Улс төр
Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгох шинэчлэл хийнэ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсныг тэмдэглээд төрийн албаны цогц шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шаталсан судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийлгэж, бодлогын зөвлөмж гаргаж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн ёс зүйгүй хэсэг албан хаагчдын алдаа дутагдлаар нийт төрийн албаны нэр хүндийг харлуулах нь зүйд нийцэхгүйг Улсын Их Хурлын дарга дурдаад төрийн албаны шинэчлэлийг голлон хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын дунд төрийн албаны бүтэц, тогтолцоо, нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, шударга зарчим үйлчилж чадаж байгаа эсэх талаар судалгаа хийж, төрийн албан хаагчдын дуу хоолойг сонсох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн Улсын Их Хурлын дарга төрийн албаны хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх ёстойг сануулав.
Тайлант он бүхэлдээ төрийн албанд ур чадварын шилжилт хийх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Төрийн албаны тухай хуульд энэ чиглэлээр нэмэлт өөрчлөлт орж, төрийн албан тушаалын ангилал хооронд ур чадварын шилжилт хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд адилтган авч үзэх журам, жагсаалт гаргаснаар төрийн албаны ангилал хооронд сэлгэх, шилжүүлэх, ажилтны ур чадварыг ашиглах замаар хүний нөөцийн нөхөн хангалтыг тэлэх боломж нөхцөлийг бүрдүүлэв. Төрийн албаны хүний нөөцийн хангалт, түүний тогтвортой байдлын нэг гол нөхцөл болсон нийгмийн баталгаа хангалтгүй, хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлснөөс хэт доогуур байгаа, албан тушаалын ангилал зэрэглэл хооронд цалингийн зөрүү ялгаа бага байгаад дүгнэлт хийж, төрийн албаны ангилал зэрэглэлийг цөөрүүлэх, албан хаагчдын суурь цалин хөлсийг адил тэгш нэмэгдүүлэх асуудлаар судалгаа, тооцоонд үндэслэсэн бодлогын санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан талаар тайланд тусгасныг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн 4232 байгууллагад 225205 төрийн албан хаагч хэрэгжүүлэн ажиллаж байна.Тодруулбал, цахим системд 2022 онд цэцэрлэг 17, сургууль 11, эмнэлэг 4, шинжлэх ухааны хүрээлэн 1, соёлын төв 4, яам 2, Засгийн газрын агентлаг 2, төрийн захиргааны байгууллага 31 зэрэг 70 байгууллага шинээр бүртгүүлж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 46 байгууллага хасагдсанаар төрийн байгууллагын тоо 4232 болжээ.
Төрийн албаны ангиллаар авч үзвэл:
˗ Төрийн улс төрийн албан хаагч 3759 болж өмнөх оноос 406-аар буурсан ба нийт албан хаагчдын 1.7 хувийг;
˗ Төрийн тусгай албан хаагч 47158 болж өмнөх оноос 1259-аар өссөн ба нийт албан хаагчдын 20.9 хувийг;
˗ Төрийн захиргааны албан хаагч 22023 болж өмнөх оноос 888-аар өссөн ба нийт албан хаагчдын 9.8 хувийг;
˗ Төрийн үйлчилгээний албан хаагч 152265 болж өмнөх оноос 14600-аар өссөн ба нийт албан хаагчдын 67.6 хувийг тус тус эзэлж байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах асуудал тайлант оны үйл ажиллагааны чухал хэсэг байсан байна. Тухайлбал, Хууль тогтоомж зөрчиж томилогдсон 1472 албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, 180 албан тушаалтанд холбогдох төрд учруулсан хохирлын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, төрийг хохиролгүй болгох, нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Мөн нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан 579 иргэнийг бүртгэн томилгооны зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ. Улсын хэмжээнд 2961 төрийн байгууллагын ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав