Нийгэм
Капитал банкны эздийн балаг дуусалгүй Хөгжлийн банк руу шилжсэн нь
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн Капитал банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулаад байгаа.
Өөрсдөө бол Капитал банкийг эрх мэдэлтнүүд албаар дампууруулсан гэж тайлбарладаг ч үнэндээ үгүй.
Б.Ундармаа Капитал бакнаас гадна Бишрэлт холдинг, Бишрэлт пропертиз, Бишрэлт трейд, Бишрэлт, Монгол эм импекс концерн, Веллмарт, Бишрэлт интернэйшнл, Бишрэлт инженеринг энд консракшн, Монгол мах экспо, Сүлд секьютири, Юнайтед эйшн проперти, Бишрэлт косметикс энд фейшн зэрэг компанитай гэж АТГ-т мэдүүлж байв.
Мэдээж олон нийтийн мэдэж байгаачлан тэр Капитал банкнаасаа болж 2.6 жилийн ял авсан ч 40 сая төгрөгөөр торгуулиад өнгрсөн. Хачирхалтай нь түүний балаг одоо ч дуусаагүй.
Тодруулбал, Хөгжлийн банкны зээлүүдтэй холбоотой асуудал сөхөгдөхөд Б.Ундармаагийн эзэмшлийн компаниуд зээл авсан байдаг.
Хэдийгээр түүний мэдлийн гэгддэг “Монгол эм импекс концерн”, “Монгол мах экспо” компаниуд авсан зээлээ бүрэн барагдуулсан гэдэг ч балаг нь дуусаагүй л байна.
Тэдний компаниудад зээл олгосонтой холбоотойгоор Хөгжлийн банкны ажилтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Ингээд тэдгээртэй холбоотой 24 БАРИМТЫГ хүргэе.
- Хөгжлийн банкнаас зээл авах үед “Монгол эм импекс концерн”-ийн 10 хувийг Б.Болормаа, 90 хувийг “Бишрэлт групп” эзэмшдэг байв.
- Б.Болормаа нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн дүү бөгөөд “Монгол эм импекс концерн”-ий гүйцэтгэх захирлаар ажилладаг.
- Эдгээр компаниуд Хөгжлийн банкнаас зээл хүсч байх үед Капитал банк дампуурлын ирмэгт ирчихсэн байсан. Гэвч давуу эрхээр зээлээ авсан.
- “Монгол эм импекс концерн” 2017 оны 09 дүгээр сарын 22-нд Хөгжлийн банканд Монгол Улсын хүн амыг найдвартай эм, эмийн бүтээгдэхүүнээр хангах дотоодын үйлдвэртэй болгоно гэж /хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл/ шаардагдах 15,000,000 ам.долларын зээл олгох хүсэлт өгч байв.
- Хөгжлийн банк энэ зээлийн гэрээг нь 2018 оны 03 сарын 9-нд байгуулж, 15,00,000 ам. доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг жилийн 12.44 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулжээ.
- Ингээд 2018 оны 03 дугаар сарын 12-нд 5,500,000,000.00 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-нд 1,711,965,982.03 төгрөг, нийтдээ 7,211,965,982.03 төгрөгийг тус компанид шилжүүлжээ.
- Үүний улмсаас Хөгжлийн банканд нийт 39,108,923,825.46 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэж хэдхэн хоногийн дараа болох шүүх хуралд яллагдагчид хариуцлага хүлээхээр болсон.
- Анх Хөгжлийн банк “Монгол эм импекс концерн”-д зээл олгох боломжгүй гэж үзсэн байдаг. Тухайлбал, МЭИК /Монгол эм импекс концерн/ ХХК нь Хаан банкнаас 2017.01 сард 2,0 тэрбум төгрөгийн ХХААХҮЯ-ны ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлийг Эмийн үйлдвэрийн төслийн зориулалтаар авсан. Үүний үлдэгдэл 1.99 тэрбум төгрөг байсан ч тэд Хөгжлийн банкнаас зээлээ авсан.
- Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын авсан зээлтэй холбоотойгоор яллагдагчаар татагдсан албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх зэрэг гэмт хэрэгт холбогдож байгаа.
- Б.Ундармаагийн “Монгол эм импекс концерн”, “Монгол мах экспо”-д Хөгжлийн банкнаас зээл олгоход тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу маш их үүрэг гүйцэтгэсэн.
- Б.Ундармаагийн хоёр компанийн зээл олгох хүсэлттэй Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд танилцаад гүйцэтгэх захирал Б.Батбаярт шаардлага хангуулах талаар үүрэг, даалгавар өгдөг байж. Гэвч тэр тухайн шаардлагуудыг хангуулахгүйгээр, маш яаралтай горимоор зээлийг нь олгуулсан байдаг.
- Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу нарын ДАРАМТ-аар Б.Ундармаагийн компаниудын зээлийг яаралтай горимоор шийдвэрлэсэн гэдгээ Хөгжлийн банкны зээлийн болон эрсдэлийн мэргэжилтнүүд мэдүүлжээ.
- Харин Б.Чойжилжалбуу нь “Монгол эм импекс концерн”, “Монгол мах экспо” компаниудад зээл олгохоос өмнө Капитал банкныханаас авлига авсан нь одоо тогтоогдсон.
- Тодруулбал, Б.Чойжилжалбуу 2017 оны намар өөрийн эхнэр Гэрэлчимэгийн үеэл Ганчимэгийн нөхөр Э.Цахиурт Сүхбаатар дүүргийн 8 дугаар Оюутны гудамжинд байрлах 5 давхар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байдаг.
- Ингэхдээ Э.Цахиур нь Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансоёмбо гэгчтэй бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
- Тэрхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжүүлэх үйл ажиллагаа ердөө 2-3 цагийн хооронд болсон гэхээр УБЕГ-ыг ч маш хурдтайгаар “ажиллуулсан” болж таарч байна.
- Тухайн үл хөдлөхийн талаар Б.Чойжилжалбуу “Ариунболд /УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр/ гэж хүний өмч хөрөнгө. Би барьцаа болгож түр авсан гэж ярьж байжээ.
- Эдгээр зээлийг Хөгжлийн банкнаас авахад Капитал банкны ажилтан Б.Янжин гэгч байнгын оролцоотой байсан ба тэр өөрийгөө Б.Ундармаагийн нөхөр Б.Ариунболдын даалгавраар бүхнийг гүйцэтгэсэн гэдэг тайлбар өгдөг.
- Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” компанид олгосон зээлийн мөнгө нь хэсэг хугацааны дараа “Монгол эм импекс концерн”-ы гүйцэтгэх захирал Б.Ундармаагийн дүү Б.Болормаагийн данс руу орсон байдаг.
- Энэ талаар Капитал банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Өлзий ярьсан байдаг.
- Тэр “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7,6 тэр бум төгрөгийг иргэн Батбаярын Болормаагийн 2212000154 тоот хугацаагүй хадгаламжийн данс руу шилжүүлсэн байдаг.
- Капитал банкны 2000005533 тоот онлайн гүйлгээний түр данснаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13,6 тэрбум төгрөгийг 3 хувааж гүйлгээ хийсэн байдаг ба 8 тэрбум болон 3,2 тэр бум төгрөгийг иргэн Чимэдийн Дарьсүрэнгийн 2212000153 тоот хугацаагүй хадгаламжийн данс руу, 2,3 тэрбум төгрөгийн Б.Болормаагийн 2212000154 тоот хугацаагүй хадгаламжийн данс руу тус тус шилжүүлсэн байдаг гэж ярьжээ.
- Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудал олон нийтэд дэлгэгдэж эхэлмэгц Капитал банк болон “Монгол эм импекс концерн”, “Монгол мах экспо” дээрх авсан зээлүүдээ нэн даруй төлж барагдуулсан гэдгээ зарласан.
- Дараагийн удаа Б.Ундармаагийн эзэмшлийн “Монгол мах экспо” компани хэрхэн, хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан талаарх 24 баримтыг хүргэнэ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө