Нийгэм
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан юм.
2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 оны байдлаар 50.8 хувь болж өссөн. Харин ажилгүйдлийн түвшин 2018 онд 7.5 хувьтай байсан бол 2022 онд 4.8 хувь хүрч буурчээ.
Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /ХЭҮЗ/-өөс баталсан долоон хөтөлбөр, 28 арга хэмжээнд 69.3 мянган иргэнийг хамруулж, 21.4 мянган ажлын байр бий болгосон байна. Түүнчлэн эрх бүхий хөдөлмөрийн 14 биржтэй ганцаарчилсан болон бүлгийн сургалт, зөвлөгөө өгөх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 4387 иргэнийг ажилд зуучилж, 6043 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүргэжээ. Харин хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 37 удаа зохион байгуулж, 64 ажил олгогчоос зарласан 2014 ажлын байранд 1101 иргэн тэнцэн, ажилд зуучлуулсан.
Мөн мэргэжлийн чиглэлийн буюу барилгын цахилгаанчин, эсгий урлал, хүнд машин механизмын оператор, үсчин, гоо сайханч, тогооч, сантехникч, нярав, талх нарийн боов, барилгын засал чимэглэл, гагнуурчин, фермер, гар урлал гэхчлэн 20 гаруй салбарын эрх бүхий 28 сургалтын байгууллагатай гэрээ хийж, 1130 иргэнийг богино хугацааны танхимын сургалтад хамруулав. Харин оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 382 ажил олгогчийн 7013 цагийн ажилд зуучилсан юм. Түүнчлэн залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох Шилдэг старт ап уралдааныг зарлан, дүүрэг бүрээс хоёр баг шалгаруулж, нийт 18 шилдэг багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ.
Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр “Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг зарлан 12 төсөл хүлээн авчээ. Ийнхүү шилдэг гурван төвийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Харин 2023 онд ХЭҮЗ-өөс баталсан зургаан үйл ажиллагааны хүрээнд 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
- Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ
- Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа
- Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа
- Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа
- Засгийн газар болон ХЭҮЗ-өөс тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.
Хурлын үеэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар агропарк”-д хүнсний ногоо тариалах боломжоор хангаж, мэргэжлийн агрономичийн удирдлага дор сургалт явуулж, түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. 11 жилийн турш хэрэгжсэн уг хөтөлбөрт 8596 иргэн хамрагдаж, түр ажлын байраар хангагдан, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм.
Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүргийн 650 иргэнийг хамруулах бөгөөд 43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Иргэд уг хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрүүл хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангах, газар тариалан эрхлэх мэдлэг чадвартай болох, төмс, хүнсний ногоог хадгалах, нөөшлөх арга барилд суралцах гэхчлэн олон талын ач холбогдолтой.
Төлөвлөгөөнд тусгасан дээрх үйл ажиллагаануудыг дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлийн хэмжээнд албан ёсоор зарлах бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ авах, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө