрэг орсон бол, III байрт Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарсан байна.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны баг тамирчдын дасгалжуулагч Д.Халзан:
Спортын наадам иргэдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой
-Нийслэлийн МАН-аас спортын олон төрөлт тэмцээнийг зохион явуулж байгаа нь иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой. Манай дүүргээс спортын 6 төрлөөр нийт 100 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.
Манай дүүргийн тамирчид энэхүү уламжлалт спортын наадамд тогтмол эхний гурван байрт шалгардаг. Энэ жил ч мөн амжилтаа ахиулна гэж найдаж байна.
Спортын наадмын Ерөнхий шүүгч Т.Дэмбэрэл:
Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна
-Өнөөдрийн тэмцээнийг Монголын гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар зэрэг мэргэжлийн холбоодоос шүүгчид шүүн явуулж байна. Хоёр өдөр болж буй энэхүү спорт наадамд нийт 28 шүүгч ажиллаж байна.
Жил бүр өрсөлдөх спортын төрлүүд нэмэгдэж, үүнийгээ дагууд оролцох тамирчдын тоо өсч байна. Энэ жил шилжин явах цомыг авсан дүүрэг нь ирэх жил спортын наадмыг зохион байгуулна.
Лигийн мэргэжлийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байгааг дурдах нь зүйтэй.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Нийгэм6 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа